Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/01134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн *****тоотод оршин суух Ш.А

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч155/2016/1099/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэгнэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 1983 оны дугаар сарын 09-нд асрагчаар орж 1985 оны 8 дугаар сарын 20-нд өөрийн хүсэлтээр Эрдэнэт хотын Хялганатын Ойн техникумд суралцахаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Иймд 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-н хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р цэцэрлэгт 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 3-р цэцэрлэгт 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн 3-р цэцэрлэгээс 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ***** нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ******* 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...Д.А Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт 1983-1985 оныг дуустал асрагчаар ажиллаж байгаад сургуульд явна гээд гарсан... гэх мэдүүлэг, гэрч ****** 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...Намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байхад Д.А 1983 онд асрагчаар орсон ба 1985 онд сургуульд явна гээд гарсан..: гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******** дугаартай Тус аймгийн Мөрөн сумын 3-р цэцэрлэгийн 1983-1985 оны захирлын тушаал манай архивд шилжиж ирээгүй тул Д.А д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд нэхэмжлэгч Д.А гийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 3-р цэцэрлэгт 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.А ийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүүхдийн 3-р цэцэрлэгт 1983 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.А гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ