Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/01130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

НэхэмжлэгчХувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* оршин суух, Б.А ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *****оршин суух Б.А т холбогдох

Блокны машин зарсны үлдэгдэл төлбөрт 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , хариуцагч Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.А  гэдэг хүн надруу өөрөө утсаар яриад чамд хөнгөн блокны машин байгаа сурагтай байна чамтай уулзах хэрэгтэй байна гэж хүсэлт гаргасны дагуу бид хоёр биер уулзаж хөнгөн блокны машиныг өгч авалцахаар болсон юм. Би тухайн үед уг машиныг 10.000.000 төгрөгөөр худалдана гэхэд арай үнэтэй байна. Улаанбаатар хот руу хүмүүсээс ярьж асуусан 8.000.000 төгрөгөөр авъя гэхээр нь зөвшөөрч тухайн үед нь бэлнээр 7.000.000 төгрөгийг аваад үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-нд өгөхөөр болж харилцан тохиролцож гарын үсэг зурсан боловч өгөхгүй шалтаг хэлж өдий хүрсэн тул шүүхэд хандсан болно. Д.А  гуай настай хүн байж хэлэх үгээ бодохгүй намайг хуурч мэхлэж өгсөн гэж тайлбарлаж байна тийм л хямдхан байсан юм бол надаас авахгүй байж болох л байсан шүү дээ өөрөө утсаар ярьж үзэж хараад авахаар болчихоод одоо ингэж ярьж байгаад гайхаж байна. Одоо настай хүн гомдолтой байгаа бол 500.000 төгрөг гаргуулж, 500.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна.

Иймд Д.А ээс хөнгөн блокны машиний үлдэгдэл төлбөр болох 1.000.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг хасаж 500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А  шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед надад хөнгөн блокны машин хэрэгтэй байсан болохоор хүнээс асууж сураглаад Батболдод байгаа сураг гаргаад түүнрүү утсаар ярьж машиныг үзэхэд 10.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь 8.000.000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож бэлнээр 7.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сардаа багтааж өгөхөөр болж гарын үсэг зурж бичиг хийж өгсөн нь үнэн. Тэгээд Батболд өөрөө манай хашаанд авчирж суурилуулаад ингэж ажиллуулдаг талаараа зааж өгөөд 10 гаран блок хийж өгсөн. Би өөрөө 60 гаран блок хийгээд цааш нь хийж чадахгүй болсон ба уг машин нь хэрэгцээ шаардлага хангахгүй байсан учраас ажиллуулж чадахгүй байгаа тул 1.000.000 төгрөгийг өгөх боломжгүй гэж бодож байгаа юм. Би тухайн үед *****би блокны хэв чинь болохгүй байна надад хэв авч өг гэхэд зөвшөөрөөгүй болно. Одоо надад ашиглаж чадахгүй байгаа блокны машин дээр нь 1.000.000 төгрөг нэмж өгөхөд хэцүү байгаа ба харин машиныг нь буцааж өгөөд надад 5.000.000 төгрөгийг буцааж өгвөл 2.000.000 төгрөгийг өөрт нь үлдээх хүсэлтэй байна гэв.

ؿ , болон зохигчдын :

Нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч Д.А ээс блокны машины үлдэгдэл үнэ 1.000.000 /нэг сая /төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 500.000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулна гэжээ.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн нэг тал нь блокны машин худалдах, нөгөө тал нь худалдан авах талаар хэлэлцэн тохиролцож аман хэлбэрээр хэлцэл байгуулсан болох нь нэхэмжлэгч Д.А ын ....8.000.000 төгрөгөөр авъя гэхээр нь зөвшөөрч тухайн үед нь бэлнээр 7.000.000 төгрөгийг аваад үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-нд өгөхөөр болж харилцан тохиролцож гарын үсэг зурсан.... гэх, хариуцагч Д.А ийн ....блокны машиныг үзэхэд 10.000.000 төгрөг гэхээр нь 8.000.000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож бэлнээр 7.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сардаа багтааж өгөхөөр болж гарын үсэг зурж бичиг хийж өгсөн нь үнэн.... гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримт зэргээр нотлогдож байна.

Хуульд бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан боловч талуудын хооронд байгуулсан аман хэлцэлээс дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлттэй ба уг гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулах талаар хуулийн зохицуулалт байхгүй байх тул тэдний хооронд хэлэлцэн тохиролцсон хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэрээ байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуульд нэг талын хүсэл зоргийг илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ, мөн хуульд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж хуульд заасан ба нэхэмжлэгч Д.А  шүүх хуралдаанд: ....тухайн үед нь бэлнээр 7.000.000 төгрөгийг авсан.... гэх, хариуцагч Д.А  шүүх хуралдаанд: ....Батболд манай хашаанд авчирж суурилуулаад 10 гаран блок хийж өгсөн. Би өөрөө 60 гаран блок хийсэн.... гэх тайлбар, мэдүүлэгээс үзвэл зохигчид нь тодорхой үйлдэл хийж тухайн эд хөрөнгийг худалдан авагч нь хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Харин хариуцагч Д.А ийн ....би 60 гаран блок хийгээд цааш нь хийж чадахгүй болсон ба уг машин нь хэрэгцээ шаардлага хангахгүй байсан учраас ажиллуулж чадахгүй байгаа...тухайн үед Батболдод би блокны хэв чинь болохгүй байна надад хэв авч өг гэхэд зөвшөөрөөгүй болно.... гэх тайлбарын тухайд:

Хуульд ....баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор.... гэж эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргахаар заасан байна. Гэвч худалдан авагч буюу хариуцагч Д.А  нь эд хөрөнгийг доголдлын талаар холбогдох газарт нь гомдлоо гаргаагүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 сая төгрөг-ийг төлөхгүй гэдгээ нотлож чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.А  1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 500.000 төгрөг нэхэмжилж байх тул хариуцагч Д.А ээс блокны машины үнийн үлдэгдэл 500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А од олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хөрөнгө үнэлсэн тайланг үнэлээгүй болно. Учир нь: Тухайн үйл явдал болох үе буюу 2015 оны 7 дугаар сарын үнэ ханш биш харин хөнгөн блок үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн өнөөгийн зах зээлийн үнийг тогтоосон байх тул үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Д.А ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.А ээс 500.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 15.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А од олгох. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч Д.А ээс 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.600 /хорин найман мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А ээс 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А од олгосугай

3119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар  д шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ