Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/01136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын *** дугаар багт оршин суух Ө.А

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч155/2016/1138/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1975 оноос эхэлж хөдөлмөр эрхэлж эхэлсэн юм. Гэтэл тухайн үеийн Холбооны газрын боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Б.А  гэж нэр буруу бичсэнээс 1975 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч биш болоод байна. Иймд иргэний үнэмлэх, иргэний бүртгэлийн лавлагаа зэргийг үндэслэн 1975.09.29-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б.А мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...ар гэрийн гачигдал гарсан тул намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А  нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А  нь Хөвсгөл аймгийн Холбооны газраас 1975 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Даваажав овогтой Мягмаржавын нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болох нь Д.А жавын иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Ц.Бат-Эрдэнийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: ...Д.А  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Холбооны газарт 1970-1996 оныг хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан... Сумынхан Мягмар дарга гэж дууддаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь яагаад Мягмаржав гэж бичигдсэнийг мэдэхгүй байна. Би 1985-1988 онд Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажиллаж байгаад 1988 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна... гэх мэдүүлэг, гэрч Д.Дамдинсүрэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: ...Д.А  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Холбооны газарт ажиллаж байсан. Холбооны газарт хэдэн онд ажиллаж байсныг нь сайн санахгүй байна... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Д.А ыг Хөвсгөл аймгийн Холбооны газраас 1975 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ********нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дагий нь ар гэрийн гачигдал гарсан тул намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Б.А  Хөвсгөл аймгийн Холбооны газраас 1975 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Б.А нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ