Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/00650

 

                                                        МОНГОЛ УЛСЫН УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ......сумын ...... дугаар багийн ............ тоотод оршин суух, ................... дугаар регистртэй, Б  овогт Г-ын М

Эрх олгосон бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/00463/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г-ын М  нь 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 27-нд Өвөрхангайн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг төгсөж, Хөвсгөл геологид хувиарлагдан ажилд орсон билээ. Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад тухайн үед эцэг маань өнгөрсөн байсан болохоор мэдэхгүй ээжээрээ овоглосон юм. Харин одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Л-ын М гэсэн хөдөлмөрийн дэвтэр, Л-ын М гэсэн №007222 дугаартай нийгмийн даатгал, Л-ын М №627829 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Г-ын М  мөн болохыг тогтоолгох шаардлагатай болсон билээ. Иймд 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Л  овогтой М-ийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгал №007222, №627829 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Г-ын М  мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1994 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 32-06 тоотод оршин суух, РЭ94081303 дугаар регистртэй, Б  овогт М-ийн М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М нь миний эцэг бөгөөд тэрээр Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг 1981 оны 06 сард төгсөж, Хөвсгөл аймгийн Зураглалын экспедицид өрмийн мастераар ажилд орж байсан бөгөөд мөн Хөвсгөл геологид ажиллаж байсан. Г.М-ийн эцэг Г  түүнийг бага байхад нь нас барсан учир эх Л гоор овоглож байсан болохоор Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 007222 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 627829 дугаартай цэргийн батлах зэрэг бичиг баримтууд нь бүгд Л-ын М гэсэн нэрээр олгогдсон байгаа. Төрсний гэрчилгээнд Г-ын М гэсэн нэртэй байсан тул 2010 онд Г-ын М  болгон нэрийг өөрчлүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримт дээр овгийн зөрчилтэй учир шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд Л-ын М нэрээр олгосон дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Г-ын М  мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.М нь эрх олгосон бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Л-ын М гэсэн нэрээр 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 007222 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ЗХЖШ-ын 4 дүгээр газар цэргийн хэлтсээс 1986 онд нөхөн олгосон 627829 дугаартай цэргийн батлах зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч Г-ын М  мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Сүхбаатар аймгийн Ерөө сумаас олгосон Эрэгтэйн овог Т , нэр Г , Эмэгтэйн овог Д , нэр Л . 1957 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон учир иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх дэвтэрт 1959 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэв гэх бичилттэй 123 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн РД:.................., эцгийн: эцэг /эх/-ийн нэр Т , нэр Г , эхийн: овог Б , эхийн эцэг /эх/-ийн нэр Д , нэр Л  нарын гэр бүлд 1961/08/11-нд төрөхөд төрүүлсэн Г ын М-г  1961/09/18-нд бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа.. гэх бичилттэй 103/004969 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол Улсын иргэн РД: .................., Г ын М-г  2010/09/16 өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын ОНӨ-ийн 186-рт Б  овгийн Г-ын М  болгон өөрчилсөн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000880 дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1-р маягтыг үндэслэн 1980 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон Г  М, төрсөн он 1961 оны 8 сарын 11. Хөвсгөл аймгийн игүүр төвд төрөх тасагт төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, нийгмийн байдал: ажилчин, паспорт олгосон газар Хөвсгөл аймгийн Ц.С анги гэх бичилттэй ХӨ 1293826 дугаартай Г-ын М  иргэний улаан паспорт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 8 дугаар сарын 04-ний өдөр олгосон Монгол улсын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Геологи уул уурхайн үйлдвэрийн Яамны харъяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ...1/ 1981 онд Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн ТМС-ийг төгсөж яамны хуваариар томилогдон ирсэн...Бүрэнхааны 9 дүгээр ангид...Г  овогтой Мг мөн ангид өрмийн мастераар /3-р зэрэг/ тус тус 1981 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс... тус тус авч ажиллуулсугай гэх бичилттэй 85 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл геологи хувьцаат компанийн Урт сайрын уурхайд ажиллаж байсан Г  овогтой М-ийн 1995-1999 онуудын цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Ч-ын  ...Г-ын М  гэдэг юм. Бид 1981 оноос Хөвсгөл аймгийн Геологи зураглалын экспедицид хамт ажиллаж байсан, дотны нөхдүүд байгаа юм. Ээж нь Л  гэдэг байсан. 1981 онд анх ажиллаж эхлэхэд М нь ээжтэйгээ хамт амьдардаг, гэр бүл болоогүй байсан. 1988 онд гэр бүл болж байсан... ээж нь Л  гэдэг байсан, аав нь багад нь өнгөрчихсөн гэсэн, эцэггүй л байсан... Мөгдөн гэж мэдэхгүй, М л гэдэг юм. Нэр нь илүү, дутуугүй М л гэдэг... гэх мэдүүлэг, гэрч Д.Г-ын  ...Г-ын М  гэдэг нэрээр нь би мэднэ. Өөрөөр бол мэдэхгүй юм... Л  гэдэг нь ээж нь байгаа юм, тэрүүгээр нь бичсэн юм байна... Г ын талаар мэдэхгүй, аав нь бага байхад нь өнгөрсөн гэдэг. Геологид М нэртэй хүн байхгүй. Дүү Г , А , эгч Ш , дүү Га, том эгч нь О . Тэгээд М юм... Мөгдөн нэрийг нь мэдэхгүй, өхөөрддөг, багад нь дууддаг нэр юм болов уу... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Л-ын М гэсэн нэрээр 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 007222 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ЗХЖШ-ын 4 дүгээр газар цэргийн хэлтсээс 1986 онд нөхөн олгосон 627829 дугаартай цэргийн батлах зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Г-ын М  мөн болохыг тогтоох үндэслэлтэй.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Л-ын М гэсэн нэрээр 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 007222 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, ЗХЖШ-ын 4 дүгээр газар цэргийн хэлтсээс 1986 онд нөхөн олгосон 627829 дугаартай цэргийн батлах зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь ................... дугаар регистртэй, Б  овогт Г-ын М  мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА