| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01129 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/01129
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгчид Н.Бямбасүрэн, Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн ********* тоотод оршин ссуух Б.У /**-д холбогдох
Байгууллагад учруулсан гэм хорын хохиролд нийт 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , хариуцагч Д.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Их-Уул дулаан ОНӨҮГазрын захирал Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би иргэн Д.А аас цагдаагаар шалгагдан тогтоогдсон байгууллагад учруулсан хохирол болох 1.490.000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба нэхэмжлэл дээрээ тодорхой бичсэн байгаа болно.
Иймд Д.А аас Их-уул дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхдаа дутагдуулсан 1.490.000 төгрөгийг гаргуулж өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаархи тайлбараа шүүхэд тодорхой бичсэн тул дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Харин дээр нь нэмж хэлэхэд Бурмаа захирлын нэхэмжлэл нь өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байсан захирал Цогтбаяртай холбоотой асуудал гэж миний хувьд ойлгож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ؿ , болон зохигчдын :
Нэхэмжлэгч Их-Уул дулаан ОНӨҮГ нь хариуцагч Д.А аас гэм хорын хохиролд нийт 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Их-Уул дулаан ОНӨҮГазрын захирал Д.А нь: ....Д.А аас цагдаагаар шалгагдан тогтоогдсон байгууллагад учруулсан хохирол болох 1.490.000 төгрөгийг гаргуулж өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.... гэх тайлбар,
Хариуцагч Д.А нь: ....Бурмаа захирлын нэхэмжлэл нь өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байсан захирал ******* холбоотой асуудал гэж миний хувьд ойлгож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэж тайлбар, мэдүүлэг тус тус өгч байх ба маргааны үйл баримтын талаар зохигч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:
Хэрэгт Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 125 дугаартай прокурорын тогтоол авагдсан хэдийч 44 дүгээр зүйлийн 44.1-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульд заасан, уг прокурорын тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар, мөн 1.490.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул прокурорын тогтоолын хуулбарыг үнэлж хариуцагчаас гэм хорын хохирол гаргуулах боломжгүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага болох 1.490.000 төгрөг-ийг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.
Иймд хариуцагч ***** холбогдох гэм хорын хохирол гэх 1.490.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.А аас гэм хорын хохирол 1.490.000 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Их-Уул дулаан ОНӨҮГазрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААХҮҮ