| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01159/и |
| Дугаар | 155/ШШ2016/01126 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/01126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн ******* оршин суух Б.А хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2016/01159/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ***** нь 2015 оны 08 сарын 25-ны өдөр **** зээлийн гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ төгрөг зээлдүүлсэн юм. Сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлсэн юм. 2015 оны 09 дүгээр сарын 25-нд 200.000 төгрөг өгөөд дахин мөнгө өгөх боломжгүй гэсээр 1 жилийн хугацаа өнгөрсөн юм. 2016 оны 07 сарын 08-нд эвлэрүүлэн зуучлахад хүсэлт, 2016 оны 08 сарын 08-нд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 14 дүгээр хорооны 08 дугаар гудамж 11 тоот хаяг дээр байхгүй, 88503040 дугаарын утас дээр байхгүй байгаа тул Баяраа овогтой Хөвсгөлдалайг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.А нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.А эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.А ийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор оршин суухгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын *****өдрийн Мөрөн сумын иргэн ********11 тоотод түр оршин суух бүртгэлтэй боловч одоогоор энэ хаяг дээрээ оршин суухгүй байгаа болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй.
**** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******** тоотод оршин сууж байсан, эмэгтэй, ***** дугаар регистртэй, ***** утасны дугаар эзэмшиж байсан, төрсөн эцэг ***, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоот оршин суудаг, төрсөн эгч *** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоот хаягт оршин суудаг, ***** газарт тогооч ажилтай, **** гэсэн утасны дугаар эзэмшдэг гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38.960 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ***** эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ***** эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 38.960 төгрөгийг хүсэлт гаргагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН