Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2016/01125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Б.А ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Хатгал хотын /хуучнаар/ 10-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1972 онд төгсөөд илгээлтээр Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм. Тэгээд тус сумын нэгдэлдээ үхэрчнээр ажиллаж байгаад 1974 оны 6 дугаар сард цэрэгт яваад 1977 оны 7 дугаар сард цэргээс халагдаж ирээд тус нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1977 оны 12 дугаар сараас эхлэн малын санитарчаар 1981 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажилаасаа гарсан. Ингээд Хөвсгөл геологид ажиллаж байгаад 1984 оноос аймгийн Эрх чөлөө сонины газарт ажиллаж байгаад 1990 оны 01 дүгээр сард ажлаасаа ба гарсан тушаал олдохгүй байгаа юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үхэрчин, тус нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малын санитарчаар, Хөвсгөл аймгийн Эрх чөлөө сонины газарт 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хэвлэгч, аж ахуйн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үхэрчин, тус нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малын санитарчаар, Хөвсгөл аймгийн Эрх чөлөө сонины газарт 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хэвлэгч, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1977 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 99 дугаартай ....I-р бригадын ЭТЦ-ийн ахлах эмчээр 12-р сарын 1-нээс эхлэн *-****томилсугай.... гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаартай ....Д.А нарт даалгасугай.... гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Намын хороо АДХ-ын гүйцэтгэх захиргааны сониний 1984 оны 8 дугаар 10-ны өдрийн 46 дугаартай ....Чойсүрэнгийн Бямбадоржийг 7-р сарын 26-наас.... тус тус авч ажиллуулсугай.... гэх Ажилд авах тухай шийдвэрийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Эрх чөлөө сонины хариуцлагатай эрхлэгч хэвлэх үйлдвэрийн даргын 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай ....Д.А 524 төгрөг.... гэх Шагнал олгох тухай тушаалын хуулбар,

Гэрч *** 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ....Д.А нь 1972 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн Шувуутын бриагдад малчнаар ажиллаж байгаад 1974 онд цэрэгт явсан. 1977 оны зун цэргээс халагдаж ирээд Алаг-Эрдэнэ сумын эмчилгээ тэжээлийн цэгт малын санитарчаар ажиллах болсон. 1981 оны намар хүртэл ажиллаж байгаад гэр бүлтэй болоод Мөрөн рүү явсан юм. Үүнээс хойш ямар ажил хийж байсан талаар нь мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг,

Гэрч **** 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ....Д.А нь 1984 онд Эрхчөлөө сонины газарт аж ахуйгаар анх ажилд орж байсан. Сонгуульт ажил нь хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн товчооны гишүүн гэж байсан. Би 1989 оны 12 дугаар сарын 24-нд Эрх чөлөө сониноос гараад аймгийн радиод ажиллахаар явж байсан. Тэр хүртэл хамт ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.А ийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үхэрчин, тус нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1977 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малын санитарчаар, Хөвсгөл аймгийн Эрх чөлөө сонины газарт 1984 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хэвлэгч, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч * улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ