Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/01131

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Б.А, А.Б  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Б.А асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2002 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.А 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.А гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг ******, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч ***** хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсэг болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 7-28 тоотод байрлах 8*8 харьцаатай дүнзэн хашаа байшин буюу 17.920.000 төгрөг, 5*7 харьцаатай дэлгүүрийн зориулалтай дүнзэн байшин буюу 8.750.000 төгрөг, Ланд-80 маркын автомашин буюу 15.000.000 төгрөг, Исүзү маркын ачааны автомашин буюу 13.000.000 төгрөг, тугалтай үнээ 6 толгой буюу 3.600.000 төгрөг, бяруу 5 толгой буюу 1.000.000 төгрөг, эр хонь 1 толгой буюу 120.000 төгрөгийн эд зүйл буюу бүгд 59.390.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *****, хүү ***** нарын өмчлөлд шилжүүлж, хөрөө рам буюу 11.500.000 төгрөг, 7*8 харьцаатай харуулдаагүй дүнзэн торх буюу 3.080.000 төгрөг, 8*8 харьцаатай харуулдаагүй дүнзэн торх буюу 3.520.000 төгрөг, шүдлэн үхэр 5 толгой буюу 1.500.000 төгрөг, эм хонь 2 толгой буюу 180.000 төгрөг, төлөг 1 толгой буюу 65.000 төгрөг, хурга 1 толгой буюу 35.000 төгрөг, эм ямаа 13 толгой буюу 1.040.000 төгрөг, ишиг 1 толгой буюу 30.000 төгрөг, бүгд 20.950.000 төгрөг буюу эд зүйлийг хариуцагч ****** өмчлөлд үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 59.930.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 581.800 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагчаас 581.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА