| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2222000000191 |
| Дугаар | 2023/ДШМ/06 |
| Огноо | 2023-04-07 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/06
Н.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч О.О, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Ч.О
Шүүгдэгч Н.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Нарийн бичгийн дарга Ж.Б нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Т даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лын гомдлоор шүүгдэгч Н.Тт холбогдох 20220000... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Г овогт Нийн Тө, 1973 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Ц суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Ц сумын . дугаар Ггэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, //
Г.Тнь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Г сумын . дүгээр баг “О” гэх газраас 09 дүгээр сарын дундуур /2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 17-ны өдрийн хооронд/ иргэн Х.Нийн 2 тооны үхрийг /духан дээрээ сартай эм улаан гунж-1, улаан хүрэн эр бяруу 1 тооны/ бэлчээр дээрээс нь машин механизм ашиглан /мотоцикл/ хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт Нийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Г овогт Нийн Тт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Тт оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Хаужи /Наоjuе/ маркийн улсын дугааргүй 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклыг улсын орлого болгож, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсрагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17,12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Т нь Дундговь аймгийн Г сумын .-р баг "О" нэх газраас 2022 оны 09 сарын 12-17-ны хооронд иргэн Х.Нгийн 2 тооны үхрийг бэлчээр дээрээс нь хулгайлсан гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс 1 \нэг \ жилийн хорих ял оногдуулсан.
Т нь тухайн 2 тооны үхэр алдсан гэх цаг хугацаанд өөрийнхөө малыг хариулаад явж байхад тухай нутаг дэвсгэрт үзэгдээгүй 10 гаруй тооны үхэр эзэнгүй 2-3 хоног байгаад байхаар түүнээс нь 2 тооны үхрийг хулгайлан авч ашигласан гэмт хэрэгт холбогдсон Т нь бусдын 2 тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Харин Т нь хохирогч Ж.Нгийн 2 тооны үхрийг бэлчээр дээрээс хулгай хийгээгүй. Бусдын эзэнгүй малыг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн гэмт хэргүүдийг хооронд ялгаж салгаж үздэг. Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй,хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа, завших сэдэлт төрж шамшигдуулсан захиран зарцуулсан байдаг. Тэгвэл Т нь эзэн тодорхой бус малнаас 2 тооны үхрийг тохиолдлын шинжтэй нөхцөлд авч завшсан гэмт хэргийг үйлдсэн байдал харагдаж байгаа. Хохирогч малаа эзэнгүй орхисон байсан. Иймээс зүйлчлэлийн асуудлыг зөв шийдвэрлэх нь хэргийг үнэн зөв бодит, шударгаар шийдвэрлэх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх чухал ач холбогдолтой байна.
Иймд Н. Тийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2,1,2,4 зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулсан зүйлчлэлийг мөн хуулийн 17.5 зааснаар алдуул мал ашигласан гэм буруутай тооцож Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Тайлбар байхгүй гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. 2 тооны үхэр хэний эзэмшлийн болох нь тодорхойгүй. Хохирогч Н нь айлын найранд явах зорилгоор үхэр сүргээ услаад түр орхисон буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч тодорхойгүй үхрүүд байгаагүй талаар мэдүүлэг өгсөн. Мөн хэрэгт авагдсан баримтаар үхрээ услаад худгаас гаргаад явсан, үхэр нь бэлчээр дээрээ байсан. Хэрвээ алдуул мал гэж үзвэл цаг хугацааны хувьд хэд хоногийн хугацаанд хайсан, тухайн малын бэлчээрээс хэдэн километр зайтай байсан, алга болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлж байсан уу гэдэг шинж байх ёстой. Ийм шинж байхгүй. Алдуул мал гэж үзэх үндэслэл байхгүй. Өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лын гомдлоор шүүгдэгч Н.Тт холбогдох 2022000... тоот хэргийг хянан хянан хэлэлцээд гаргасан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/... тоот шийтгэх тогтоолыг хянав.
Шүүгдэгч Г овогт Нийн Т нь Г сумын .-р багийн нутаг “О” гэх газраас 2020 оны 09 сарын 12-ноос 17-ны хооронд иргэн Х.Нгийн 2 тооны үхрийг мотоцикль ашиглан хулгайлж 1700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокурорын газраас Н.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Төмөрзоригийг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэм буруутайд тооцон ял оногдуулжээ.
Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Г.Л гомдол гаргасан байх бөгөөд өмгөөлөгч гомдолдоо “Н.Т нь Нгийн 2 үхрийг бэлчээр дээрээс нь хулгайлаагүй бусдын эзэнгүй алдуул малыг авч завшсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дурьджээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Тийн үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үндэслэн хянан үзэж шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, оролцогчдын эрх ашгийг хангасан, хэргийн нөхцөл байдал шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгчээ гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдлийг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд тухайлбал гэрч, хохирогч нарын мэдүүлгээс гадна хулгайлагдсан үхрийг мөрдөх байгууллагын зүгээс илрүүлэн үзлэг хийж баримтжуулан тогтоож улмаар эзэнд нь хүлээлгэн өгчээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд түүнийг гэм буруутай гэж үзэж ял шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны дагуу гарсан үндэслэл бүхий шийдвэр болжээ гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хулгайлагдсан 2 үхрийг алдуул мал байсан гэж үзсэн боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаар иргэн Н өөрийн үхрийг алдаагүй бэлчээртээ байсан болохыг нотлон мэдүүлсэн байхаас гадна алдуул мал гэж чухам юу болохыг эрүүгийн эрх зүйн эх сурвалжуудад заан тодорхойлсон байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн алдуул мал хэмээн үзэж гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь нотлогдохгүй байна.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧИД О.ОД
Ш.Т