Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/23

 

Ш.*******т холбогдох

эрүүгийн хэргийн талаар     

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

          Прокурор                                                                                 Н.*******

          Шүүгдэгч                                                                                 Ш.******* /цахимаар/

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       М.******* /цахимаар/

                                                                                                            Б.******* /цахимаар/

          Хохирогч                                                                                 Б.******* /цахимаар/

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                 Б.******* /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.ийн гаргасан прокурорын эсэргүүцлээр Ш.*******т холбогдох 2224000620108 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн алба- эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт ын ******* /РД:/

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 1.4 метр куб түлшний мод бэлтгэж, сумын ойн санд 153,664 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Ш.******* нь босоо модыг хөрөөдөж унагах явцад тус ангийн 3 дугаар заставын хугацаат цэргийн албан хаагч дэд түрүүч Б.*******ын толгойн тус газарт нь хөрөөдсөн модны үзүүр хэсэг цохиж эрүүл мэндэд нь дагз, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух зулай хэсгийн жижиг цусан хураа, хүзүүний түвшний нугасны цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ш.*******ыг эрх хасах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Ш.*******т оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Хилийн цэргийн ******* дугаар ангиас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэсэн байна.

Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч. давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээ эс зөвшөөрч байна. Үүнд: Мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хорих ялыг, хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэснийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлөөр “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж өөрчлөлт оруулсан байна. Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар яллагдагч Ш.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөгдөж байсан хуулиар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар өөрчлөлт ороогүй байх үеийн хуулийг хэрэглэнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 6.7 дугаар зүйл нь зөвхөн хохих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан зохицуулалт байхад Ш.*******т хорихоос өөр төрлийн нэмэгдэл ял буюу эрх хасах ял оногдуулж чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Ш.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар чөлөөлөхдөө зөвхөн эрх хасах нэмэгдэл ялыг бус тус зүйл заалтад заасан нэмэгдэл болон үндсэн ялаас давхар чөлөөлөхөөр байхад зөвхөн эрх хасах нэмэгдэл ялыг чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугар зүйлийн 2.4, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус бүрд эрүүгийн хариуцлага оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан нийтэд нь 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, М.******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “...Эхний үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан, гэмт хэрэг 2022 оны 8 дугаар сард гарсан учраас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өөрчлөлтийг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхгүй байсан гэж эсэргүүцэл бичсэн гэж байна. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 1.8 дахь заалтыг хэрэглэнэ. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процесс буюу хууль хэрэглээний явцад гэмт хэрэг үйлдэх үед Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 буюу хууль буцаан хэрэглэх заалтыг ерөнхий зарчмыг баримтлаад аль хуулийг нь хэрэглэвэл тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байгаа хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд зааснаар ялаас чөлөөлөх асуудлыг ярьж байгаа. Анхан шатны шүүх юу гэж үзсэн бэ гэхээр /шийдвэрийн 2-р хуудсанд байгаа/ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг хараад тухайн зүйл заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно. Мөн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан заалтыг хэрэглэж болохоор хуульчилсан гээд шүүх шийтгэвэртээ тусгаад дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.4 дүгээр зүйлийн 6.2.1-д зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байгаа. Энэ шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг дээр 11.3.1 дэх хэсэгт заасан ялаа тэр чигт нь буюу Эрүүгийн хуулийн 6.7 дахь заалтыг хэрэглээд үндсэн болон нэмэгдэл ялаа хоёуланг нь чөлөөлнө гэдэг нь харагдаж байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.4.6-д зааснаар хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд нь 1.6 жилийн ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж шийдвэр гаргасан нь үүнээс харагдаж байна. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Харин шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэг дээр үүнийгээ нарийвчлан тусгаагүй алдаа байгаа болохоос биш шийдвэрийнх нь үндэслэлийг харах юм бол тус тусад нь ял оногдуулаад анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3.1-д зааснаар ял оногдуулахгүй үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн нь харагдаж байгаа. Сая прокурор тайлбартаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх байсан юм бол хамтад нь чөлөөлөх байсан гэдэг зүйл ярьж байна. Ер нь бол тэгэх байсан, гэхдээ үүнийгээ тогтоох хэсэг дээрээ бичээгүй болохоос биш шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг дээрээ тусгасан нь шийтгэх тогтоолын 2 дахь хуудсанд харагдаж байна. Гуравдугаарт: Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь ял оногдуулаад нийт эдлэх ялыг нь нэмж нэгтгэх ёстой гэдэг асуудал ярьж байна. Яагаад үүнийг шүүх нэмж нэгтгэх асуудал яриагүй вэ гэхээр анхнаасаа шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг дээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийн үндсэн болон нэмэгдэл ялаас нь чөлөөлсөн учраас тогтоох хэсэг дээрээ нэмж нэгтгэх ял байхгүй, зөвхөн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн гэдэг нь харагдаж байгаа. Ийм учраас анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан, уг шийдвэрийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...прокурор эсэргүүцэл бичихдээ шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж байна. Гэхдээ тайлбар гаргахдаа 39.1 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар хэргийг зүйчлэлд ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гээд арай өөрөөр тайлбарлаж байна. Прокурорын тайлбарлаж байгаа 39.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг би дэмжиж байна. Яагаад дэмжиж байна вэ гэхээр энэ нь миний үйлчлүүлэгчийн хэргийн зүйчлэл ял шийтгэл нь хүндрэхгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт нь 11.3 дугаар зүйлийн 1-д заасан үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн байгаа. Үүнийгээ тогтоох хэсэг дээрээ бичээгүй гэж харагдаж байгаа учраас энэ үндсэн зүйлийг тогтоох хэсэг дээрээ бичихэд татгалзах зүйлгүй. Энэ талаар магадлалаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын зүгээс эсэргүүцлээ дэмжиж байна. Яагаад вэ гэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дагаж мөрдөхөд эргэлзээгүй байх ёстой гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа. Яагаад вэ гэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншаад үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэчихээд нэг үйлдэлд 2 ял оногдуулахаар байхад зөвхөн эрх хасах ялыг чөлөөлөөд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Нэг үйлдэлд нэг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг 7.1 дүгээр зүйлтэй давхар хэрэглэсэн юм шиг харагдаж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншихаар 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдлийг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм байна гэдэг зүйл харагдахгүй, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бид нар яаж зөвтгөх ёстой юм бэ гэхээр прокурорын эсэргүүцэлд бичигдсэнээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлагыг нь чөлөөлөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглээд 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 буюу мод хууль бусаар бэлтгэсэн үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийтгэх тогтоол дээр дурдах ёстой байсан байна. Ингэж ялгамжтай байдлаар тогтоох хэсгээ бичих ёстой байсан байна гэдэг байдлаар прокурор эсэргүүцлээ бичээд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн эсэргүүцлийг бичсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол холбогдох өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Ш.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг  хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь  хянаж үзлээ.

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн сумын т багийн нутаг гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр 1.4 метр куб түлшний мод бэлтгэж, сумын ойн санд 153,664 төгрөгийн хохирол учруулсан,  мөн тухайн цаг хугацаанд Ш.******* нь босоо модыг хөрөөдөж унагах явцдаа тус ангийн 3 дугаар заставын хугацаат цэргийн албан хаагч дэд түрүүч Б.*******ын толгойн тус газарт нь хүнд  гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Хохирогч Б.*******ын “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 3 дугаар застав дээр баяр болоод морь уралдсан, би тэрнээс хойших юмнуудаа санахгүй байгаа, тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш санаж байгаа, 11 дүгээр сар гарснаас хойш арай гайгүй болоод зарим зүйлээ санаж байгаа. Би 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болсон хэргийн талаар юу ч санахгүй байгаа...ямар нэгэн байдлаар мод бэлтгүүлж байгаагүй, би мод бэлтгэдэг байсан талаар санахгүй байгаа. Би модонд цохиулаад эмнэлэгт хэвтэж байгаа талаараа ээж, ах хоёроос мэдээд энэ талаар санах гээд оролдоод санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цэргийн ангиас нь хэн гэдгийг нь мэдэхгүй байна, нэг хүн манай ээж рүү яриад “******* модонд цохиулаад ухаангүй байна, ар гэрээс нь яаралтай хүн ирүүл” гэж хэлсэн...Тухайн газар нь модон дунд байсан ба бид нарыг очих үед нисдэг тэрэг ирчихсэн олон хүн цугласан байдалтай байсан. *******ыг нисдэг тэргэнд оруулаад хэвтүүлчихсэн байсан ба бид нарыг нисдэг тэрэг рүү ороход ******* ухаангүй, хүчилтөрөгч залгасан байдалтай байсан. Бид нарыг тосож авсан цэргийн ангийн дарга бололтой Уламжаргал гэх хүн хэлэхдээ “харуулын дарга нь мод хөрөөдөөд, унасан модны үзүүрт ******* цохиулаад ухаангүй байна” гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч Х.гийн “...би байгаль хамгаалагч аас энэ талаар тодруулахад “ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод байна” гэж надад хэлсэн. ...Дээрх хэргийн улмаас ойн санд 460,992 төгрөгийн хохирол учирсан нь актаар тогтоосон. Манай сумын ойн санд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Энэ хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг ,

-Гэрч Б.ы “ ...Бид нарыг мод хурааж байх хооронд а/а ******* нэг босоо мод тайрч унагахаар болоод бүгдээрээ холдоорой гэхлээр нь бид нар бие биедээ дамжуулж хэлцгээсэн, удаа ч үгүй мод унасан, мод унасны дараагаар б/ч ий *******ын зогсож байсан газар руу орилоод гүйсэн, хойноос нь а/а *******, б/ч бид гурав хойноос нь гүйгээд очиход д/ч ******* унасан модны үзүүр орчимд ухаангүй газар унасан байсан, түүнийг а/а ******* унасан газраас нь өргөж холдуулж тавиад энэ талаар 3 дугаар застав руу утсаар ярьж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч З.ын “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 06 цагт босоод өглөөний цайгаа уучхаад байж байгаад 10 цагийн орчимд л байх харуулын дарга а/а ******* бид нарыг модонд явъя гээд харуулын байран дээр ыг үлдээгээд *******, ий, бид нар мориор модонд явцгаасан. Харуулын байрнаас 1 км гаруй зайд очоод модон дотор унасан унанги модноос харуулын дарга а/а ******* 1-1.60 метр хэмжээтэй 30 гаруй мод тайрч бэлтгэсэн, ...би бас нэг мод мөрлөх гэж байтал харуулын дарга *******ын тайрсан мод газар унасан, тэр үед ий орилоод унасан модны үзүүр хэсэг рүү гүйгээд явсан хойноос нь , харуулын дарга а/а ******* бид нар гүйж очсон, бид нарыг очиход ******* ухаан алдаад уначихсан байсан, түүнийг унасан газраас нь харуулын дарга а/а *******, б/ч ий хоёр өргөж холдуулсан...” гэсэн мэдүүлэг, болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ш.*******ыг эрх хасах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь ерөнхий агуулгын хувьд түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан, хассан зөрчил гаргаагүй тул шийтгэх тогтоолыг зөвтгөн өөрчлөлт оруулах нь боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, шүүхээс ногдуулсан эрүүгийн хариуцлагыг үгүйсгэж, хөндөөгүй харин шүүгдэгчийн үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн өөрчлөлтийг оруулж, тогтоолыг зөвтгөн шийдвэрлэлээ.

Иймд “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргасан, шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг зөвтгөсөн өөрчлөлт оруулж өгнө үү”  гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР