| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 316/2025/00048/И |
| Дугаар | 316/ШШ2025/00058 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 316/ШШ2025/00058
| 2025 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 316/ШШ2025/00058 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Х******* банкны ******* салбарт байрлах Х******* банк ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, А******* сум,* дугаар баг, ******* * гудамж, * тоотод бүртгэлтэй боловч Ул*******баатар хот, Х******* дүүрэг, ** дугаар хороо, Б******* **-* тоотод оршин суух хаягтай, Д******* овогт Б******* Ц /РД: утас: ***********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 22,757,036.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...
...Иргэн Б.Ц нь Х******* Банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвтэй 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/******************** тоот зээлийн гэрээ байгуулж 19,998,260.28 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 03 дүгээр сарын 11-ний өдөр БГХ/2************** тоот барьц*******ы гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан.
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар кээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөр 1,974,279.76 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,695,321.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,747.42 төгрөг нийт 3,674,348.22 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Б.Цид нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг /2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар нийт 540 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/20*********** тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн төлбөр 18,150,720.21 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөр 4,254,514.84 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 347,301.59 төгрөг
Нотариатын үйлчилгээний төлбөр 4500 төгрөг нийт 22,757,036.69 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
... Ц миний бие Х******* банк-ны надад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжилсэн 22,757,036.69 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Төлөхөд татгалзах зүйлгүй марг******* байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
... Х******* банк ХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А миний бие хариуцагч Б.Цын хариу тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х******* банк ХК нь Б.Цид холбогдуулан 22,757,036.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,757,036.69 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Х******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Цид холбогдуулан 22,757,036.69 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,735 төгрөгийн тал хувь болох 135,867.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 135,867.5 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс-100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ