Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/01118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд Б.а ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 155/2016/01094 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Д.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.А  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хандаа овогтой Төмөрхуяг миний бие 1959 оны 11 сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн. Дунд сургууль төгсөөд 1977 онд цэрэгт явж 1980 оны 06 сарын 02-ны өдөр цэргээс халагдаж 1980 оны 09 сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын сантехникийн 01 дүгээр хэсэгт уурын зуухны галчаар ажилд орж ажиллаж байгаад манай байгууллага нь хувьд гарч манай хэсэг Цацрал хоршоо болж өөрчлөгдөхөд 1990 оны 01 сарын 01-нээс үргэлжлүүлэн галчаар ажиллаж байгаад 1994 оны 06 сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын сантехникийн 1 дүгээр хэсэгт галчаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлХөвсгөл аймгийн Цацрал хоршоонд галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.А  нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын сантехникийн 1 дүгээр хэсэгт 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Цацрал хоршоонд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.А  нь Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын сантехникийн 1 дүгээр хэсэгт 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Цацрал хоршоонд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус галчаар ажиллаж байсан болох нь Хандаа овогтой Төмөрхуягийн Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газарт ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, Хандаа овогтой Төмөрхуягт Цацрал хоршооноос 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон Галчийн ажлын үнэмлэх, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 134 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, гэрч ******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын сантехникийн 1 дүгээр хэсэгт 1980 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Цацрал хоршоонд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН