| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01123 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/01123
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Д.А омпанийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын *** дугаар багт оршин суух Х.А д холбогдох
Ярианы төлбөр 116.436 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Д.А нь 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай хувь хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 93122080 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2014 оны 1,2,3,4,5 дугаар саруудын ярианы төлбөр болох 127.624 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.
Хэрэглэгч Д.А аас төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул хэрэглэгчийн ярианы төлбөр 127.624 төгрөгөөс 50.000 төгрөгийн барьцааг хасч, гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т заасны дагуу 764 хоногийн барьцааг хасч, гэрээний 764 хоногийн алданги 38.812 төгрөг, нийт 116.436 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд Д.А аас ярианы төлбөр болон алданги нийт 116.436 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 116.436 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.А аас 116.436 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь ....116.436 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.... гэх , 뺺, 人, ийн төлөөлөч С.Амаржаргалд , , .
Нэхэмжлэгч Д.А омпанийн улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А аас 2.275 төгрөг, улсын орлогоос буцаан 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.А -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Д.А омпанийн нэхэмжлэлийн шаардлага 116.436 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг хариуцагч Д.А төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А омпаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А аас 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ мянга таван зуун тавин ес/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.А -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ