| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00034/И |
| Дугаар | 137/ШШ2025/00042 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 137/ШШ2025/00042
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч СХД-ийн ХХҮХ нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-т холбогдох 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ...........-д байрлах, СХД-ийн ХХҮХ /ХХД:........., РД:......., утас:........./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Т овогтой Б /РД:........../ нь 2015 онд 1,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 500,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .......-р баг, ......... тоотод оршин суух, Х овогт Т-ийн Б /РД: ......, утас: ....../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Т.Б миний бие СХД-ийн ХХҮХ-ээс нэхэмжилж байгаа 500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 500,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч СХД-ийн ХХҮХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: СХД-ийн ХХҮХ нь хариуцагч Т.Б-т холбогдуулан 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.Б нь нэхэмжилсэн 500,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СХД-ийн ХХҮХ нь хариуцагч Т.Б-т холбогдуулан 500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч СХД-ийн ХХҮХ нь хариуцагч Т.Батхуягт холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 500,000 төгрөгийг 2025 оны 02 сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Б-аас 500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийн 50 хувь болох 7,825 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б