| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/01122 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/01122
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******* тоотод оршин суух Б.А
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын /***** тоотод оршин суух Б.А нарт
Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 23.452.606 /хорин гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А нар нь тус банкнаас 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.А тоот зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, 365 хоногт 25.2 хувийн хүүтэй 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1170015465 тоот зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 365 хоногт 26.4 хувийн хүүтэй тус тус авсан.
Зээлдэгчээс уг зээлийн гэрээнүүдэд нөхцөл өөрчлөх хүсэлт гаргасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д.А дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 1170015465 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт байгуулан 2 зээлийн үлдэгдлийг нэгтгэн 18.888.000 төгрөгийг 46 сарын хугацаатай, 365 хоногт, 25.2 хувийн хүүтэй, зээлийн дансны дугаарын ****** болгож өөрчилсөн.
Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний хавсарлтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүл зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч энэхүү хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Д.А нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрч 10 сар буюу 273 хоног хугацаа хэтрүүлж гэрээг зөрчсөөр байна.
Зээлдэгч Д.А нарын зээлийн үлдэгдэл 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 1**** дугаартай гэрээний зээлийн үндсэн төлбөр 18.888.000 төгрөг, хүү 4.469.524,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95.082,12 төгрөг, Нийт 23.452.606,88 төгрөг болоод байна.
.
2016 7 22- 23.452.606,88 , 21.000.000 ., . 㿿 ж .
: ., 2 30.000.000 18.888.000 , 4.469.524 , 23.452.606,88 . .
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч банкны Хөвсгөл салбар нь хариуцагч ., . нараас зээлийн төлбөр 23.452.606 /хорин гурван сая дөрвөн зуун тавин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нь .... 23.452.606,88 . .... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид 275.318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ., . нараас 137.659 төгрөг, улсын орлогоос буцаан 137.659 төгрөг гаргуулж банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөрт нийт 23.452.606 / / төгрөгийг хариуцагч ., . нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275.318 / / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А нараас 137.659 / / төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 137.659 / / өгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ