Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 28

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц,

            Улсын яллагч Н.Эрдэмбилэг,

            Хохирогч Ө.Г,

            Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, З.Б,

            Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Н,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох, Ц.Батзаяа,

            Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Төд холбогдох 201617000347 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт оршин суух, хэрэгт холбогдох үедээ Б ХХК-ны Сүхбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.Т.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Т нь “Б” ХХК-ны Сүхбаатар салбарын захирлаар томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын зээлийн эргэн төлөлтийг “Б” ХХК-ны дансанд оруулахгүй, мөн зээлийн хэмжээг зориудаар ихэсгэх, зээлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх зэргээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 76.015.850 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   - Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би зээл судалж гаргадаг байсан. Зээл олгох зөвшөөрлийг төвөөс олгодог. Хохирогч нарт зээлийг би олгосон. Өөр хүний машиныг барьцаалаад өөр хүний нэр дээр зээл гаргаад авч байсан. Хүмүүсийн зээл дээр нэмж гаргаад өөрөө авсан. Мөн хүний зээлийн эргэн төлөлтийг бэлнээр авч хэрэглэж байсан. Эхний зээлээ төлөхийн тулд дараагийн зээлийг авдаг байсан. Тэгээд заримыг нь үрээд дууссан. Үлдэгдэл гэж байхгүй. Сар бүр зээл төлөх болохоороо авдаг байсан. Би зээлийн эргэн төлөлтийг хариуцаж байсан учраас эргэн төлөлтийг мөнгийг надад өгдөг байсан. Өмнө нь ганцаараа ажилладаг байсан болохоор зээл шилжүүлдэг нууц кодыг мэддэг байсан. Би кассын нярав Бг загнаж байгаагүй. Б энэ хэрэгт буруугүй.

Эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө 15.000.000 төгрөг төлсөн. Одоо 58.535.850 төгрөг төлөгдөөгүй. Хохирлыг хүлээн зөвшөөрч байна.Би аав, ээжтэйгээ ярилцсан. Манай аав шинэ ажилд ороод 3 сар болж байгаа. 6 сар болоод цалингийн зээл авч болно гэсэн. Би Өмнөговь аймгийн 5 дугаар багийн нутагт 1 өрөө байранд оршин суудаг байсан. Энэ миний байр,эгчийнхээ нэр дээр авсан. Тэгээд хашаа байшин, 1 өрөө байраа зараад хохирлоо төлнө. Хоёр хүүхэд миний асрамжинд байдаг, Улаанбаатар  хотод ахынд байгаа.

Оын мөнгийг би төлнө. Намайг мөрдөн байцаалтад байхад би өөрөө мөнгөө төлчихсөн. Та миний мөнгийг төл гэж хэлж байсан. Бийн мөнгийг өөрт нь төлнө. С гэдэг хүн одоо хүүнд нь 500.000 төгрөг өгчих гэсэн. Би Б болон бусад иргэдэд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бд ийм их хохирол учруулсандаа уучлалт гуйж байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү... гэв.

 

Иргэний нэхэмжлэгч З.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай Б ХХК-ны Сүхбаатар аймаг дахь салбар 2015 оны 03 сард байгуулагдаад тухайн үед Б.Тийг эрхлэгчээр нь томилж тушаал гаргаж, ажил үүргийг нь танилцуулж үйл ажиллагаа явуулсан. Сүхбаатар аймаг дахь салбар бол Иргэний хууль дахь эрх зүйн зохицуулалтаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөвшөөрөл аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан. Банк бус санхүүгийн байгууллага биш. 

2016 оны 11 сард уг салбарт байгууллагын иж бүрэн шалгалт хийхэд Б.Тийн энэ үйлдлүүд илэрсэн. Б.Т нь 2015 оны 06 сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хуурамч материал бүрдүүлж зээл авсан, хүний зээл дээр мөнгө гаргаж авсан, эргэн төлөлтийн бэлэн мөнгийг авсан байгаа. Энэ хугацаанд нийт 34 зээлдэгчид 124.400.000  төгрөг авсан. Үүнээс 48.384.130 төгрөгийг зээлдэгч нар маань авсан байна. Б.Т нь 76.015.850 төгрөгийн үндсэн зээлийг өөртөө авсан байна. Одоо үлдэгдэл нь 53.732.420 төгрөг байгаа. Үүнээс үндсэн төлбөр 51.583430 төгрөг  , хүү нь  2.184.972 төгрөг юм.

22 зээлдэгчийн бичиг баримтыг өгөх бичгийг хийж өгсөн. 12 хүний баримтыг өгөх бичгийг хийж өгөөгүй. Зарим нэг хүмүүс машин осолд орсон учраас бичгээ авахгүй гэсэн. Өнөөдөр Т буруутай юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоох гэж байна. Хэрвээ шийдвэр гарвал би тэр хүмүүсийг дуудаад бичгийг нь хийж өгч болно. Бид бэлэн байна. Хэн төлөх нь тодорхой болчихвол бид баримтаа авах бичгийг хийж өгнө.

Т нь ажиллах хугацаандаа 2 удаа сахилгын шийтгэл хүлээж байсан. Энэ шийтгэлийг хүлээж аваагүй байгууллага хувь хүмүүст хохирол учруулж байсан. Бид интернет банкаар гүйлгээ хийдэг. Энэ код, данс нэрийг ганцхан нярав л мэдэх ёстой. Ганцаараа ажиллаж байгаад касс авсан бол касс нь өөрөө кодоо нууц байлгах арга хэмжээ авах ёстой байсан. Сефэнд манай бүх баримт хадгалагддаг учраас сефны кодыг ч өөрчлөх ёстой байсан. Мөн фаско гэж жижиг төхөөрөмж байдаг. Тэр төхөөрөмж кассад л байх ёстой. Төд байх ёсгүй. Үүнийг яаж ашиглаж байсныг бид мэдэхгүй.

Манай байгууллага хариуцагч биш. Би анхнаасаа хариуцагч биш гэж мэдүүлэг өгч байсан. Бид хэн нэгэнд мөнгө төгрөг өгөөгүй, эд хөрөнгө аваагүй. Хэнд хариуцагч болоод яваад байгааг би ойлгохгүй байна. Манайх өөрөө хохирогч, манайх хэнийг ч хохироогоогүй. Хэрвээ бид өнөөдөр энэ мөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулж байсан бол сард 2.000.000 төгрөгийн хүү олох байсан. Жилд 32.000.000 төгрөгийн алдагдал хүлээж байна.

Б.Т нь хуурамч баримт бүрдүүлж зээл авсан, худал мэдээлэл өгсөн, санхүүгийн төлбөр тооцоог будлиулсан, хүмүүст итгэл үзүүлж мөнгө нэмж авсан. Энэ нь санхүүгийн ёс зүйг зөрчсөн. Салбарын эрхлэгч нь салбарыг ажилчдыг удирдлагаар хангах, эрсдэлтэй зээлгүй байх, кассын нярав, зээл олголт, менежерийн ажлыг  хянаж байх ёстой хүн.

Бид хохирогч Гийн машиныг буцааж өгсөн. Гийн төлөөгүй 1.050.000 төгрөгийг Төөс нэхэмжилнэ. Энэ нь манай хохиролд орж байгаа. Оын мөнгийг өөрөө төлөхийг зөвшөөрч байгаа тул уг хохирлыг хасаад төгрөгийн хохирлыг барагдуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү... гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б гэдэг компанийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж иргэний  нэхэмжлэгчээр оролцож байна. Б.Тийн гаргасан гэм буруутай үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаад Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гэж үзээд Прокурорын шатанд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээд шүүх рүү шилжүүлсэн. Иймээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Б.Тийн гэм буруутайд тооцож манайд учирсан 53.732.420 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хохирогч Ө.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би ноолуурын үеэр мөнгө дутаад 12.000.000 төгрөгийн зээл авсан. Би цаг хугацаанд нь хүүтэй нь төлсөн. Сар сард нь 2 удаа зээлээ төлж байсан. Т хүүхэд өвчтэй байна гэж хэлээд надаас мөнгө авсан. Би энэ мөнгийг зээлийн эргэн төлөлтөд өгч байна гээд өгсөн. Би кассандаа хэлчихнэ гээд 11 сарын 20-оор ирээд эргэн төлөлт хийнэ гэж хэлээд авсан.. Төлнө төлнө гэж хэлээд 1 жил болсон. Миний машиныг Б ХХК чөлөөлж өгсөн. Би 1.157.000 төгрөг төлөгдөх ёстой байснаас би 157.000 төгрөгийг өгсөн. Одоо 1.050.000 төгрөг дутуу байгаа. Т төлөх ёстой.

Би 1.050.000 төгрөг нэхэмжилж байна ...гэв.

 

- Хохирогч Ш.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 53-33 СҮА улсын Приус-20 маркийн машиныг “Б” ХХК-д унах нөхцөлтэй зээл авч зээлийнхээ эргэн төлөлтийг хийхээр 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр очиход Т нь ах “дүүгийнх нь хүүхдийн бие муу байна. Надад мөнгөний хэрэг байна, та нэмж зээл аваад өг” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн юм. Харин үлдэгдэл зээлээ хааж байж дахин шинэ зээл авах ёстой байдаг. Таны үлдэгдэл зээлийг хаалаа гээд шууд Т өөрөө хаасан байх. Дахин зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг миний эзэмшлийн “Хаан” банкны 5646014140 тоот данс руу ороод ирэхээр нь уг мөнгийг данснаас аваад Төд бэлнээр өгчихсөн. Миний хувьд өөрийн төлөх ёстой зээлээ хугацаанд нь өгөөд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.000.000 төгрөгний үлдэгдэл байгаа. Уг төлөлтөө өгч дуусгана. 1.700.000 төгрөгийг Төөр төлүүлнэ. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг. ....Т нь надад өгөх ёстой 1.700.000 төгрөгний  бүрэн барагдуулсан учир ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг / 1 хавтас 13-15/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 16-22 хуудас/

 

- Хохирогч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 22-26 СҮА улсын дугаартай Пирус-10 маркийн машинтай байсан. Т нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надтай уулзаад “надад мөнгөний хэрэг гарчихлаа. Надад машиныхаа бичиг баримтыг түр хэрэглүүлчих таны нэр дээр зээл гаргалаа, зээлээ өөрөө төлнө гэхээр нь зөвшөөрсөн чинь миний 22-26 СҮА улсын дугаартай автомашины бичиг баримтыг “Б”-руу шилжүүлчихсэн байсан. Одоо бодохоор миний данс руу мөнгө орж ирээгүй, үүнээс хойш 2016 оны 05 сард Т дээр очоод зээлээ хаасан уу, ах нь машинаа зарлаа бичиг баримтаа шилжүүлж авъя гэхэд та 2-3 хоногийн дараа хүрээд ир бичиг баримтыг чинь шилжүүлчихнэ гэхээр нь 7 хоногийн дараа очиход миний нэр дээр шилжүүлчихсэн байхаар нь бичиг баримтаа аваад өөр хүнд зарчихсан. 22-26 СҮА улсын дугаартай машин дээр ямар нэгэн мөнгө төгрөг миний данс руу ороогүй, би нэг ч төгрөг аваагүй.

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “хүүхэд Улаанбаатар хот руу явж байна, мөнгөний хэрэг байна. 2.500.000 төгрөг зээлээр гаргаад өгчих “ гэхээр нь 10-61 СҮЭ улсын дугаартай Пирус-11 маркийн машины бичиг баримтыг Т “Б” руу шилжүүлсэн. Ингээд миний 5630375444 тоот дансанд 2.500.000 төгрөг шилжүүлснийг түүнд өгсөн. Миний хувьд нэг ч мөнгө төгрөг аваагүй. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээн дэх гарын үсэг миний гарын үсэг мөн. Гэрээн дээр гарын үсэг зурчих би 1 сарын дотор төлчихнө гэж хэлсэн. Би 85-22 СҮА улсын дугаартай автомашиныг мэдэхгүй. ...Миний хохирлыг бүрэн барагдуулсан учир нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, машиныхаа бичиг баримтыг шилжүүлж авчихсан.” гэх мэдүүлэг, / 1 хавтас 22-24, 2 хавтас 88 хуудас/

  • Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 25-31 хуудас/

 

- Хохирогч Т.Цын мөрдөн байцаалтанд өгсөн:  Би 86-72 СҮА улсын дугаартай “Хайлукс” маркийн машиныг 2016 оны 06 дугаар сарын 14-нд зогсоолд тавих нөхцөлтэйгээр тавьж 10.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг хуваарийн дагуу төлж байгаад Төд  “би үндсэн зээлээсээ 3.000.000 төгрөг төлбөл авто машинаа унаж явах нөхцөлтэй зээлийн гэрээ рүү шилжүүлж болох уу” гэхэд болно гэсэн учир 2016 оны 07 дугаар сард би Төд 3.000.000 төгрөгийг бэлнээр өөрт нь өгч машинаа зогсоолоос аваад явсан. Үүнээс хойш ямар нэгэн гэрээ хийхгүй байж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, гэрээг шинэчилж хийсэн. Харин үндсэн зээлээс 3.000.000 төгрөг хасаагүй байсан. Миний хувьд 3.000.000 төгрөгийн төлөлтийг хасаагүй байна гэдгийг ойлгосон. Миний хувьд өөрийнхөө өгөх ёстой мөнгөн дүнг өгөх ёстой. 3.000.000 төгрөгийг төлүүлж, автомашинаа өөр дээрээ шилжүүлж авна” гэх мэдүүлэг / 1 хавтас 32-3 3 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар /1 хавтас 34-45 хуудас/

 

- Хохирогч С.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 51-13 СҮЭ  дугаартай Чейзер маркийн машинаа унаж явах нөхцөлтэй 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.300.000 төгрөгний зээлийг 6 сарын хугацаатай аваад 2016 оны 08 дугаар сард бүрэн төлж дуусгасан. Харин тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Т нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирж уулзаад “ чиний дансаар мөнгө оруулаад авъя, яаралтай ажил байна “ гэхээр нь би дахин зээл авч магадгүй, дараа гуйж байсан ч хэрэгтэй гэж бодоод өөрөө мэд гээд өөрийн 5014170277 тоот дансыг өгч явуулахад удалгүй 3.000.000 төгрөг орсныг Тийн өгсөн данс руу шилжүүлсэн. Миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээл авах материал дээр ямар нэгэн гарын үсэг зураагүй. Миний нэр дээр зээл авч байгааг мэдээгүй. Харин 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Б” ХХК-ны шалгагчаар ирсэн хүмүүс надтай уулзаад 51-13 СҮЭ улсын дугаартай автомашиныг зогсоолд тавих нөхцөлтэй 3.000.000 төгрөгний зээл гарсан байна. Машинаа зогсоолд тавь гээд тавьчихсан байгаа. ...Т нь хохирлыг бүрэн барагдуулсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 46-48, 3 хавтас 82 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар /1 хавтас 49-58 хуудас/

 

- Хохирогч Б.Баярбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 64-19 СҮА  дугаартай Хонда пит маркийн машинаар 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 700.000 төгрөгний зээл авсан. Харин Б.Т нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уулзаад “надад 2.000.000 төгрөгний хэрэг байна. 2 хоногийн дотор төлнө” гэхээр нь зөвшөөрч урьд авсан 700.000 төгрөгийн зээлийг Төөр хаалгаад 2.800.000 төгрөгний зээлийг аваад 2.700.000 төгрөгийг Тийн данс руу шилжүүлсэн. 100.000 төгрөгийг би авсан. Би өөрөө авсан 800.000 төгрөгний зээлтэй гэж ойлгож явсан бөгөөд 800.000 төгрөгийг төлж дуусгасан. ...Т нь машины зээлийн мөнгийг надад бүрэн өгч, би “Б” ХХК-д зээлийг төлж машинаа шилжүүлээд авчихсан нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76, хх-2-ийн 79 дүгээр хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар /хх-77-90 дүгээр хуудас/

 

- Хохирогч Ч.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар  сарын 11-ний өдөр 000385448 тоот гэрчилгээний дугаартай өөрийн эзэмшлийн хашаа, байшинг барьцаалж 2.000.000 төгрөгний зээл авах гээд очиход Т нь надад хандаж “мөнгөний хэрэг байна. Хүүхэд эмнэлэгт үзүүлмээр байна. Зээлэн дээр чинь нэмээд мөнгө  чамайг зээлээ хаах үед чинь би өөрийнхөө авах мөнгийг дуусгана “ гэхээр нь зөвшөөрсөн чинь миний авах 2.000.000 төгрөг дээр нэмж 3.000.000 төгрөгний зээл авч нийтдээ 5.000.000 төгрөгийн зээл гарсан. Уг мөнгөнөөс 3.300.000 төгрөгийг Төд өгсөн. 300.000 төгрөг нэмж өгдөг учир нь 2016 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл миний авсан 2.000.000 төгрөгийн сар бүрийн хүү нь нийтдээ 300.000 төгрөг болно гэхээр нь сар бүр хүү өгч байснаас одоо бөөнд нь өгье гэсэн. 2017 оны 04 дүгээр сард зээлээ хаана гэж тохирсон юм. Т нь өөрийнхөө авсан мөнгөнийхөө хүүг өгөөд явна гэж байсан. Одоо “Б”-аас 5.000.000 төгрөгийг төл гээд байгаа бөгөөд миний хувьд өөрийнхөө авсан 2.000.000 төгрөгийг болон хүүтэй өгнө. Миний хувьд Төд итгэсэн учир нь Т “Б”-ын эрхлэгчээр ажиллаж байсан учир итгэсэн. ...Харин Т нь өөрөө авсан 3.000.000 төгрөгний 2.000.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн учир би уг 2.000.000 төгрөгийг нь “Б” ХХК-д очиж тушаасан. Одоо 1.215.000 төгрөгний үлдэгдэлтэй гэсэн. Уг мөнгийг би “Б”-д өгөх ёсгүй. Т өгөх ёстой. Т нь тухайн үед “Б”-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байсан учир танайхаас байрны гэрчилгээг нэхэмжилж байна гэсэн чинь миний байрны гэрчилгээг чөлөөлж өгсөн. Одоо надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Харин “Б” ХХК нь Төөс 1.215.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байна лээ. Тийм учраас надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 хавтас 92, хх-3-ийн 89 дүгээр хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар /1 хавтас 93-97 дугаар хуудас/

 

- Хохирогч Л.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: Би өөрийн эзэмшлийн газрыг “Б” ХХК-нд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барьцаалж 4.000.000 төгрөгний зээлийг авсан. Харин Т нь 2 сая төгрөгийн зээл гаргаад өг гэхээр нь зөвшөөрч 6.000.000 төгрөгний зээл гаргаж, 2 сая төгрөгийг Б.Төд бэлнээр нь өгсөн юм. Миний хувьд зээлийн эргэн төлөлтийг хийж байгаа надаас гуйсан учир зөвшөөрсөн юм. Урьд нь би зээл авч байгаагүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 98-100 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 101-107 хуудас/

 

- Хохирогч С.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 81-64 сүа улсын дугаартай Виндом маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр барьцаалж 1.700.000 төгрөгний зээлийг авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг Б.Төд бэлнээр өгч байсан юм. Үлдэгдэл мөнгийг бөөнд нь өгөөд зээл хаагдлаа гэж байсан. Хамгийн сүүлд 1.495.300 төгрөгийг өгөх үед Б.Т нь би мөнгийг чинь хэрэглэчихээд хаачихая гэж байсан. Ойрын хугацаанд хаачихаарай би машинаа өөр дээрээ шилжүүлж авна шүү гээд гарсан. Үүнээс хойш уулзаагүй байж байгаад 2016 оны 09 дүгээр сард зээл хаасан уу гэхэд хаачихсан гэж байсан. Одоо миний зээл төлөгдөөгүй 1.570.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Би зээлийнхээ эргэн төлөлтийг бэлнээр өгсөн юм. Зээлээ төлүүлж автомашиныхаа бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авмаар байна гэх мэдүүлэг /1 хавтас 108-110 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар /1 хавтас 111-116 хуудас/

 

- Хохирогч Д.Нн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Б руу очиж Ттэй уулзаж зээл авмаар байна гэхэд хэдэн төгрөг хэрэгтэй юм гэхээр нь надад 500.000-600.000 төгрөг хэрэгтэй байна гэхэд Т нь “ надад хэдэн мөнгөний хэрэг байна, 1.000.000 төгрөгийн зээл авчих. Та 600.000 төгрөг, би 400.000 төгрөг авъя гэхээр нь зөвшөөрч гэрээ байгуулж миний 5644035311 тоот дансанд 1.000.000 төгрөг орж ирэхээр 400.000 төгрөгийг Төд өгсөн. Миний хувьд 600.000 төгрөгийн төлөлтийг өгч дуусгасан, нийтдээ 900.000 орчим төгрөг өгсөн. Яг хэдэн төгрөг өгснийг санахгүй байна. Одоо санаж байгаагаар 400.000, 350.000, 200.000 төгрөгөөр өгч байсан гэж бодож байна. ...Би 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ямар нэгэн зээл аваагүй. Харин 2016 оны 10 дугаар сард Т над руу утсаар яриад “ дүү нь Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гээд таны машин дээр зээл гаргачихсан байгаа шүү, таны зээлийн үлдэгдэл 1.560.000 төгрөг байгаа шүү, 8811-тэй дугаараас асууж магадгүй шүү асуувал миний зээл гээд хэлчихээрэй “ гэхээр нь за гээд утсаа салгасан. Үүнээс хойш 2016 оны 11 дүгээр сард дахин утсаар яриад манайд шалгалт ирчихээд байгаа машин чинь хаана байгаа юм гэж асуувал хөдөө хил дээр эвдэрчихсэн байгаа гэж хэлээрэй өмнө хэлсэн үнийн дүнгээ хэлээрэй гэсэн. Үүнээс хойш би ч гар утсаа хаячихсан байсан бөгөөд хэн нэгэн огт яриагүй юм. ...2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Т нь хуурамчаар миний нэр дээр зээл авсан байсан. Уг зээлийг би аваагүй учир зээл төлөхгүй, мөнгийг хэн нэгнээс нэхэмжлэхгүй, харин “Б” ХХК нь хуурамч зээл гаргасан Төөсөө нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Харин “Б” ХХК нь автомашины гэрчилгээг надад шилжүүлж өгнө гэсэн бөгөөд би өөрөө очиж авч амжихгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 1 хавтас117-118, хх-2-ийн 84 дүгээр хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас119-125 хуудас/,

 

- Хохирогч Т.Иын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийн зээлийг 80-96 сүа улсын дугаартай Бонго пронтер маркийн авто машин, 09-83 сүа улсын дугаартай Тоёото сивик маркийн авто машинуудыг барьцаалж авсан бөгөөд миний зээлийг олгохдоо 09-83 сүа улсын дугаартай авто машин дээр 2.000.000 төгрөгний зээлийг гаргаад харин 80-96 сүа улсын дугаартай авто машиныг зээлийн барьцаанд оруулалгүй Нармандахын Дуламсүрэн гэх хүн миний авто машиныг барьцаалж 2.000.000 төгрөгний зээл гарсан байна. Би өөрөө авсан зээлээ бүрэн төлж дуусгаад авто машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэх гээд очиход 09-83 сүа улсын дугаартай автомашиныг шилжүүлэх боломжтой байна гээд шилжүүлээд авчихсан, харин 80-96 сүа улсын дугаартай автомашин зээлийн барьцаанд байгаа учраас бичиг баримтыг шилжүүлэхгүй байна. ...Би өөрийн эзэмшлийн 80-96 СҮА улсын дугаартай портер маркийн автомашины гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авсан. Надад ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Уг нь 80-96 СҮА, 09-83 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьсан боловч 80-96 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаанд оруулалгүйгээр өөр хүний нэр дээр шилжүүлээд зээл авсан байсан. Би өөрийнхөө авсан зээлийг төлөөд дуусгасан” гэх мэдүүлэг / 1 хавтас 126-127,3 хавтас 81 хуудас/

 

- Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Надад 80-96 СҮА улсын дугаартай автомашин байхгүй. Миний хувьд Ттэй найз нөхөд бөгөөд 2016 оны 6 дугаар сард надаас иргэний үнэмлэх болон виза картаа өгчих гэхээр нь өгөөд явуулсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа ажил дээр нь очиж виза карт, иргэний үнэмлэхээ авсан. Юунд ашигласан талаар мэдэхгүй, миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй, намайг зээл аваад өг гэж хэлээгүй” гэх мэдүүлэг/  1 хавтас 128 хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 129-134 /

 

- Хохирогч Б.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 44-23 сүа улсын дугаартай Нөт маркийн машинаа 2015 оны 09, 10 дугаар сард байх 2.000.000 төгрөгний зээлийг унаж явах нөхцөлтэйгөөр авч зээлээ удалгүй бүрэн дуусгасан.  . Харин 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Б“-ын эрхлэгч Төөс автомашинаа өөр дээрээ шилжүүлж авах талаар хэлсэн чинь Т нь “ эгчээ таны машин дээр 2.500.000 төгрөгний зээл гаргаад 2 хоноод хаачихна”  гэхээр нь зөвшөөрсөн чинь гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Удалгүй миний 5630297816 тоот дансанд 2.500.000 төгрөг орсныг аваад явсан. Би нэг ч төгрөг аваагүй. Харин 2016 оны 11-р сарын 23-ны өдөр Бын шалгагч нар байна зээлээ төл гэхээр нь “ би мөнгийг нь аваагүй надаас гуйхаар нь авч өгсөн “ гэж хэлсэн. Миний гарын үсэг мөн. Яах аргагүй гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан. Гэрээтэй танилцуулаагүй. 2.500.000  төгрөгийг өөрөө авч хэрэглээгүй Төөр төлүүлж 44-23 сүа улсын дугаартай автомашины гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авмаар байна. Т нь урьд зээл хурдан шуурхай гаргаж өгч байсан надад тусалж байсан учир итгээд зээл авч өгсөн” гэх мэдүүлэг хуулбар / 1 хавтас 136 хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 137-144 хуудас/

 

- Хохирогч Х.Сумъяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны хавраар Г.Дөлгөөнөөс 85-22 СҮА улсын дугаартай Верна маркийн авто машиныг 850.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Харин Г.Гандөлгөөн нь тухайн үедээ 85-22 сүа дугаартай авто машиныг Б ХХК-д зээлийн барьцаанд тавьчихсан байгаа зээлийн үлдэгдэл хаагдахад 600.000 төгрөг дутуу байгаа гэхээр нь зөвшөөрч Г.Гандөлгөөнд 850.000 төгрөгөө бэлнээр өгөхөд Г.Гандөлгөөн нь надаас мөнгө аваад Б руу орж зээлээ хаачихлаа гэсээр гарч ирсэн. Харин Төөс 85-22 сүа улсын дугаартай авто машины бичиг баримтыг авъя гэж удаа дараа очсон боловч асуудалтай байгаа гээд өгөхгүй байсан. Харин 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр очиж 85-22 сүа дугаартай автомашины бичиг баримтаа өөр дээрээ шилжүүлж авъя гэхэд 1.680.000 төгрөгний зээлтэй байна гэсэн. Миний хувьд 85-22 сүа дугаартай машиныг барьцаалаагүй. Гандөлгөөн нь хураагдах гээд байгаа юм үлдэгдэл зээл дээр нь 200000 төгрөг нэмээд зарж байгаа шүү би 200.000 төгрөгөө авна бусад зээл мөнгө хаагдаж байгаа гэсэн. ...Т нь 85-22 СҮА улсын дугаартай автомашин дээр хуурамч зээл гаргасан байсан. Би уг зээлийг аваагүй бөгөөд автомашиныхаа гэрчилгээг шилжүүлж авч чадахгүй байсан харин “Б” ХХК-наас миний автомашины гэрчилгээг шилжүүлж өгсөн учир надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 146, 2 хавтас 83 хуудас/

- Гэрч Г.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн: .85-22 СҮА улсын дугаартай Верна аксент маркийн автомашин манай ээж Энх-Амгалангийн нэр дээр байсан юм. 2015 оны 09, 10 сарын орчимд “Б”-д 1.000.000 төгрөгийн зээлэнд тавьсан бөгөөд зээлээ төлж чадахгүй хураагдах гээд байхаар нь нэгэнт хураалгаж байснаас зарая гээд Сумьяа эгчид 850.000 төгрөгөөр зарж зээлээ хаахад 692.000 төгрөг тушаасан. Зөрүү мөнгийг би авсан. Харин бичиг баримтаа шилжүүлэх гэсэн чинь танай аав өөр машин барьцаалж тавьсан. Уг машиныхаа зээлийг хааж байж бичиг баримтаа шилжүүлж ав гэхээр нь за гээд яваад өгсөн. 85-22 СҮА улсын дугаартай автомашин бол Сумьяа эгчийн эзэмшлийнх юм” гэх мэдүүлэг мэдүүлэг / 1 хавтас 147 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар /хх-148-150 хуудас/

 

- Хохирогч Б.Мөын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 51-69 сүэ улсын дугаартай Приус-10 маркийн машинаар 2015 оны 12-р сард 1 сая төгрөгийн зээлийг авч 2016 оны 09 сард зээлийг бүрэн хааж дуусгасан юм. Үүнээс хойш бичиг баримтаа өөр дээрээ шилжүүлж аваагүй юм. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр над руу яриад “ чиний дансаар мөнгө оруулаад авъя гэхээр нь надад ямар нэгэн хамаагүй биздээ өөрөө л мэд “ гэхэд миний Хаан банкны виза карт болон дансны дугаарыг аваад явсан. Удалгүй би гар утасны мобайл банкинд 2.500.000 төгрөг орж, буцаад гарсан. Одоо миний нэр дээр хуурамч зээл хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна. Надаас зээл аваад өг гэж гуйсан зүйл байхгүй. Чиний дансаар мөнгө оруулаад гаргана гэж л хэлсэн. Миний 51-69 СҮЭ улсын дугаартай автомашин 2016 оны 02-р сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орж дахин ашиглах боломжгүй болтол эвдэрсэн учир сэлбэгэнд зарах зүйлээ зараад бусдыг нь хог дээр хаячихсан. Осол болохоос өмнө би зээл авсан байсан. Нэгэнт авто машинаа барьцаалж зээл авсан байсан учир зээлээ төлж дуусгасан. Харин 2016 оны 10-р сарын 07-ны өдөр машиныг минь барьцаалж зээл авах талаар Т нь огт хэлээгүй. Дансаар чинь мөнгө оруулаад авна л гэж л хэлсэн. Машин зам тээврийн осолд орж ашиглах боломжгүй болж эвдэрсэнийг Т нь 2016 оны 02 сард ослын дараа мэдсэн би өөрт нь хэлж байсан зээлээ ямар ч байсан төлнө гэж байсан... гэх мэдүүлэг / 1 хавтас 152 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас153-156 дугаар хуудас/

 

- Хохирогч Б.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 02-р сарын 23-нд Бын Сүхбаатар салбарт Би 52-83 сүэ дугаартай соната 5 маркийн машин, Ганбаяр гэх хүн өөрийнхөө машиныг тавьж нэг гэрээгээр 2 машин тавьж 1 сая төгрөгний зээлийг авсан. Зээлээ төлөөд 2016 оны 05 сар дуусгаад Ганбаяр нь машинаа өөр дээрээ шилжүүлээд авчихсан. Харин нөхөр бид 2 Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу шилжээд явчихсан байсан учраас машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй юм. 2016 оны 07-р сард би Сүхбаатар аймагт ирэх үедээ Б дээр очиж Ттэй уулзаж авто машинынхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авмаар байна гэхэд Т нь энэ 7 хоногт амжихгүй ажил төрөл их байна гэхээр нь за гээд гарсан. 2016 оны зун ирэхдээ 52-83 сүэ улсын дугаартай Соната-5 маркийн машинаа Содбилэг гэх хүнд 2.800.000 төгрөгөнд зарчихаад явсан. Гэрчилгээг шилжүүлж чадаагүй учир ямар нэгэн зээлгүй байгаа шүү, нэг удаа ирэхдээ гэрчилгээг нь шилжүүлж өгье гээд салсан. Харин 2016 оны 12-р сарын 01-ний орчим байх Содбилэг над руу яриад Баас миний авто машиныг хураачихлаа та нар зээлээ өгөөгүй байсан байна гэхээр нь зээлгүй байгаа гээд Б руу ярьхад 1.800.000 төгрөгний зээл анх гарсан үүнээс зээлийн үлдэгдэлтэй байна. Зээл чиний нэр дээр гарсан байна гэсэн. Миний хувьд урьд зээл аваад дарчихсан одоо ямар ч зээлгүй юм. Үүнээс болж машин хураалгасан Содбилэг хохирч байна. Миний нэр дээр зээл байна. Зээлийн эргэн төлөлтийг би төлөх гээд байна. Биас намайг зээлээ дарж дуусга гээд байгаа” гэх мэдүүлэг /1 хавтас 157 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1хавтас 160-164 хуудас/

 

- Хохирогч Ш.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны 07-р сарын 16-нд Сүхбаатар аймгийн Б ХХК-нд 84-20 сүа улсын дугаартай цагаан өнгөтэй Приус-10 маркийн машиныг барьцаалж 600.000 төгрөгний зээл аваад 2 сарын дараа төлж дуусгасан. Миний хувьд 2015 оны 01-р сарын 08-ны өдөр ямар нэгэн зээл аваагүй. Харин миний хувьд зээлээ хаачихаад бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй одоо хүртэл “Б”-ын нэр дээр байгаа юм. Би зээлээ хааснаас хойш 10 гаран хоногийн дараа бичиг баримтаа шилжүүлж авах талаар Төд хэлсэн чинь хүлээж бай гэсэн бөгөөд үүнээс хойш уулзалдаагүй. Би 2016 оны 09 сард жолоодож яваад зам тээврийн осолд орж эвдэрчихсэн одоо ашиглахгүй байгаа. 5030398101 тоот данс миний эзэмшдэг данс биш байна. Бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авч авто тээврийн төвөөс хасалт хийлгэхгүй бол татвар болон улсын үзлэгт орох шаардлагатай болоод байна” гэх мэдүүлэг / 1 хавтас166 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 167-173 хуудас/

 

- Хохирогч Л.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 66-31 СҮА дугаартай ланд 80 маркийн машиныг “Б”-д барьцаалж 2016 оны 01 дүгээр сард 2.500.000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлийг хугацаанд нь төлж дуусгасан. Зээл авахад автомашины гэрчилгээг “Б”-руу эзэмшигчийг нь шилжүүлж байсан учир шилжүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Б”-руу очиж автомашиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авах гээд очсон чинь таны нэр дээр 5 сая гаруй төгрөгний зээл байна. Та зээлээ төлөөд ав, машиныхаа гэрчилгээг шилжүүлж ав, та зээлээ төлөхгүй бол таны автомашиныг гэрээний дагуу хурааж авах ёстой гэсэн. Миний хувьд 5.000.000 төгрөг зээлж аваагүй, урьд 2.500.000 төгрөгний зээл авч цаг хугацаанд нь төлөөд дуусгасан гэдгийг хэлсэн. Харин миний 66-31 СҮА улсын дугаартай ланд-80 маркийн автомашиныг Сэржбадам овогтой Хүрэлбаатар гэх хүний нэр дээр 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлээд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 5.000.000 төгрөгний зээл авсан байна. Миний хувьд 5.000.000 төгрөгний зээл аваагүй, надад зээл аваад өг гэж огт хэлээгүй, анх 2.500.000 төгрөгний зээл авах үед намайг Т нь загнаад зээл өгнө, өгөхгүй гээд сүртэй л юм болоод 2.000.000 төгрөгөнд нь зээл өгнө гээд байсан. Харин 5.000.000 төгрөгийг шууд гаргасан байна. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00000024 дугаартай автомашиныг өмчлөх эрх шилжүүлэх хүсэлт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Одоо автомашиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авмаар байна. Миний хувьд Сэржбадам овогтой Хүрэлбаатар гэх хүнийг огт танихгүй хүн байна. ... “Б” ХХК-аас миний нэр дээрээ шилжүүлэх албан бичиг өгсөн учир би автотээврийн газар очиж автомашинаа өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-173-174, хх-3-ийн 90 дүгээр хуудас/

- Гэрч С.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: Надад 66-31 СҮА улсын дугаартай ланд-80 маркийн машингүй. Б.Т нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр таны дансруу мөнгө оруулаад авчихая гэхээр нь тухайн үедээ ямар учиртай талаар асуулгүй зөвшөөрсөн чинь ХААН банкны 5648031107 данс руу 5.000.000 төгрөг орж ирэхээр нь аваад Б.Төд бэлнээр өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг миний данс руу хийж аваагүй. Би автомашины талаар огт мэдэхгүй, машин худалдаж авах талаар хэн нэгэнтэй огт яриагүй” гэх мэдүүлэг, /1 хавтас 175 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар /1 хавтас176-182 хуудас/

 

- Хохирогч М.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 58-00 сүа улсын дугаартай Вингрөүд маркийн автомашиныг 2015 оны 10 дугаар сард “Б”-д барьцаалж 400.000 төгрөгний зээл аваад уг зээлээ удаагүй хаачихсан юм. Харин авто машиныхаа бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авалгүй хөдөө явчихсан юм. Үүнээс хойш ямар нэгэн зээл аваагүй. Надад ямар нэгэн асуудал байхгүй. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2.700.000 төгрөгийн зээлийг ёстой мэдэхгүй. Би уг зээлийг аваагүй. Автоамашиныхаа бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг/ 1 хавтас 184 хуудас/

- Гэрч Б.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 77-98 СҮА улсын дугаартай пирус-20 маркийн машинаа барьцаалж 3.000.000 төгрөгийн зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банкны 5637042226 дугаарын дансаар авсан. Уг зээлээ одоо хаачихсан. Надад ямар нэгэн автомашины зээл байхгүй, Өөр дээрээ шилжүүлж аваагүй байгаа” гэх мэдүүлэг / 1 хавтас 185 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас186-191хуудас/

 

- Хохирогч Ө.Баяы мөрдөн байцаалтанд өгсөн: Би 85-91 сүа улсын дугаартай Хонда пит маркийн машиныг барьцаалж 2015 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгний зээл авч 2015 оны 12 дугаар сард бүрэн төлж дуусгаад автомашиныхаа буцах бичгийг авсан боловч автотээврийн төвөөр өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй юм. Үүнээс хойш ямар нэгэн зээл аваагүй. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 85-91 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл аваагүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 193, 3 хавтас 91 дүгээр хуудас/

- Гэрч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: Надад 85-91 СҮА улсын дугаартай хонда пит маркийн автомашин байхгүй. Би 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Б” ХХК-тай гэрээ байгуулж зээл аваагүй. ЧУ-1474 дугаартай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг байгуулаагүй, гэрээ нь дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...Би “Б” ХХК-д 10-61 СҮЭ улсын дугаартай пирус-11 маркийн автомашиныг Т нь гуйж зээл авахуулсан. Уг материалд зээл хүсэгчийн анкет Т бөглөсөн байсан. 85-91 СҮА улсын дугаартай автомашиныг хэн гэдэг хүний эзэмшлийнх болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг / 1 хавтас194 хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас195-199 хуудас/

 

- Хохирогч Х.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 66-01 сүа улсын дугаартай Королла маркийн машинаар 2016 оны 09 сарын 23-ны 1.500.000 төгрөгийн зээл авах гэж очсон чинь нэмээд 1.500.000 төгрөг аваад өгчих гэж эрхлэгч Б.Т хэлэхээр 3.000.000 төгрөгний зээл авч, үүнээс 1.500.000 төгрөгийг Төд өгсөн. Би 1.500.000 төгрөгийг өгөөд дуусгасан. 1.500.000 төгрөгийг одоог хүртэл аваагүй байна. Харин Т нь зээл хаагаагүй учир автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй байна.Зээлийг хурдан төлүүлж, автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авмаар байна” гэх мэдүүлэг, / 1 хавтас 201 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 202-209 хуудас/

 

- Хохирогч Ч.Батсуурийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 54-99 СҮА улсын дугаартай Ланд-80 маркийн машинаар “Б”-с 2016 оны 03 дугаар сард 5.000.000 төгрөгний зээлийг авсан бөгөөд зээлээ төлж чадахгүй болоод машинаа алдах гээд байхаар нь Сүхбаатар гэх хүнд 2016 оны 04 дүгээр сард 10.000.000 төгрөгөөр зарж Б дээр очиж, зээлээ хаачихаад машинаа Сүхбаатарт үлдээчихээд яваад өгсөн. Тухайн үедээ машинаа Сүхбаатар руу шилжүүлэх гэсэн боловч Т гэх залуу нь тухайн өдөр завгүй байна мөн миний бичиг баримт байхгүй байсан учир шилжүүлж чадалгүйгээр шууд хөдөө гэр рүүгээ яваад өгсөн. Би Батцэцэг гэх хүнд 54-99 СҮА улсын дугаартай автомашиныг шилжүүлээгүй. Сүхбаатартай харилцан тохиролцож зарж борлуулсан. Өөр хэн нэгэнд давхар зарж борлуулсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг / 1 хавтас 211 дүгээр тал/,

- Гэрч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Батсуурь машинаа Б ХХК-д тавьчихсан хураагдах гээд байна. Хураалгаж байснаас зараад машинаа аваад хэдэн төгрөгтэй болмоор байна гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч 10.000.000 төгрөг бэлнээр Батсуурьд өгсөн чинь Батсуурь явж “Б” ХХК-д зээлээ хаачихлаа өөр хүнд өртэй байсан. Өрөө өгчихлөө гээд явахдаа 54-99 СҮА улсын дугаартай Ланд-80 маркийн машинаа надад өгч нэрээ шилжүүлэх гэсэн чинь Батсуурь өөр хүнд иргэний үнэмлэхээ өгөөд явуулчихсан нөгөө хүн нь Улаанбаатар хот руу явчихсан авч чадахгүй байсан учраас бичиг баримтгүй юм чинь машин шилжихгүй байх гээд тэр чигтээ яваад өгсөн. Одоо хүртэл миний бие 54-99 СҮА улсын дугаартай автомашинаа жолоодоод явж байна. 54-99 СҮА улсын дугаартай автомашин миний хувийн өмч бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авах саналтай байна. ...Миний эзэмшлийн ланд-80 маркийн машиныг “Б” салбараас 2017 оны 02 дугаар сард чөлөөлж өгсөн. Одоо хэн нэгнээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, / 1 хавтас 212, 2 хавтас 87 хуудас/

- Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: Надад 54-99 СҮА улсын дугаартай автомашин байхгүй. Харин 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.Т нь таны дансруу мөнгө хийгээд авчихая та дансаа өг гэсэн. Ямар учиртай юм гэхэд ороод гарах бэлэн мөнгө юм гэж хэлээд 5.200.000 төгрөгийг миний 5644081947 тоот  дансруу оруулж би данснаасаа авч бэлнээр Б.Төд авч өгсөн. Миний хувьд урьд зээл авч байсан учир дахин зээл авахад хэрэг байх гэж бодоод дансруу мөнгө оруулахыг зөвшөөрсөн ямар учиртайг мэдэхгүй, миний хувьд уг зээлийг аваагүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 213 хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 214-222 хуудас/

 

- Хохирогч А.Бий мөрдөн байцаалтанд өгсөн: 87-10 СҮА улсын дугаартай Верна аксент маркийн машинаар 2.100.000 төгрөгний зээл авсан бөгөөд зээлээ хугацаанд нь төлж дуусгасан. Бичиг баримтаа буцааж, өөрийнхөө нэр дээр дээрээ шилжүүлж аваагүй, одоог хүрсэн. Шилжүүлэх гэж 2016 оны 10 сард “Б” дээр очсон чинь татвар, оношлогоо төлж байж шилжүүлж ав гэсэн. Тухайн үед надад санхүүгийн боломж байхгүй байсан учир тэр чигт нь орхисон юм. ...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 87-10 СҮА улсын дугаартай Верна аксент маркийн автомашин барьцаалж зээл аваагүй. Т нь 2016 оны 03 дугаар сард манай байгууллагаас мөнгө ирж байгаа, чиний 5630220682 тоот дансруу мөнгө орууллаа. аваад өгчих гэхээр нь зөвшөөрсөн. 2.500.000 төгрөг орж ирснийг  Төд бэлнээр өгсөн. Үүнээс хойш ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Харин 2016 оны 11 дүгээр сард Т нь ажил дээр ирж уулзаад “чи машинаа нэр дээрээ шилжүүлэх болоогүй юу “ гэхэд нь болоогүй, боломж муу байна гэсэн чинь Т нь чиний машин дээр чинь зээл гаргалаа, хүүхдийн бие муу байна, ирэх долоо хоногийн 1 дэх өдөр хаачихна гэж хэлэхээр нь ямар нэгэн асуудал байхгүй биздээ гэхэд манай байгууллагаас утсаар ярьж магадгүй зээл авсан уу гэхээр нь тийм гэж хэлээрэй гээд явсан. Үүнээс хойш уулзаагүй, миний хувьд зээл ав ч гэж хэлээгүй, битгий ав гэж хэлээгүй. Одоо миний нэр дээр 2.205.000 төгрөгний зээл байна. Уг зээлийг аваагүй учир төлөхгүй. ...Одоог хүртэл бичиг баримтаа шилжүүлж авч чадаагүй байгаа. “Б” ХХК-аас автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлж авах хүсэлтэй байна. “Б” нь Төөсөө бэлэн мөнгөө нэхэмжлэнэ биз” гэх мэдүүлэг /1 хавтас 224,3 хавтас 85 хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 225-232 хуудас/

 

-Хохирогч Ж.Иын мөрдөн байцаалтанд өгсөн: Б.Т нь миний лангуун дээр ирээд 2 цаас өгөөд та асуултных нь дагуу өөрийнхөө нэрээр бөглөчих, таны дансаар мөнгө оруулаад гаргая, та виза картаа болон дансны дугаараа өгчих гэхээр нь өөрийн 5630421028 дансыг виза карттайгаа өгсөн чинь миний дансанд 2.500.000 төгрөг Мобайл банкинд ороод, гарсан. Үүнээс хойш та виза картаараа дамжуулаад манай байгууллагын дансанд төлбөр хийчих гэхээр нь хийлгэж байсан. Надад ямар нэгэн автомашин байхгүй. Миний нэр дээр зээл байгааг мэдээгүй, харин 2016 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос шалгалт ирсэн бөгөөд Б.Т нь надтай уулзаад ₮ таны нэр дээр 55-62 СҮА улсын дугаартай Севик нэртэй автомашины зээл байгаа шүү, та ойрын хугацаанд төлнө гэж хэлээрэй, зээлийн үлдэгдэлтэй байгаа ₮ гэж хэлээрэй гээд автомашины дугаар болон маркийг цаасан дээр бичиж өгөхөөр нь тухайн үедээ за гэж хэлсэн. Харин Б.Тийг бодоод над руу шалгалтын хүмүүс ярих үед нь зээлтэй байгаа гэдгийг хэлчихсэн. Харин Б.Т нь өөрөө зээл авсан учраас зээлээ төлөх байх гэж бодсон чинь цагдан хоригдоод зээл төлөхгүй байгаа учир үнэн зөвийг нь хэлж байна. Миний хувьд хууль бус зээл гарч байгааг мэдэхгүй байж байгаад шалгалт ирэх үед нь мэдсэн. 55-62 СҮА улсын дугаартай автомашиныг хэний машин болохыг мэдэхгүй. Надад 55-62 СҮА улсын дугаартай автомашин байхгүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 234 хуудас/

- Гэрч Д.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: Би найзуудынхаа 56-29 СҮА, 50-03 СҮА  улсын дугаартай автоамашиныг “Б”-д 2015 оны 07 дугаар  сарын эхээр барьцаалж 2.800.000 төгрөгний зээл авсан. 50-03 СҮА улсын дугаартай автомашины эзэн нь би машинаа зарахаар боллоо “Б”-аас чөлөөлж өг гэхээр нь “Б” дээр очиж Б.Ттэй уулзаж 55-62 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж 50-03 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаанаас  гэхэд зөвшөөрсөн. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 55-62 СҮА улсын дугаартай автомашинаа жолоодож яваад зам тээврийн осолд орж автомашинд их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан. Дахин засаж сэлбэхэд зардал их гарах учир сэлбэгэнд С.М гэх хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Миний бие автомашинаа жолоодож яваад зам тээврийн осолд орж эвдэрсэн гэдгийг Төд хэлсэн. Миний хувьд зээлээ хугацаанд нь төлж 2016 оны 01 сард төлж дуусгаад 56-29 СҮА улсын дугаартай портер машиныг өөр дээрээ шилжүүлэн авч 55-62 СҮА улсын дугаартай автомашиныг шилжүүлж авалгүй тэр чигт нь хаячихсан юм. Миний хувьд “Б” ХХК-д ямар нэгэн зээл байхгүй. Би 2015 оны 07 дугаар сард “Б” ХХК-д шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн хүнд шилжүүлээгүй, би ч “Б” ХХК-аас шилжүүлж аваагүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 236- 237 хуудас /

- Гэрч С.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 09 дүгээр сард О гэх хүнээс цагаан өнгөтэй 55-62 СҮА улсын дугаартай Хонда севик маркийн автомашиныг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг автомашин нь зам тээврийн ослын улмаас эвдрэл ихтэй болчихсон байсан. Миний хувьд автомашин засварладаг учир сэлбэгийг нь авах зорилгоор авч эд ангийг нь сэлбэгэнд тавиад дуусгасан. Би Хонда севик маркийн 55-62 СҮА дугаартай автомашиныг барьцаалж зээл аваагүй” гэх мэдүүлэг / 1 хавтас 237 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 238-242 хуудас/

 

- Хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 44-43 сүа улсын дугаартай Хонда пит маркийн машинаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 800.000 төгрөгийн зээл авахаар очиход “ 1.200.000 төгрөгний зээл нэмээд гаргах боломж байна уу, би авсан мөнгөө төлнө “ гэхээр нь зөвшөөрч 2.000.000 төгрөг дансруу оруулахаар нь Төд 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин өөрийн зээлж авсан 800.000 төгрөгийг хүүг нь тооцоод 840.000 төгрөгийг төлж дуусгасан учир 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлээ хаагаад гэрчилгээгээ шилжүүлж бусдад машинаа зарсан. Харин Т чиний зээлийн асуудалгүй гэсэн бөгөөд 1.200.000 төгрөгний зээлийг хаагаагүй байна гэдгийг шалгалтаар ирсэн хүмүүс надруу ярьсан. .... Надад Төөс болон “Б”-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин 1.200.000 төгрөгийг “Б” ХХК-нь Төөсөө нэхэмжлэх нь зүйтэй байх” гэх мэдүүлэг/ 1 хавтас244, 3 хавтас 80 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 1 хавтас 245- 250, 2 хавтас 5  хуудас/,

 

- Хохирогч Т.Бйн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 26-73 сүа улсын дугаартай Витз маркийн машиныг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр барьцаалж зээл аваад хугацаандаа бүрэн төлж дуусгасан. Харин Б.Т нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр та машин дээрээ 2.500.000 төгрөгийн зээлийг аваад өгчих гэхээр нь зөвшөөрсөн чинь миний дансруу 2.500.000 төгрөг орж уг мөнгийг Т авсан. Өөрөө зээлийг төлнө гэж байсан. Уг зээлийг эргэн төлөлтийг хийж байсан. Автомашиныхаа бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1 хавтас 7 хуудас

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 8-14  хуудас/,

 

- Хохирогч М.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 08-82 СҮА улсын дугаартай машиныг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр Бд барьцаалж 6.000.000 төгрөгний зээлийг авч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Үүнээс хойш машиныхаа гэрчилгээг авах гэж очиход авто машиныг шилжүүлэх албан бичиг дуусчихаад байна, та дараа ирээд авчих гэхээр нь тэр чигээрээ явж байсан. Үүнээс хойш ямар нэгэн зээл аваагүй. Миний хувьд 2016 оны 05 сарын 25-ны өдөр зээл аваагүй, харин Т нь надруу тухайн өдөр яриад таны 5630230599 тоот дансруу чинь андуураад хүний зээл орчихлоо та гаргаад өгчих гэхээр нь андуурсан бол мөнгөө ирээд ав гээд 4.600.000 төгрөгийг Б.Төд өгөөд явуулсан. Тэрнээс биш тухайн өдөр ямар нэгэн зээл аваагүй. Миний хувьд 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн зээлийн гэрээ аваагүй учир авто машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Зээлийн гэрээнд тухайн өдөр ямар нэгэн гарын үсэг зураагүй огт мэдээгүй. ...” гэх мэдүүлэг, /2 хавтас 16 хуудас /

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 17-22 хуудас/,

 

-Хохирогч М.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 34-65 сүа улсын дугаартай Истана маркийн машинаар 2016 оны 06 сарын 27-ны өдөр 1.200.000 төгрөгний зээлийг авч, зээлээ цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд 125.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа гэж бодоод зээлээ хаах гээд очиход таны зээлнээс 125.000 төгрөг төлөгдөөгүй байна та төл гэхээр нь би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 125.000 төгрөгийг өгсөн. Өгөхдөө АТМ-ээр өгсөн. Харин би “Б”-ын 5079139887 тоот данс руу хийхдээ автомашиныхаа улсын дугаарыг оруулаагүй байдлыг ашиглан өөр хүний нэр рүү миний төлөлтийг оруулчихсан байна. Өөр ямар нэгэн хохирол байхгүй. ...Б.Т нь үлдэгдэл 125.000 төгрөгийг надад өгөхөөр нь би “Б” ХХК дээр очиж зээлийг бүрэн хаасан учир надад ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-хавтас 24,  3 хавтас 93 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 25-30 хуудас/,

 

-Хохирогч С.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 45-41 СҮА улсын дугаартай Портер маркийн авто машинаа 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр барьцаалж зээл авсан чинь Т нь нэмж 1.000.000 төгрөг аваад өгчих гэхээр нь би зөвшөөрч нийтдээ 2.600.000 төгрөг авч 1.000.000 төгрөгийг Б.Төд бэлнээр өгсөн. Би өөрийнхөө зээлийг өгөөд дуусгасан. 1.000.000 төгрөгийг нь Т өгөх ёстой. Хохирлыг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг/ 2 хавтас 32- 33 хуудас,

- Зээлийн холбоотой материалын хуулбар /2 хавтас 34-39 хуудас/,

 

-Хохирогч Ө.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 04-04 СҮА улсын дугаартай Ланд-200 маркийн авто машиныг “Б”-д унаж явах нөхцөлтэй 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр барьцаалж 12.000.000 төгрөгний зээлийг авсан юм. Харин Т нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай дэлгүүр дээр ирээд ахаа хүүхдийн бие муу байна, Улаанбаатар хот руу явна 1.500.000 төгрөг зээлчих гэхээр нь надад 1.500.000 төгрөг байхгүй, харин 1.000.000 төгрөг байна, харин зээлийн эргэн төлөлтөөс 1.000.000 төгрөгийг чи хийгээрэй би чамд 1.000.000 төгрөг өгье гээд өгсөн. Харин би нэг удаагийн зээл өгөхдөө 1.157.500 төгрөгний эргэн төлөлт өгдөг бөгөөд эргэн төлөлтийн зөрүү 157.500 төгрөгийг “Б”-ын дансанд өгсөн. Миний хувьд Төөс 1.000.000 төгрөгийг одоо болтол аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлөх ёстой зээлийн эргэн төлөлтөнд оруулж өг гэсэн юм. Харин миний эргэн төлөлтийг өгөөгүй байна. Миний хувьд Төөс 1.000.000 төгрөгийг авч зээлээ гүйцээж өгч автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах саналтай байна. ...Одоо машинаа шилжүүлж авах гэхээр “Б” нь шилжүүлэх бичиг хийж өгөхгүй байгаа учраас “Б”аас автомашинаа нэхэмжилнэ. “Б” нь 1.050.000 төгрөгөө Төөс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх мэдүүлэг/ 2 хавтас 41, 3 хавтас 95 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 42-47 хуудас/,

 

- Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 83-82 СҮА улсын дугаартай прогресс маркийн авто машинаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийн зээлийг авсан. Т нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 56 минутын үед ирээд “ ах таны эргэн төлөлтийн 300.000 төгрөгийг хувьдаа хэрэглэчихсэн байгаа шүү, хүүхэд өвдөөд өвчтэй зовлонтой болоод яах аргагүй хэрэглэчихсэн. Манайд шалгалт ирчихсэн байгаа таны зээлийн үлдэгдэл 1.400.000 гарантай байгаа шүү. Тань руу хүн яривал хэлээрэй дүү нь гуйж байна”  гэхэд нь за гэхэд ирэх нэгдэх өдөр төлчихнө гээд явсан. Миний хувьд хугацааны дагуу төлөлтөө хийж яваа, харин миний төлөлтийн мөнгөнөөс 300.000 төгрөг хийгдээгүй байгаа. Уг мөнгийг Төөр нөхөж хийлгүүлмээр байна. Би мөнгөө гадуур ажилтай явахдаа Төд бэлнээр өгчихсөн юм. Хэдэн сарын төлөлтөө өгсөнийг мэдэхгүй байна. Т миний төлсөн эргэн төлөлтийг өөртөө авсан байдаг. Уг зээлийг бүрэн төлүүлмээр байна. Өөрийнхөө авсан мөнгөн дүнг өөрөө хугацааны дагуу төлнө” гэх мэдүүлэг / 1 хавтас 49 хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 50-54 хуудас/,

 

- Хохирогч О.Бы мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 сарын 05-ны өдөр 97-97 СҮЭ улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж 5.600.000 төгрөгийн зээлийг авсан.  2016 оны 10 дугаар сарын 20-ны орчим байх зээлийнхээ эргэн төлөлтийн 460.000 төгрөгийг Төд бэлнээр өгсөн. Бэлнээр өгдөг учир нь Тийн ажил дээр зээлээ төлөх гэж очсон чинь Т өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн хүүхэд ханиад хүрчихээд эмнэлэг явах гээд байна гэсэн. Зээлийн эргэн төлөлтөө өгөх талаар хэлэхэд би хийчихье гэхээр нь бэлэн 460.000 төгрөгийг өгсөн. Дахин 300.000 төгрөгийн зээлийн эргэн төлөгдөөгүй байгаа юм. Хэзээний эргэн төлөлтөөс авсныг мэдэхгүй байна. Миний хувьд зээлийг хаачихсан. Хаахдаа өөрөөсөө 760.000 төгрөгийг гаргаж хаасан юм. Миний хувьд 760.000 нэхэмжилж байна. ...Харин Б.Т нь надад 760.000 төгрөгийг бэлнээр өгсөн учир надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/ 2 хавтас 56-57/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 58-63 хуудас/,

 

- Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сүхбаатар аймаг дахь “Б” ХХК-аас 2015 оны 06 дугаар сард өөрийн 09-00 СҮА улсын дугаартай Лексүс 470 маркийн авто машиныг унаж явах нөхцөлтэйгээр 7.000.000 төгрөгний зээлийг авч цаг хугацааны дагуу төлж байсан. Харин манай эхнэр Батцэцэг нь 2015 оны 11 дүгээр сард “Б”-ын эрхлэгч Т нь зээл нэмж аваад өгчих гэж байна гэхээр нь өөрөө зээлээ төлөх юм бол хамаагүй гэж хэлсэн. Харин үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг болсон байхад нэмж 4.000.000 төгрөг авч нийт 9.000.000 төгрөгний зээлийг гаргаж, зөрүү мөнгийг нь авсан юм. Харин Батцэцэг бид хоёр төлөх ёстой зээлээсээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1.130.400 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1.017.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөг, нийтдээ 6.147.400 төгрөгийг төлж, өөрөө төлөх ёстой зээлийн тооцоог дуусгасан гэж бодсон. Дээрх мөнгийг төлөхөд үндсэн зээлийн үлдэгдэл нь 5.450.000 төгрөг болж байгаа юм. 5.450.000 төгрөгийг Т төлөх ёстой гэж Батцэцэг надад хэлсэн. Т төлөх ёстой байсан 5.450.000 төгрөгөө огт төлөхгүй явсаар байгаад хүү алданги болон нийт мөнгө нь нэмэгдэж байна. Зээл өнөөдрийн байдлаар 11.603.300 төгрөг болсон байна. Иймд Тийн авсан зээлийг өөрөөр нь төлүүлмээр байна. Би өөрийнхөө автомашиныг зарж борлуулж орж ирсэн орлогоо өөрийнхөө амьдралдаа зарцуулмаар байна.  Төөр төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг/ 2 хавтас 63 хуудас/,

Гэрч Д.Бийн мэдүүлэг /2 хавтас 66 хуудас/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 67-73 хуудас/,

 

- Хохирогч Ц.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 52-69 СҮЭ улсын дугаартай ланд 80 маркийн машинаар 5.000.000 төгрөгийн зээлийг авсан. Харин зээлийн эргэн төлөлтийн 520.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27, 28-ны орчимд байх ажил дээр нь очиж өгөх гэсэн чинь амралтын өдөр байсан бөгөөд та бэлнээр өгчих би Монгол ардын намын байрны гадна байна гэхээр нь очиж 520.000 төгрөгийг бэлнээр өгсөн.  Харин уг төлөлт төлөгдөөгүй байсан байсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар зээлээ хаах гэсэн чинь 2.068.028 төгрөгний зээл байхаар нь бүх зээлээ төлөөд машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлээд буцаад өөр хүнд зарчихсан. Харин 520.000 төгрөгийг дахин төлөлт хийсэн. Одоо миний бие “Б”-д өр байхгүй, 520.000 төгрөгийг Төөс нэхэмжилнэ ” гэх мэдүүлэг/ 2 хавтас 75/,

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 76-81 хуудас/,

 

-Хохирогч Т.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт байрлах “Есөн-Эрдэнэ” нэртэй үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өргөтгөл хийж аж ахуй нэгж болон оффисын зориулалттай байр өрөөнүүдийг түрээслэж эхэлсэн бөгөөд “Б”-ын Сүхбаатар аймаг дахь салбар нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэгчээр орсон юм. Нийт талбайгаараа 1 сарын 620.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч сар бүрийн 3-5-ны өдрийн хооронд авдаг байсан юм. Харин 2015 оны 07 дугаар сарын эхээр өөрийн эзэмшлийн 10-11 СҮА улсын дугаартай ланд-80 маркийн авто машиныг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаанд тавьж 4.500.000 төгрөгний зээлийг авсан юм. Уг зээлийн эргэн төлөлтийг би бэлнээр өгөлгүй түрээсийн 620.000 төгрөгийг эргэн төлж байхаар эрхлэгч Ттэй тохирч авсан юм. Уг зээл маань 2016 оны 08 дугаар сард дууссан юм. Зээл хаагдсанаас хойш 10-11 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөр дээрээ шилжүүлж авалгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр “Б”-ын эрхлэгч Б.Ттэй зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгний зээлийг 10-11 СҮА улсын дугаартай ланд-80 маркийн авто машиныг барьцаалж унаж явах нөхцөлтэйгөөр зээл авсан юм. Харин зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн түрээсийн эргэн төлөлтийн 620.000 төгрөг тооцож төлж байхаар тохирсон юм. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны орчим зээлээ бүрэн төлж дуусгах гээд 800.000 төгрөг өгөөгүй байна гэхээр нь ямар учиртайг нь лавлахад Б.Т нь сар бүр өгөх ёстой 620.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөнд бүтэн төлөлгүй 300.000, 300.000, 200.000 төгрөг дутуу төлснөөс болж нийтдээ 800.000 төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Зээлээн бүрэн хаах гэж 800.000 төгрөгийг өөрсдөөсөө төлсөн бөгөөд Б.Төөс 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд зээлийн эргэн төлөлтөнд мөнгө тушаадаггүй байсан юм. Надад гаргах гомдол санал байхгүй. Харин 800.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг / 2 хавтас 82 хуудас/

- Зээлийн холбоотой материалын хуулбар / 2 хавтас 84-89 хуудас/,

 

- Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн “Б” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь салбарт кассын няраваар ажилд орсон юм. Кассын нярав нь миний хувьд иргэдийн зээлийн эргэн төлөлтийг бэлнээр тушаасан үед орлогыг хүлээн авах, мөн зээлийн баримтыг үндэслэн мөнгийг зээлдэгчид шилжүүлэх ажилтай юм. Зээлдэгчид мөнгийг шилжүүлэхдээ ХААН банкны интернэт банкаар дамжуулж шилжүүлдэг юм. Үүний нууц үгийг Б.Т нь мэддэг юм. Б.Т нь үд амрахаас өмнө эрсдэлтэй зээлтэй гээд гараад явчихдаг байсан. Үд амрах үеэр би хийх ажилтай цай унд уухгүй гээд ганцаараа ажил дээр үлддэг байсан. Би үд амарчихаад ирэх үед зээл гарсан шүү чамайг байхгүй болохоор шилжүүлэг хийчихсэн шүү гарын үсэг зурах баталгаан дээр гарын үсгийг нь зуруулчихсан данс болон автомашины мэдээллийг бичээрээ гэдэг байсан. Би зээлийн материалыг нь хараад бичдэг байсан. Харин зээлийн материал дээр анх зээл хүсэгчийн анкетны он, сар, өдөр нь зээлийн гэрээний он, сар, өдөр зөрүүтэй байдаг байсан. Зөрүүтэй байгаа талаар хэлэхэд Т нь урьд зээл авч байсан хүний зээл хүсэгчийн анкетыг дахин бөглүүлэх шаардлага байхгүй гэдэг байсан.

Харин хуурамч гээд байгаа зээлдэгчид зээлээ эргэн төлөхгүй байгаа мэдээлэл харагддаг бөгөөд энэ хүмүүсийн зээлийн эргэн төлөлт болж байна гэдгийг Төд хэлдэг, мөн Т нь зээлийн эргэн төлөлт харагддаг бөгөөд өөрөө л хүмүүс рүү зээлээ эргэн төл гэдэг байдлаар утсаар болон өөрөө биеэрээ уулзахаар явлаа гээд гардаг байсан. Цагдаагийн газарт шалгуулахаар ирүүлсэн материал бүрийг Т өөрөө зээлийн материалыг бүрдүүлж өөрөө данс руу нь шилжүүлсэн. Миний хувьд зээлдэгч нар авсан гэж боддог байсан. Б.Т нь мөнгөө юунд зарцуулдаг талаар мэдэхгүй. Мөнгөтэй байдал ажиглагддаггүй байсан. Их л хурц, ууртай загнасан хүн байдаг. Ажиллаж чадахгүй бол өргөдлөө өгөөд гарч болно гэдэг байсан. Б.Т нь Дорж овогтой Нэргүй олдохгүй байна зээл нь эрсдэлтэй болох гээд байна танай ээжийг чинь Нэргүй гэдэг биздээ энэ зээлийг хааж дахин шинээр зээл гаргаж шийдэхгүй бол урамшуулал авч болохгүй байна гээд манай ээж Т.Нэргүйн дансруу 1.800.000 төгрөгийг шилжүүлж өөрөө авсан. Миний хувьд мөнгөнөөс аваагүй. Иргэдтэй тохирч хэн хэнээс зээл авсан талаар мэдэхгүй байна. Зээлийн материалыг нь хараад л мөнгийг нь шилжүүлдэг байсан.

Т нь ямар аргаар зээл хууль бусаар гаргадаг байсныг мэдэхгүй. Т нь их л ширүүн зантай намайг байхгүй үед гарсан зээлийг асуухаар “ чи өөрийнхөө ажлаа мэд би хэн рүүгээ шилжүүлэх нь чамд хамаагүй, би шилжүүлэг хийсэн “ гэдэг байсан. Хэн хэний данс руу мөнгө шилжүүлснийг мэдэхгүй байна. 54-99 СҮА улсын дугаартай машины зээлийн данс руу би мөнгө шилжүүлээгүй, Зээлийн гэрээний доор миний гарын үсэг байна. Уг гарын үсгийг сүүлд нь зурсан. Гарын үсэг зур гэж Т зуруулсан” гэх мэдүүлэг,

 

- Гэрч Э.Энх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: “Б” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь салбарт 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн менежерээр ажилд орсон. Анх ажилд ороод зээл олгодог байсан. Т нь яаж мөнгө авдаг байсан талаар мэдэхгүй, харин шалгалт ирж санхүүгийн зөрчилтэй байна гэдгийг анх мэдсэн. Анх ажилд ороод би зээл гаргахгүй танилцаж хэд хоносон бөгөөд намайг юманд яваад ир гээд зарлаганд Т явуулдаг байсан бөгөөд Т нь өөрөө их мөнгөтэй явдаг байсан. Хааяа намайг тамхинд яваад ир гээд мөнгө өгөхөд нь өөрийнх нь халаасанд 20.000 төгрөгний дэвсгэртүүд их харагддаг байсан. Жагсаалтаас харахад С.М гэх хүн дээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30-73 СҮА улсын дугаартай хонда сивик маркийн автомашины зээлийг гаргасан. Гаргахдаа дүрэм журмын дагуу гаргасан. Харин 51-13 СҮЭ улсын дугаартай чейзэр маркийн автомашиныг гаргаагүй, харин хэргийн материалд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байна. Уг зээлийг мэдэхгүй, С.М нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хонда сивик маркийн машиныг авч ирж надад харуулаад явсан. Ч.С 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн биеэр ирж үл хөдлөхийн гэрчилгээ барьж ирсэн. Харин Т би байрыг нь үзчихээд ирлээ зээл гаргахад боломжийн байна гэсэн. Харин С нь 5.500.000 төгрөг авна гэхээр нь зээлийн дүрмийн дагуу гаргасан. С.А гэх хүний зээлийг би гаргаж байгаагүй, харин зээлийн эргэн төлөлтийг төлнө гээд байгууллагаар орж гардаг байсан. Миний хувьд зээл яаж авдаг байсан талаар огт мэдэхгүй. Т нь өөрөө гэрээ байгуулж зээл гаргадаг байсан. Надаас зээл гаргаад өг гэж гуйж байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 3 хавтас 103 хуудас/

 

            -  Яллагдагч Б.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би “Б” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь салбарын захирлаар 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр томилогдон ажилласан. Ингэхдээ хамгийн анх 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд нийт 34 иргэний зээлийг баримтыг хуурамчаар бүрдүүлэх, эргэн төлөлтийг буцаан төлөлт хийхгүй, зээлийн хэмжээг нэмэгдүүлж, мөнгийг нь хувьдаа завшсан хэрэгт холбогдсон. Үүнд:

            1. 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б.Баярбаатар гэдэг хүний 64-19 СҮА дугаартай хонда пит маркийн автомашиныг барьцаалан 100.000 төгрөгний зээл авахыг хүсэхэд нь нэмж 2.700.000 төгрөгний зээл авахыг гуйж зээл авахуулаад өөрөө 2.700.000 би өөрөө авсан. Энэ авсан 2.700.000 төгрөгийг би Баярбаатарт өгч зээлийг барагдуулсан.Хохиролгүй болгосон.

            2. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр С.Мгийн 51-13 СҮЭ тоёото чейзэр маркийн автомашиныг барьцаалан 3.000.000 төгрөгний зээл авч өгөхийг Мөнхнарангаас хүссэн. Зээл авахуулаад 3.000.000 төгрөгийг би өөрөө авсан. Энэ мөнгийг Мөнхнаранд өгч зээлийг хаалгасан. Хохиролгүй болгосон.

            3. 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Сийн 44-23 СҮА ниссан нөт маркийн автомашиныг барьцаалж 2.500.000 төгрөгний зээл авч өгөхийг хүсээд мөнгийг нь би өөрөө авсан. Энэ  төлөөгүй байгаа. Төлж барагдуулна.

            4. 2015 оны 09 дүгээр сарын 23-нд Х.Оын 66-01 СҮА улсын дугаартай Тоёото королла маркийн автомашиныг барьцаалж 1.500.000 төгрөгний зээл авахад нь би нэмж 1.500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгний зээл гаргаж би 1.500.000 төгрөгийг авсан. О өөрөө зээлээ барагдуулсан. Би энэ  төлнө.

            5. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.Сийн хувийн сууц газрыг барьцаалж 3.000.000 төгрөгний зээл авах үед нь би 2.500.000 төгрөг нэмж нийт 5.500.000 төгрөгний зээл гаргуулж 2.500.000 төгрөгийг би авсан. Би С мөнгийг нь бэлнээр нь өгч зээлээ дарсан. Хохиролгүй болгосон.

            6. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Т.Бйн 26-73 СҮА улсын дугаартай Тоёото витз маркийн автомашиныг барьцаалж 2.500.000 төгрөгний зээл авч өгөхийг хүсэж, уг зээлийн мөнгийг нь би авсан. Одоо  төлж барагдуулаагүй байгаа.  төлнө

            7. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С.Бын 45-41 СҮА улсын дугаартай портер маркийн машиныг барьцаалж 1.600.000 төгрөгний зээл авахад нь 1.000.000 төгрөг нэмж 2.600.000 төгрөгний зээл авахуулаад 1.000.000 төгрөгийг би авсан. Энэ  төлөөгүй байгаа. Энэ  төлнө.

            8. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ш.Бгийн 53-33 СҮА тоёото пирус маркийн автомашин барьцаалж 1.300.000 төгрөгний зээл авахад нь би 1.700.000 төгрөгний зээл нэмж 3.000.000 төгрөгний зээл гаргаж би 1.700.000 төгрөгийг би авсан. Энэ  төлж барагдуулсан. Хохиролгүй болгосон.

            9. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Бийн 09-00 СҮА улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг барьцаалж зээл авсан байхад нэмж 5.000.000 төгрөгний зээл авсан. Зээлийг төлж барагдуулаагүй байгаа. Б нь “Бд төлж машинаа авсан байгаа”. Би одоо Бөд 5.000.000 төгрөгний  төлнө.

            10. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Цгийн 44-43 СҮА хонда пит маркийн автомашиныг барьцаалж 640.000 төгрөг авахад би 1.360.000 төгрөг нэмж зээл гаргуулж, би 1.358.950 төгрөгийг авсан. Би энэ хохирлыг төлөөгүй байгаа. Төлж барагдуулна.

            11. 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр С.Аын 81-64 СҮА улсын дугаартай тоёото виндом маркийн автомашиныг барьцаалж 1.700.000 төгрөгний зээл аваад зээлээ хаах 1.495.300 төгрөгний зээлийн төлөлтийг надад бэлнээр өгсөн. Энэ мөнгийг хувьдаа хэрэглэсэн. Энэ мөнгийг төлөөгүй байгаа. Энэ  төлж барагдуулна.

            12. 2016 оны 06 дугаар сарын 27-нд М.Бын 34-65 СҮА улсын дугаартай Истана маркийн машины зээлийн эргэн төлөлт 125.000 төгрөгийг би авч хувьдаа хэрэглэсэн. Энэ  төлж барагдуулсан. Хохиролгүй.

            13. 2016 оны 11 дүгээр сарын 16-нд Т.Цын 86-72 СҮА тоёото хайлукс машины зээлийн төлөлт 3.000.000 төгрөг бэлнээр авч өөрөө ашигласан. Хохирол төлөгдөөгүй байгаа.  төлж барагдуулна.

            14. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ө.Г 04-04 СҮА улсын дугаартай тоёото ланд крузейр маркийн автомашин барьцаалж 1.000.000 төгрөг авсан. Үүнээс зээлийн эргэн төлөлт 1.000.000 төгрөгийг би өөрийн дансаар авч ашигласан. Энэ  төлөөгүй байгаа. Төлж барагдуулна.

            15. 2016 оны 05 дугаар сарын 25-нд Г.Бын 83-82 СҮА тоёото прогресс маркийн автомашин барьцаалж зээл эргэн төлөх үед нь 300.000 төгрөгийг бэлнээр авч ашигласан. Энэ  төлж барагдуулсан. Хохиролгүй болсон.

            16. 2016 оны 05 дугаар сарын 31-нд Ц.Цийн 52-69 СҮЭ тоёото ланд маркийн автомашины зээлийн төлөлт 610.000 төгрөгийг хувьдаа бэлнээр авсан. Төлж барагдуулсан. Хохиролгүй болсон.

            17. 2016 оны 08 дугаар сарын 29-нд Т.Мын 10-11 СҮА улсын дугаартай Тоёото ланд машины зээлийн төлөлт 800.000 төгрөгийг авсан. Т.Мын зээлийн эргэн төлөлт нь түрээсийн мөнгөөр тооцогддог байсан. Түрээсийг нь гаргаж бэлнээр өөрөө авдаг байсан. Хохирол төлсөн. Одоо хохиролгүй болсон.

            18. 2016 оны 08 дугаар сарын 06-нд О.Бы 97-97 СҮЭ ниссан патрол машины зээлийн төлөлт 760.000 төгрөгийг би бэлнээр авч хэрэглэсэн. Хохирол төлөгдсөн, хохиролгүй болсон.

            19. 2016 оны 06 дугаар сарын 10-нд И гэж хүний 80-96 СҮА улсын дугаартай портер машиныг Н.Дгийн нэрээр хуурамч материал бүрдүүлж, 2.000.000 төгрөгний зээл гаргаж хувьдаа авсан. Энэ  төлөөгүй байгаа. Төлж барагдуулна.

            20. 2015 оны 11 дүгээр сарын 23-нд Цын 58-00 СҮА улсын дугаартай ниссан вингроүд маркийн машиныг Б.М нэр дээр хуурамч материал бүрдүүлж, 3.000.000 төгрөгний зээл гаргасан. Өөрөө авсан. Энэ хохирлыг төлөөгүй байгаа, төлж барагдуулна.

            21. 2015 оны 11 дүгээр сарын 23-нд Сумьяа гэж хүний 85-22 СҮА верна маркийн машиныг М.Э нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 1.600.000 төгрөгний зээл гаргаж авсан. Хохиролоо төлж барагдуулаагүй байгаа. Төлж барагдуулна.

            22. 2016 оны 10 дугаар сарын 07-нд Б.Мөын 51-69 СҮЭ тоёото пирус маркийн машин дээр түүний нэр дээр 2.500.000 төгрөгний зээл гаргасан. Үүнийг өөрөө авсан бөгөөд хохирол төлж барагдуулаагүй байгаа. Хохиролоо төлнө.

            23. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Д.Нгийн 04-45 СҮА улсын дугаартай портер машин дээр 1.800.000 төгрөгний зээл гаргаж авсан. Хохиролоо төлөөгүй байгаа. Төлж барагдуулна.

            24. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А.Бий 87-10 СҮА улсын дугаартай Верна машин дээр 2.500.000 төгрөгний зээл гаргаж авсан. Үүнийг төлөөгүй, хохиролоо төлж барагдуулна.

            25. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатарын 54-99 СҮА улсын дугаартай ланд маркийн автомашины бичиг баримтанд дээр Д.Б гэдэг хүний нэр дээр 5.200.000 төгрөгний зээл гаргуулж Д.Бийн дансаар өөртөө авсан. Хохирол төлж барагдаагүй байгаа.

            26. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Л.Сын хувийн сууцыг барьцаалж 6.000.000 төгрөгний зээл авахуулж би 2.000.000 төгрөг авсан. Одоо төлөөгүй байгаа. 2.000.000 төгрөгөө төлж барагдуулна.

            27. 2016 оны 02 дугаар сарын 24-нд Б.Ггийн 52-83 СҮЭ соната-5 маркийн автомашиныг барьцаалж 1.800.000 төгрөгний зээл гаргасан. Энэ зээлийг өөрөө аваад төлж барагдуулаагүй байгаа.

            28. 2016 оны 03 дугаар сарын 15-нд С.Бы 21-56 СҮА улсын дугаартай Екстрал машиныг зараад 3.000.000 төгрөгний зээлийг төлөлгүйгээр өөрөө ашигласан. Уг төлөөгүй байгаа. Төлж барагдуулна.

            29. 2016 оны 01 дүгээр сарын 09-нд Ш.Бы 84-20 СҮА тоёото пирус машиныг материалыг ашиглан Батсайханы нэр дээр зээл гаргаж мөнгийг өөрөө авсан. Хохирол төлөгдөөгүй байгаа.

            30. 2016 оны 08 дугаар сарын 16-нд А гэх хүний 66-31 СҮА улсын дугаартай ланд маркийн автомашины бичиг баримтыг ашиглан С.Хын нэр дээр 5.000.000 төгрөгний зээл гаргасан. Уг мөнгийг өөрөө авч ашигласан. Хохирол төлөөгүй байгаа.  төлж барагдуулна.

            31. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баяы 85-91 СҮА хонда пит машины бичиг баримтыг ашиглан М.Эын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 2.500.000 төгрөгний зээл гаргаж, өөрөө авч ашигласан. Хохирол төлөөгүй байгаа. Төлж барагдуулна.

            32. 2016 оны 04 дүгээр сарын 07-нд Оын 55-62 СҮА хонда севик маркийн машины бичиг баримтыг ашиглан И гэж хүний нэр дээр 2.500.000 төгрөг гаргаж өөрөө авсан. Хохирол төлөгдөөгүй байгаа.

            33. 2016 оны 05 дугаар сарын 25-нд М.Мын 08-82 СҮА улсын дугаартай автомашиныг Мын нэр дээр хуурамч материал бүрдүүлэн 4.600.000 төгрөгний зээл гаргаж өөрөө авч ашигласан. Хохирол төлөгдөөгүй байгаа. Энэ хохирлыг төлнө.

            34. М.Эын 10-61 СҮЭ улсын дугаартай тоёото пирус маркийн автомашиныг барьцаалж 2.500.000 төгрөгний зээл авч өгөхийг гуйсан. 2.500.000 төгрөгний зээл авахуулаад би өөрөө авсан. Энэ мөнгийг би өөрөө төлж барагдуулсан. Би нийт 76.015.850 төгрөгийг авч ашигласан болно. Өөр үйлдсэн зээл байхгүй. Энэ хугацаанд гарсан зээлийг хүүг би төлж барагдуулна. Нийт 2.148.972 төгрөгний хүүг би төлж барагдуулах ёстой. Энэ хохирлыг ч бас төлж барагдуулна. Миний өмнөөс “Б” ХХК-д мөнгөө төлж барьцааны зүйлээ авсан От 1.354.600 төгрөг, Б 5.000.000, Г 1.050.000 нарын төлсөн мөнгийг би тэдгээр хүмүүст төлнө, бусад Б.С, Т.Б, С.Б, Б.Ц, С.А, Т.Ц, Н.Д /И/, Б.М, М.Э, С.Б, Б.Мө, Д.Н, А.Бэ, Д.Б /Сүхбаатар/, Л.С, Б.Г, Ш.Б, С.Х /А/, М.Э /Бая/, Ж.И /О/, М.М нарын нэр дээр гарсан зээлтэй холбоотой хохирлыг “Б” ХХК-нд би төлнө. Дээрх хохирлуудыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг,

 

  • Хохирлын нэгдсэн жагсаалт  /3 хавтас171- 172 хуудас/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101 тоот дүгнэлт / 3 хавтас 124 -132 хуудас/

 

- Б.Ттэй холбоотой хохирлын нэгдсэн жагсаалт  /3 хавтас180- 181 хуудас/

 

 - Б.Ттэй холбоотой зээлийн нэгдсэн жагсаалт  /4 хавтас39-41 хуудас/

 

- “Б” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрмийн хуулбар, салбар ажиллах дүрмийн хуулбар, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /3 хавтас 106 -119 дүгээр хуудас/

 

- “Б” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь Баруун-Урт суман дахь салбарын гэрчилгээний хуулбар/ / 2 хавтас 147 хуудас/,

 

- “Би” ХХК-ны хувьцаа эзэмшигчдийн тогтоолын хуулбар / -3 хавтас 182-185 хуудас/,

 

- Б.Тийг “Б” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь Баруун-Урт суман дахь салбарын захиралаар томилсон тушаалын хуулбар / хх-2-ийн 149  хуудас/

 

  - “Б” ХХК Б.Т нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолт /2 хавтас 152- 156 хуудас/

 

- Б.Тийг “Б” ХХК-ны Сүхбаатар аймаг дахь Баруун-Урт суман дахь салбарын захиралаач чөлөөлсөн тушаалын хуулбар / 2 хавтас 150  хуудас/

                                                                                                                       

- Б.Тийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2 хавтас 127 хуудас/

 

- Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.19-ний өдрийн 143 дугаартай шийдвэр болон бусад баримтууд болно.

 

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

          Шүүгдэгч Б.Т нь “Б” ХХК-ны Сүхбаатар салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 8 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн 8.090.300 төгрөг, 11 зээлдэгчийн зээлийн хэмжээг зориудаар ихэсгэж зээлдэгч нараас 26.925.550 төгрөг, зээлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж 41.000.000 төгрөг, нийт 76.015.850 төгрөгийг хувьдаа авсан болох нь шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, З.Б нарын мэдүүлэг, хохирлын баримтууд, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Б.Т “ Б” ХХК-ын гүйцэтгэх захирлын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15/005 дугаартай тушаалаар салбарын захирлын албан тушаалд томилогдон, мөн өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан “ Б” ХХК-ын Сүхбаатар салбарын эхлэгчээр ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа салбарын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээний 7.2.9 “ зээл олгохтой холбоотой журам, заавар зөрчиж, хувьдаа зээл авах, хуурамч баримтаар зээл олгох, зээл чөлөөлөх, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, зээлийн материал бүрдүүлэлгүйгээр зээл гаргах, ийм зээл гаргуулахаар бусад ажилтнаас шаардах зэрэг үйлдэл гаргасан ”, 7.2.10 ” өөрийн болон бусдын буруутай үйлдлийг нуух зорилгоор аливаа тайлан, данс бүртгэлийн мэдээллийг өөрчилсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, харилцагчийн материалыг ашигласан, харилцагчийг хууль бусаар үйлдэлдээ татан оролцуулсан “ гэж заасныг тус тус зөрчин зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтийн мөнгийг хувьдаа бэлнээр авах, харилцагч нартай тохиролцон зээлийн хэмжээг нэмж өөртөө зээл авах, мөн харилцагчийн зээлийн материалыг ашиглан, зээлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хувьдаа мөнгө авах зэргээр өөрийн хариуцан ажиллах “ Б” ХХК-ын Сүхбаатар салбарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулжээ.

Тухайлбал, харилцагч нарыг зээл хүсэхэд өөрөө үндсэн төлбөр, хүүг  хариуцан төлнө гэж тохиролцон харилцагч нарын зээл дээр нь мөнгө нэмүүлэх, эсвэл зээлийг бүхэлд авах зэргээр нийт 38.400.000 төгрөгийн зээл гаргаж, зээлдэгч нарт 11.474.450 төгрөгийг өгч, 26.925.550 төгрөгийг хувьдаа авчээ. Үүнд:

1. Г.Бт 2.800.000 төгрөгийн зээл гаргаж, 2.700.000 төгрөгийг авсан нь түүний“ Б.Т  2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уулзаж 2.000.000 төгрөг хэрэгтэй байна, 2 хоногийн дотор төлнө гэхээр нь зөвшөөрч урьд авсан 700.000 төгрөгийн зээлийг Төөр хаалгаад 2.800.000 төгрөгийн зээл аваад 2.700.000 төгрөгийг дансруу нь шилжүүлсэн. Т зээлийн мөнгийг өгч би зээлийг төлж машинаа  авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх,

2. С.Мгаар 3.000.000 төгрөгийн зээл гэрээгүй авуулсан нь “ Т нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр чиний дансаар мөнгө оруулаад  гэхээр нь би дахин зээл авч магадгүй гэж бодоод өөрийнхөө 5014170277 тоот дансыг өгөхөд 3.000.000 төгрөг орж ирэхэд нь Тийн өгсөн дансруу шилжүүлсэн. Т нь  бүрэн барагдуулсан. Машиныхаа бичиг баримтыг шилжүүлж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,

3. Б.Сээр 2.500.000 төгрөгийн зээл авуулсан нь ” 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Б“-ын эрхлэгч Т эгчээ таны машин дээр 2.500.000 төгрөгний зээл гаргаад 2 хоноод хаачихна гэхээр нь зөвшөөрсөн. Гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Миний 5630297816 тоот дансанд 2.500.000 төгрөг орсныг надаар данснаас авахуулсан. 2.500.000  төгрөгийг өөрөө авч хэрэглээгүй тул Төөр төлүүлж 44-23 сүа улсын дугаартай автомашины гэргчилгээг өөр дээрээ шилжүүлж авмаар байна ” гэх,

4. Х.Оаар 3.000.000 төгрөгийн зээл авуулж, 1.500.000 төгрөгийг авсан нь “ 2016 оны 09 сарын 23-ны өдөр 1.500.000 төгрөгийн зээл авах гэсэн чинь Б.Т нэмээд 1.500.000 төгрөг аваад өгчих гэсэн. 3.000.000 төгрөгийн зээл авч, 1.500.000 төгрөгийг Төд өгсөн. Би өөрийн 1.500.000 төгрөгийг өгөөд дуусгасан. Харин Т нь зээл хаагаагүй учир автомашинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж чадаагүй байна ” гэх,

 5. М.Эаар 2.500.000 төгрөгний зээл авуулсан нь “ Т нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.500.000 төгрөг зээлээр гаргаад өгчих гэхээр нь 10-61 СҮЭ улсын дугаартай Пирус-11 маркийн автомашины бичиг баримтыг Т “Б”руу шилжүүлсэн. Ингээд миний 5630375444 тоот дансанд 2.500.000 төгрөг шилжүүлснийг өгсөн. Би 85-22 СҮА улсын дугаартай автомашиныг мэдэхгүй. Б.Т мөнгөө төлсөн, би автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлэн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх,

 6. Ч.Сээр 5.500.000 төгрөгний зээлийг авуулж, 3.000.000 төгрөгийг авсан нь “ Би 2016 оны 10 дугаар  сарын 11-ний өдөр “Б”-д хашаа байшинг барьцаалж 2.000.000 төгрөгний зээл авах гэхэд Т “Зээлэн дээр чинь нэмээд мөнгө  “ гэхээр нь зөвшөөрсөн чинь 5.000.000 төгрөгний зээл гарсан. 3.300.000 төгрөгийг Төд өгсөн. 300.000 төгрөг нэмж өгдөг учир нь 2016 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл миний авсан 2.000.000 төгрөгний сар бүрийн хүү нь нийтдээ 300.000 төгрөг болно гэхээр нь сар бүр хүү өгч байснаас одоо бөөнд нь өгье гээд өгсөн. Т нь өөрөө авсан 3.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн учир 2.000.000 төгрөгийг “Б” ХХК-д очиж тушаасан. Одоо 1.215.000 төгрөгний үлдэгдэлтэй гэсэн. Уг мөнгийг Т өгөх ёстой. Харин “Б” ХХК нь Төөс 1.215.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байна лээ. Тийм учраас надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйлгүй,гомдол санал байхгүй” гэх,

7. Т.Бор 2.500.000 төгрөгийн зээлийг авуулсан нь Т.Бйн “ Б.Т нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр автомашин дээрээ 2.500.000 төгрөгний зээлийг аваад өгчих гэхээр нь зөвшөөрсөн чинь миний дансруу 2.500.000 төгрөг орж уг мөнгийг Т авсан. Өөрөө зээлийг төлнө гэж байсан. Автомашиныхаа бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж авах хүсэлтэй байна” гэх,

8. С.Баар 2.600.000 төгрөгийн зээл авуулж, 1.166.600 төгрөгийг авсан нь “ Би 45-41 СҮА улсын дугаартай Портер маркийн авто автомашинаа 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр барьцаалж зээл авсан чинь Т нь нэмж 1.000.000 төгрөг аваад өгчих гэхээр нь би зөвшөөрч нийтдээ 2.600.000 төгрөг авч 1.000.000 төгрөгийг Б.Төд бэлнээр өгсөн. Би өөрийнхөө зээлийг өгөөд дуусгасан. 1.000.000 төгрөгийг нь Т өгөх ёстой.  төлүүлмээр байна” гэх,

9. Ш.Бгээр 3.000.000 төгрөгний зээл авуулж, 1.700.000 төгрөгийг авсан нь “2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр очиход Т нь “дүүгийнх нь хүүхдийн бие муу байна. Надад мөнгөний хэрэг байна, та нэмж зээл аваад өг” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Миний үлдэгдэл зээлийг хаагаад дахин зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг өөрийн данснаас авч Төд бэлнээр өгчихсөн. Миний хувьд өнөөдрийн байдлаар 1.000.000 төгрөгний үлдэгдэл байгаа. Уг төлөлтөө өгч дуусгана. Т нь надад өгөх ёстой 1.700.000 төгрөгийн  бүрэн барагдуулсан, автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлж авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх,

10. Б.Бөд 9.000.000 төгрөгийн зээл олгож, 5.000.000 төгрөгийг авсан нь Б.Бийн “ Би “Б” ХХК-аас 2015 оны 06 дугаар сард 09-00 СҮА улсын дугаартай Лексус 470 маркийн авто машиныг унаж явах нөхцөлтэйгээр 7.000.000 төгрөгний зээл авсан. Харин манай эхнэр Батцэцэг нь 2015 оны 11 дүгээр сард “Б”-ын эрхлэгч Т нь зээл нэмж аваад өгчих гэж байна гэхээр нь өөрөө зээлээ төлөх юм бол хамаагүй гэж хэлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг байхад нэмж 4.000.000 төгрөг авсан. Би нийт 6.147.400 төгрөгийг төлж, өөрөө төлөх ёстой зээлийн тооцоог дуусгасан гэж бодсон. Дээрх мөнгийг төлөхөд үндсэн зээлийн үлдэгдэл нь 5.450.000 төгрөг болж байгаа үүнийг Т төлөх ёстой гэж Батцэцэг надад хэлсэн. Уг зээл өнөөдрийн байдлаар 11.603.300 төгрөг болсон байна. Иймд Тийн авсан зээлийг өөрөөр нь төлүүлмээр байна” гэх,

11. Б.Цд 2.000.000 төгрөгийн зээл гаргаж, 1.358.950 төгрөгийг авсан нь  Б.Цгийн “ 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 800.000 төгрөгийн зээл авахаар очиход нэмээд 1.200.000 төгрөгний зээл гаргах боломж байна уу гэхээр нь зөшөөрсөн. 2.000.000 төгрөг орохоор нь Төд 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин өөрийн 840.000 төгрөгийг төлж дуусгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлээ хаагаад гэрчилгээгээ шилжүүлж бусдад машинаа зарсан. 1.200.000 төгрөгний зээлийг хаагаагүй байна гэдгийг шалгалтаар ирсэн хүмүүс надруу ярьсан. Харин 1.200.000 төгрөгийг “Б” ХХК нь Төөсөө нэхэмжлэх нь зүйтэй байх” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

 

 Мөн өөрийн байгууллагаар үйлчлүүлсэн харилцагчдын зээлийн материалыг ашиглан  хуурамчаар материал бүрдүүлэн, нийт 45.500.000 төгрөгийн зээл гаргаж, 4.500.000 төгрөгийг зээлдэгч нарт олгож, өөртөө 41.000.000 төгрөгийг авчээ. Үүнд:

1. Н.Дгийн нэрээр 80-96 СҮА улсын дугаартай автомашинаар хуурамч материал бүрдүүлж, 2.000.000 төгрөгийг авсан нь “ Надад 80-96 СҮА улсын дугаартай автомашин байхгүй. Миний хувьд Ттэй найз нөхөд бөгөөд 2016 оны 6 дугаар сард надаас иргэний үнэмлэх, виза картаа өгчих гэхээр нь өгөөд явуулсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа ажил дээр нь очиж виза карт, иргэний үнэмлэхээ авсан. Юунд ашигласан талаар мэдэхгүй, миний хувьд ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй, намайг зээл аваад өг гэж хэлээгүй” гэх,

2. Б.Мын нэрээр 58-00 СҮА улсын дугаартай автомашинаар хуурамч материал бүрдүүлэн 3.000.000 төгрөг авсан нь гэрч Б.Мын “ Би 77-98 СҮА улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай юм. Уг автомашинаа унаж явах нөхцөлтэйгөөр 3.000.000 төгрөгийн зээлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банкны 5637042226 дугаарын дансаар авсан. Уг зээлээ одоо хаачихсан. Надад ямар нэгэн автомашины зээл байхгүй, бичиг баримтаа өөр дээрээ шилжүүлж аваагүй байгаа ” гэх,

3. М.Эын нэрээр 85-22 СҮА улсын дугаартай автомашинаар хуурамч материал бүрдүүлж, 1.600.000 төгрөг авсан нь гэрч М.Эын “ надад 85-91 СҮА улсын дугаартай Хонда пит маркийн автомашин байхгүй. Би 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Б” ХХК-тай гэрээ байгуулж зээл аваагүй. ЧУ-1474 дугаартай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг байгуулаагүй, гэрээ нь дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...Би  “Б” ХХК-д 10-61 СҮЭ улсын дугаартай пирус-11 маркийн автомашиныг Т нь гуйж зээл авахуулсан. Уг материалд зээл хүсэгчийн анкет Т бөглөсөн байсан ” гэх,

4. С.Бд 3.000.000 төгрөгний зээлийг 21-56 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаалж гаргаад уг зээлийн 2.500.000 төгрөгний үлдэгдэлтэй байхад нь хураагдаж, уг автомашиныг зарж, зээлийн үлдэгдэл 2.500.000 төгрөгийг байгууллагад авалгүй өөртөө зарцуулсан,

5. Б.Мөын нэр дээр зээл хуурамчаар гаргаж, 2.500.000 төгрөг авсан нь “ Т нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яриад чиний дансаар мөнгө оруулаад авъя гэхэд зөвшөөрсөн. Миний гар утасны мобайл банкинд 2.500.000 төгрөг орж, буцаад 2.500.000 төгрөг гарсан. Одоо миний нэр дээр хуурамч зээл хэдэн төгрөг байгааг мэдэхгүй байна.  Надаас зээл аваад өг гэж гуйсан зүйл байхгүй. 2016 оны 10-р сарын 07-ны өдөр машиныг минь барьцаалж зээл авах талаар Т нь огт хэлээгүй “ ...гэх,

6. Д.Нн 04-47 СҮА улсын дугаартай автомашинаар 1.800.000 төгрөгийн хуурамч зээл гаргасан нь “ Би 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ямар нэгэн зээлийг “Б” ХХК-аас аваагүй. Харин 2016 оны 10 дугаар сард Т надруу утсаар дүү нь таны машин дээр зээл гаргачихсан байгаа шүү, таны зээлийн үлдэгдэл 1.560.000 төгрөг байгаа шүү, 8811-тэй дугаараас асуувал миний зээл гээд хэлчихээрэй гэхээр нь за гэсэн. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Т нь хуурамчаар миний нэр дээр зээл авсан байсан. Уг зээлийг би аваагүй учир төлөхгүй, харин “Б” ХХК нь хуурамч зээл гаргасан Төөсөө нэхэмжлэх нь зүйтэй. “Б” ХХК нь автомашины гэрчилгээг надад шилжүүлж өгнө гэсэн бөгөөд би өөрөө очиж авч амжихгүй байна.” гэх,

 7. А.Бийн 87-10 СҮА улсын дугаартай автомашины бичиг баримтыг ашиглаж 2.500.000 төгрөг авсан нь А.Бийн “ 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 87-10 СҮА улсын дугаартай Верна аксент маркийн автомашин барьцаалж зээл аваагүй. Т нь 2016 оны 03 дугаар сард манай байгууллагаас мөнгө ирж байгаа, чиний 5630220682 тоот дансруу мөнгө орууллаа, аваад өгчих гэхээр нь зөвшөөрсөн. 2.500.000 төгрөг орж ирэхээр Төд авч  өгсөн. 2016 оны 11 дүгээр сард байх Т ирж уулзаад чиний машин дээр чинь зээл гаргалаа, ирэх долоо хоногийн 1 дэх өдөр хаачихна гэхээр нь зөвшөөрсөн. Одоо миний нэр дээр 2.205.000 төгрөгний зээл байна. Уг зээлийг аваагүй учир төлөхгүй. “Б” ХХК-аас автомашиныхаа бичиг баримтыг шилжүүлж авах хүсэлтэй байна. “Б” нь Төөсөө  мөнгөө нэхэмжилнэ биз ” гэх,

8. Б.Ггийн 52-83 СҮЭ улсын дугаартай автомашиныг бичиг баримтыг нь ашиглаж  1.800.000 төгрөг авсан нь 2016 оны 02-р сарын 23-ны өдөр 52-83 сүэ улсын дугаартай автомашиныг болон Ганбаяр гэх хүн өөрийнхөө машиныг тавьж нэг гэрээгээр 2 машин тавьж 1 сая төгрөгний зээлийг авсан юм. 2016 оны 05 сард зээлээ төлөөд дуусгаад Ганбаяр нь машинаа өөр дээрээ шилжүүлээд авсан, харин нөхөр бид шилжүүлж чадаагүй юм. 2016 оны зун ирэхдээ 52-83 сүэ улсын дугаартай Соната-5 маркийн машинаа Содбилэг гэх хүнд 2.800.000 төгрөгөнд зарчихаад явсан. Гэрчилгээг шилжүүлж чадаагүй учир ямар нэгэн зээлгүй байгаа шүү нэг удаа ирэхдээ гэрчилгээг нь шилжүүлж өгье гээд салсан. Харин 2016 оны 12-р сарын 01-ний орчим байх Содбилэг надруу яриад Баас миний авто машиныг хураачихлаа та нар зээлээ өгөөгүй байсан байна гэхээр нь зээлгүй байгаа гээд Бруу ярьхад 1.800.000 төгрөгний зээл анх гарсан үүнээс зээлийн үлдэгдэлтэй байна. Зээл чиний нэр дээр гарсан байна гэсэн. Миний хувьд урьд зээл аваад дарчихсан одоо ямарч зээлгүй юм. Үүнээс болж машин хураалгасан Содбилэг хохирч байна. Миний нэр дээр зээл байна. Зээлийн эргэн төлөлтийг би төлөх гээд байна. Биас намайг зээлээ дарж дуусга гээд байгаа” гэх мэдүүлэг /159-р хуудас/

9. Ш.Бы 84-20 СҮА улсын дугаартай автомашины бичиг баримтыг ашиглаж 1.500.000 төгрөг нь Ш.Бы “Миний хувьд 2015 оны 01-р сарын 08-ны өдөр ямар нэгэн зээл аваагүй ” гэх мэдүүлэг /166 дугаар хуудас/

10. С.Хын нэр дээр 66-31 СҮА улсын дугаартай автомашиныг шилжүүлж, хуурамч материалыг бүрдүүлэн 5.000.000 төгрөг авсан нь  “ Надад 66-31 СҮА улсын дугаартай ланд-80 маркийн машингүй. Б.Т нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр таны дансруу мөнгө оруулаад авчихая гэхээр нь зөвшөөрөхөд миний 5648031107 дансруу 5.000.000 төгрөг орж ирэхээр Б.Төд бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 175 дугаар тал/

11. М.Эын нэр дээр 85-21 СҮА улсын дугаартай автомашиныг шилжүүлж, хуурамч материал бүрдүүлэн, 2.500.000 төгрөг авсан нь “...надад 85-91 СҮА улсын дугаартай хонда пит маркийн автомашин байхгүй. Би 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Б” ХХК-тай гэрээ байгуулж зээл аваагүй. ЧУ-1474 дугаартай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн гэрээг байгуулаагүй, гэрээ нь дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. ...Би  “Б” ХХК-д 10-61 СҮЭ улсын дугаартай пирус-11 маркийн автомашиныг Т нь гуйж зээл авахуулсан. Уг материалд зээл хүсэгчийн анкет Т бөглөсөн байсан. 85-91 СҮА улсын дугаартай автомашиныг хэн гэдэг хүний эзэмшлийнх болохыг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-194 дүгээр тал/,

12. Ж.Иын нэр дээр 55-62 СҮА улсын дугаартай автомашиныг шилжүүлэн, хуурамч материал бүрдүүлж 2.500.000 төгрөг авсан нь “ Б.Т нь таны дансаар мөнгө оруулаад гаргая, та виза картаа болон дансны дугаараа өгчих гэхээр нь 5630421028 тоот дансыг виза карттайгаа өгсөн чинь миний дансанд 2.500.000 төгрөг орж ирж, гарсан. Надад ямар нэгэн автомашин байхгүй. Миний нэр дээр зээл байгааг мэдээгүй, Миний хувьд хууль бус зээл гарч байгааг мэдэхгүй байж байгаад шалгалт ирэх үед нь мэдсэн. 55-62 СҮА улсын дугаартай автомашиныг хэний машин болохыг мэдэхгүй. гэх мэдүүлэг,

13. Д.Бийн нэр дээр 55-99 СҮА улсын дугаартай автомашиныг шилжүүлж, 5.200.000 төгрөг авсан нь “2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.Т нь таны дансруу мөнгө хийгээд авчихая та дансаа өг гэсэн. 5.200.000 төгрөгийг миний 5644081947 дансруу ороход бэлнээр Б.Төд авч өгсөн. Надад 54-99 СҮА улсын дугаартай автомашин байхгүй.” гэх мэдүүлэг, 

 

14. М.Мын 08-82 СҮА улсын дугаартай автомашин дээр хуурамч зээлийн материал бүрдүүлэн 4.600.000 төгрөг авсан нь “Би 08-82 СҮА дугаартай машиныг 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр Бд барьцаалж 6.000.000 төгрөгний зээлийг 04 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Миний хувьд 2016 оны 05 сарын 25-ны өдөр зээл аваагүй, харин Т нь тухайн өдөр яриад таны 5630230599 тоот дансруу чинь андуураад хүний зээл орчихлоо та гаргаад өгчих гэхээр нь андуурсан бол мөнгөө ирээд ав гээд 4.600.000 төгрөгийг Б.Төд өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг, /хх-2-ийн 16 дугаар хуудас /

 15. Л.Сын хашаа байшинг барьцаалан 6.000.000 төгрөгийн зээл гаргаж 2.000.000 төгрөг авсан нь “...Би өөрийн эзэмшлийн газрыг “Б” ХХК-нд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барьцаалж 4.000.000 төгрөгийн зээлийг авсан юм. Харин Т нь 2 сая төгрөгийн зээл гаргаад өг гэхээр нь зөвшөөрч 6.000.000 төгрөгийн зээл гаргаж, 2 сая төгрөгийг Б.Төд бэлнээр нь өгсөн юм.” гэх  мэдүүлэг / хх-ийн 98-100 дугаар хуудас/

 

Б.Т нь зээлдэгч нарын зээлийн эргэн төлөлтөд өгсөн 8.090.300 төгрөгийн бэлэн мөнгийг байгууллагын дансанд хийлгүй өөртөө авч ашиглажээ. Үүнд: 1. С.Аын 81-64 СҮА улсын дугаартай автомашиныг барьцаалан авсан 1.700.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн 1.495.300 төгрөг,

2. М.Бын эргэн төлөлтийн 125.000 төгрөгийг авсан нь  “2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 125.000 төгрөгийг АТМ-ээр өгсөн. Миний машиныхаа улсын дугаарыг оруулаагүй байдлыг ашиглан өөр хүний нэрлүү төлөлтийг оруулчихсан байна ” гэх,

3. Т.Цын эргэн төлөлтийн 3.000.000 төгрөгийг авсан нь “ Би 86-72 СҮА дугаартай “Хайлукс” машинаар 10.000.000 төгрөгийн зээлийг авсан. Үндсэн зээл 3.000.000 төгрөгийг Төд бэлнээр төлөөд машинаа унаж явах нөхцөлтэй гэрээ рүү шилжүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, гэрээг шинэчилж хийсэн. Харин үндсэн зээлээс 3.000.000 төгрөг хасаагүй байсан.” гэх,

4. Г.Бын зээлийн эргэн төлөлтийн 300.000 төгрөгийг авсан нь “Т нь 2016 оны 11 дүгээр сарын 16-нд ирээд ах таны эргэн төлөлтийн 300.000 төгрөгийг хувьдаа хэрэглэчихсэн байгаа шүү, хүүхэд өвдөөд өвчтэй зовлонтой болоод яах аргагүй хэрэглэчихсэн. Манайд шалгалт ирчихсэн байгаа таны зээлийн үлдэгдэл 1.400.000 гарантай байгаа шүү. Таньруу хүн яривал хэлээрэй дүү нь гуйж байна гэхэд нь за гэхэд ирэх нэгдэх өдөр төлчихнө гээд явсан. Миний хувьд хугацааны дагуу төлөлтөө хийж яваа, харин миний төлөлтийн мөнгөнөөс 300.000 төгрөг хийгдээгүй байгаа.” гэх,

 5. Ц.Цийн зээлийн эргэн төлөлтийн 610.000 төгрөгийг авсан нь түүний “Зээлийн эргэн төлөлтийн 520.000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27, 28-ны орчимд очиж өгөх гэсэн чинь амралтын өдөр байсан бөгөөд та бэлнээр өгчих гэхээр нь өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны байдлаар 2.068.028 төгрөгийн зээл төлсөн. Харин 520.000 төгрөгийг дахин төлсөн.” гэх,

6. Т.Мын зээлийн эргэн төлөлтийн 800.000 төгрөгийг авсан нь “ 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 4.000.000 төгрөгийн зээлийг 10-11 СҮА дугаартай ланд-80 машиныг барьцаалж авсан. Зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн түрээсийн эргэн төлөлтийн 620.000 төгрөг тооцож төлж байхаар тохирсон. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны орчим зээлээ бүрэн төлж дуусгах гэхэд Б.Т нь сар бүр өгөх ёстой 620.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөнд бүтэн төлөлгүй ,нийтдээ 800.000 төгрөг эргэн төлөгдөөгүй байна. Зээлээ бүрэн хаах гэж 800.000 төгрөгийг өөрсдөөсөө төлсөн” гэх,

7. О.Бы зээлийн эргэн төлөлтийн 760.000 төгрөгийг авсан нь “2016 оны 10 дугаар сарын 20-ны орчимд эргэн төлөлтийн 460.000 төгрөгийг Төд бэлнээр өгсөн. Дахин 300.000 төгрөгийн зээлийн эргэн төлөгдөөгүй байгаа юм. Хэзээний эргэн төлөлтөөс авсныг мэдэхгүй байна. Миний хувьд өөрөөсөө 760.000 төгрөгийг гаргаж хаасан.” гэх мэдүүлэг,

8. Ө.Гийн зээлийн эргэн төлөлтийн 1.000.000 төгрөгийг авсан нь “  Т нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай дэлгүүр дээр ирээд “ ахаа хүүхдийн бие муу байна, Улаанбаатар хот руу явна 1.500.000 төгрөг зээлчих “ гэхээр нь надад 1.500.000 төгрөг байхгүй, харин 1.000.000 төгрөг байна, харин зээлийн эргэн төлөлтөнд өгье гээд өгсөн. Би нэг удаагийн зээл өгөхдөө 1.157.500 төгрөгний эргэн төлөлт өгдөг, эргэн төлөлтийн зөрүү 157.500 төгрөгийг “Б”-ын дансанд өгсөн.. “Б” нь 1.050.000 төгрөгөө Төөс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх мэдүүлгүүд болно. 

 

          Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд үйлдэгдсэн бөгөөд дээрх үйлдлүүдийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар зүйлчилснийг прокуророос албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчилсэн үндэслэлтэй байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн

хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “ албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсний улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба хууль тогтоогчийн зүгээс дээрх зүйлд тодорхойлсон шинжийг агуулсан хөрөнгө завших гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон нь Б.Тийн үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болсон байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд  дээрх хэргүүдийн диспозици “ албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших “ гэж адилаар тодорхойлогдсон байна.

 

          Б.Т гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хувьдаа завшиж бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулжээ.

 

  Иймд шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар өмгөөлөгч Баттогтох “ 15 хүний баримтыг хуурамчаар үйлдэж байгууллагын эд зүйлийг завшсан гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрч байна. 20 хүнээс мөнгө зээлсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүмүүс зээл авчихаад дараа нь мөнгөө хэрхэн зарцуулах нь тэр хүмүүсийн эрх. Энэ хүмүүсээс мөнгө зээлсэн асуудалд завших үйлдэл байхгүй. Харин залилах гэмт хэргийн шинж байхыг үгүйсгэхгүй “ гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

          Учир нь тэрээр санхүүгийн үйл ажиллагаа явуулах буюу барьцаат зээл олгох эрхтэй байгууллагын эрхлэгч бөгөөд Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор “ зээл олгохтой холбоотой журам, заавар зөрчих,  харилцагчийг хууль бусаар үйлдэлдээ татан оролцуулахгүй байх “ зэрэг үүргийг хүлээсэн атлаа энэ үүргээ зөрчиж, өөрт олгогдсон давуу байдал буюу эрхлэгчийн албан тушаалын байдлаа ашиглан байгууллын харилцагчдын хэрэгцээ, шаардлагыг ашиглан тэдний авах зээл дээр мөнгө гаргуулан хувьдаа авч байсан хийгээд дээрх үйлдлүүдэд харилцагч нарыг залилан мэхэлсэн шинж үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, түүнд харилцагч нараас авсан зээлийг анхнаасаа төлөхгүй гэсэн субьектив санаа зорилго байгаагүй хийгээд зээлийн төлбөр, хүүг төлж байсан, өмнөх зээлээ төлж чадахгүй болохоор дараа дараагийн мөнгийг авч байсан болох нь түүний “Хүмүүсийн зээл дээр нэмж гаргаад өөрөө авсан. Эхний зээлээ төлөхийн тулд дараагийн зээлийг авдаг байсан. Тэгээд заримыг нь үрээд дууссан. Үлдэгдэл гэж байхгүй. Сар бүр зээл төлөх болохоороо авдаг байсан “ гэх, хохирогч нарын “ Зээл авах гээд очиход зээл дээрээ мөнгө нэмэж аваад өг, төлбөр, хүүг нь өөрөө төлнө”  гэхээр нь зөвшөөрдөг, төлбөрөө төлөөд явдаг байсан “ гэх адил мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгч Б.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

 

            Шүүгдэгч Б.Тийн үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас хохирогч учирсан зарим хохирлыг нөхөн төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

         Хуульд заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлнэ.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбогдуулан гаргаж буй өмгөөлөгч Ц.Батзаяагийн “ Энэ гэмт хэрэг бол 2015, 2016 онд буюу 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байхад үйлдэгдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломж бий. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай хуулийг буцаан хэрэглэж, Б.Төд оногдуулах санал гаргасан 2 жилийн хорих ялыг хойшлуулж өгнө үү”  гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөрөнгө завших гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг багасган хөнгөрүүлж тогтоосон үндэслэлээр түүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан илүү хөнгөн хуулийг буцаан хэрэглэсэн бөгөөд энэ тохиолдолд өмнөх хуулийн зохицуулалтыг дахин буцаан хэрэглэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, шүүх хөнгөн хуулийг хэрэглэхээр тогтоосон бол энэ хуулийнхаа зарчимд нийцүүлж хуулийг хэрэглэх ба 2015 оны шинэчлэн найруулсан хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь уг хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт хамаарах бөгөөд мөн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно “ гэж эрүүгийн эрх зүй дэх хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зохицуулалтыг 2002 оны Эрүүгийн хуулиас өөрөөр тогтоосныг  дурдах нь зүйтэй байна.

 

 Дээрх хүсэлттэй холбоотойгоор хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгчдийн гаргаж буй “ энэ хүн 34 удаагийн үйлдлээр бусдад онц их хэмжээний  хохирол учруулсан. 34 хүнийг хохироочихоод бага насны хүүхдийг асардаг гэж шийдвэр авчирчихаад ял хойшлуулах гээд байна. Хуулийг буцаан хэрэглэх нь үүрэгжүүлсэн заалт биш. Хэрэглэж болно л гэж байгаа. Энд ял хойшлуулах асуудал яригдахгүй гэж үзэж байна ” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөгдөөгүй байгаа зэргийг үндэслэвэл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

          Б.Т нь 01- 05 насны хоёр хүүхэдтэй болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.19-ний өдрийн 143 дугаартай шийдвэрээр нотлогдох бөгөөд хэрэгт хүүхдийн асрамжийн талаар хүсэлт гаргаагүй, мөн хүүхдүүдийн албан ёсны баримт бичиг хэрэгт авагдаагүй байх тул асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч “Б “ ХХК-ны Сүхбаатар салбарт 76.015.850 төгрөгийн хохирол учирснаас үндсэн төлбөр 51.583.430 төгрөг, хүү 2.148.972 төгрөг, нийт 53.732.402 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба  шүүгдэгч Б.Т нь хохирогч Х.Оийн 1.354.600 төгрөгийг өөрөө төлнө гэсэн тул уг хохирлыг хасаж түүнээс 52.387.342 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

 

            Хохирогч Ө.Гийн нэхэмжилж буй 1.050.000 төгрөг нь тус салбарын Б.Төөс нэхэмжилж буй дээрх төлбөрт багтсан тул уг зээлийг “Б “ ХХК-ны Сүхбаатар салбар нь хохирогч Ө.Гоос нэхэмжлэхгүй гэжээ.

 

            Шүүгдэгч Б.Төөс хохирогч Х.От 1.354.600 төгрөг,  Б.Бөд 5.000.000 төгрөг, Ч.Сэд 1.000.000  төгрөг тус тус гаргуулан олгоно.

 

            Б.Тийн үйлдэлтэй холбоотойгоор “Б” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбараас машины бичиг баримт шилжүүлээгүйгээс эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл хохирогч нар нь буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган хангуулах эрхтэй бөгөөд хохиролгүй болсон нэр бүхий 12 хохирогчийн машины бичиг баримтыг тэдгээрт шилжүүлэхийг “Б” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарт даалгах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б.Тийг албан тушаалын байдлаа ашиглан, их хэмжээний хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Тийг 3 /гурав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Төд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Б.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Тийн цагдан хоригдсон 110 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Төөс 52.387.342 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбар /байгууллагын РД:5955178/-т, хохирогч Х.От 1.354.600 төгрөг, Б.Бөд 5.000.000 төгрөг, Ч.Сэд 1.000.000  төгрөг тус тус олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйл байхгүй, ялтанаас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь машины бичиг баримт шилжүүлээгүйгээс эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган хангуулах эрхтэй бөгөөд хохиролгүй болсон нэр бүхий 12 хохирогчийн машины бичиг баримтыг тэдгээрт шилжүүлэхийг “Б” ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН