| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00426/И |
| Дугаар | 155/ШШ2016/00647 |
| Огноо | 2016-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2016/00647
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9-д байрлах Ж хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ……….. сумын ……… багт оршин суух Х овогт Т-ын С /..................../-д холбогдох,
49.915 /дөчин есөн мянга есөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 155/2016/0426/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т овогтой С нь манай байгууллагатай 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 98981626 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан ба энэхүү дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 63.276.73 /жаран гурван мянга хоёр зуун далан зургаан төгрөг 73 мөнгө/ төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Алданги 16.638.37 төгрөг, үндсэн төлбөр барьцаа хассан дүнгээр 33.279.73 төгрөг, нийт 49.915.10 /дөчин есөн мянга есөн зуун арван таван төгрөг 10 мөнгө/ төгрөгийг Т.С гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Т овогтой С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу ярианы төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.С д холбогдох 49.915 /дөчин есөн мянгө есөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т.С д холбогдох 49.915 /дөчин есөн мянгө есөн зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компаний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компаний Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ