| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00465/И |
| Дугаар | 155/ШШ2016/00652 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/00652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт оршин суух, ...................... дугаар регистртэй, Б овогт А-ын Ж
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/00465/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 онд төрсөн, 14 наснаасаа эхлэн тэр үеийн нэгдлийн гишүүний үлгэрчилсэн дүрмийн дагуу нэгдлийн гишүүн болж тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд ачигч, буулгагчаар 1974 оны 03 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд, 1981 оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн 1984 оны 02 сарын 25-ныг хүртэл хугацаанд сум нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1984 оны 02 сарын 25-ны өдрөөс эхлэн 1990 оны 03 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Бүрэнтогтох сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 жилийн сургуульд манаач, мужаан, сантехникчээр, 1990 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд тус сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажилласан ба тус нэгдэл татан буугдаж улмаар Дэлгэрмөрөн хувьцаат компани болж нэрээ өөрчлөхөд уг компанид 1991 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн 1992 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл мужаанаар ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарахад зайлшгүй ажилласан жилээ тогтоолгох шаардлага гарч байна. Мөн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, тамга тэмдэггүй, зарим тушаалууд олдохгүй байна. Иймд холбогдох баримтыг үндэслэн миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1974 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагч, 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд туслах үйлдвэрт мужаанаар, Бүрэнтогтох сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 жилийн сургуульд 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, мужаан, сантехникчээр, тус сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1976 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, тогооч мэргэжилтэй, малчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багт оршин суух, ................... дугаар регистртэй, Б овогт А-н Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А-ийн Ж нь миний ах бөгөөд бие нь тааруу, группт байдаг учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1974 оноос 1978 он хүртэл ачигч буулгагчаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. 1981 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ 1981 оноос 1984 он хүртэл мужаан, ачигч буулгагчаар ажиллаж байгаад Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оноос 1990 он хүртэл манаач, мужаан, сантехникчээр ажилласан. Дараа нь дахиад Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1990 оноос 1991 он хүртэл мужаанаар ажиллаж байгаад нэгдэл тарахад, Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1991 оноос 1992 оны хооронд мужаанаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан үеийн баримт бичиг нь зөрчилтэй байгаа учир шүүхэд хандсан. Цалин хөлсний 70 дугаар данс нь түүний эх А-р овоглож бичигдсэн байдаг бөгөөд албан ёсны овог нь өвөө А-р бүртгэлтэй байдаг. Мөн орсон гарсан тушаал нь бүрэн олдохгүй байгаа юм. Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан үеийг хөдөлмөрийн дэвтэрт 10 жилийн сургуульд гэж буруу бичсэн байна. Иймд А-ын Ж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1974 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд, 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ачигч буулгагч, мужаанаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, мужаан, сантехникчээр, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч А-ийн Ж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний баримтад түүний овгийг А-н Ж гэж бичилт хийсэн болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн эхийн: эцэг /эх/-ийн нэр А , нэр Авирмэд... нарын гэр бүлд 1960/08/07-нд төрөхөд төрүүлсэн А-н Ж ыг 1960/08/23-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 66-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000981 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул А-н Ж нэрээр гарсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилд томилох тухай 15 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч А.Ж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1974 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд, 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ачигч буулгагч, мужаан, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, мужаан, сантехникч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтан, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Ж ы 1975 оны 4 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сар хүртэл, 1981 оны 10 дугаар сараас 1992 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1974 оны 3 дугаар сарын 01-ний өдөр А-ийн Ж д нээж олгосон 01. 1974 оны 3 сарын 01. Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд ачигч, буулгагчаар томилов. Дэлгэрмөрөн нэгдлийн ерөнхий даргын 1974-2-25-ны өдрийн 15-р тушаалаар. 02. 1978 оны 6 сарын 15. Ардын цэргийн албанд явах болсон тул нэгдлийн ачигч, буулгагчийн ажлаас чөлөөлөв. Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1978-6-10-ны өдрийн 39-р тушаалаар. 03. 1981 оны 8 сарын 20. Ардын цэргийн алба хааж ирээд Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар томилов. Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1981-8-21-ний өдрийн 63-р тушаалаар. 04. 1984 оны 2 сарын 25. Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрийн мужааны ажлаас чөлөөлж сумын 10 жилийн дунд сургуулийн мэдэлд шилжүүлэв. Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1984-02-22-ны өдрийн 11-р тушаалаар... гэх бичилттэй №405282 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1975 оны 2 дугаар сарын 14-ний өдөр А-ийн Ж д олгосон №2003 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, Хөвсгөл аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1978 оны 6 дугаар сарын 26-ны өдөр А-ийн Ж д олгосон №378490 дугаартай цэргийн батлах, Ардын армийн 021 дугаар ангиас 1981 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олгосон БЦЕГ-ын даргын захиргааны 1981 оны 3-р сарын 27-ны өдрийн 120-р тушаалаар мужаан мэргэжлээр 4-р зэрэг олгов гэх бичилттэй 901 дугаартай үнэмлэх, А овогтой Ж нь Ардын хувьсгалын 65 жилийн ойн Дэлгэрмөрөн нэгдлийн 30 жилийн ойн сумын баяр наадамд түрүүлсэн тул сумын заан цол олгов гэх бичилттэй үнэмлэх зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1. Нэгдлийн мужаанаар А-ын Ж г 10-р сарын 01-нээс... эхлэн томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай 153 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Нэг: Тус сургуулийн манаач А.Ж нь тракторын курст суралцах болсон тул сумын захиргааны 61 тоотыг үндэслэн 1990 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 12 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Сургуулийн манаач С.Х , А.Ж нар өөр ажилд шилжин ажиллах болсныг үндэслэн...сургуулийн манаачаар Ч ...нарыг 1990 оны 03 сарын 12-ноос 04 сарын 12-ныг хүртэл түр томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Сургуулийн манаачийг томилон ажиллуулах тухай 13 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Тус сургууль нь 1971 оны 9 сарын 01-нд 8 жилийн сургууль, 1991 оны 9 сарын 01-нд 9 жилийн сургууль, 1992 оны 9 сарын 01-нд 10 жилийн боловсролын системд шилжсэн. 1984-1990 онд А.Ж нь цэвэрлэгч болон манаачийн орон тоон дээр ажиллаж байсан нь үнэн гэх бичилттэй 15/31 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дэлгэрмөрөн нэгдлийг хувьчлах тухай 68 дугаартай тогтоолын хуулбар, 1987 оны Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуулийн ажилчдын үзүүлэх сургуулилтын үеэр авахуулсан гэрэл зураг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн хувьцаат компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01. нэр бүхий 12 ажилтанд ээлжийн амралт олгохоор хавсралт №01-г баталсугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай 23 дугаартай тушаалын хуулбар, ...25. А.Ж , ямар ажилтай: мужаан, оногдох амралт: бүгд 17, эхлэх: 05/01, дуусах: 05/21 гэх бичилттэй тус тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Нэг. Аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн байгаль хамгаалагч нар сумын АХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжиж байгаатай холбогдуулан Их-Уул багийн байгаль хамгаалагчаар...Авирмэд овогтой Ж нарыг 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсугай гэх бичилттэй Ажилд томилох тухай 15 дугаартай тушаалын хуулбар, гэрч Х.Баярхүүгийн ...А.Ж нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт ачигч буулгагчаар ажилладаг байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад 1974 онд намайг цэрэгт явахын өмнө А.Ж нь тус нэгдлийн туслах үйлдвэрт ачигч буулгагчаар анх орж ажиллаж байсан. Удалгүй би 1974 оны 6 сард цэрэгт яваад, 1977 онд халагдаж ирээд нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө рамд орж ажиллахад А.Ж нь үйлдвэрт мөн ажилласан хэвээрээ байсан. Үүнээс хойш 1984 оны 2 сар хүртэл бид Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт ажил хийдэг байсан. 1984 оны 2 сараас 1990 он хүртэл хугацаанд тус сумын 8 жилийн сургуульд байр галлах галч, сантехникч хийж байгаад 1990 оны 3 сарын үеэс 1991 оны 12 сард Дэлгэрмөрөн нэгдэл тарах хүртэл туслах үйлдвэрт мужаанаар тус тус ажиллаж байсан. 1991 оны 12 сарын 20-нд Дэлгэрмөрөн нэгдэл Дэлгэрмөрөн компани болж байсан. Үндсэндээ 1974-1984 он хүртэл Дэлгэрмөрөн нэгдэлд 1984 оноос 1990 он хүртэл сургуульд, 1990-1991 онд Дэлгэрмөрөн нэгдэлд, 1991-1992 онд Дэлгэрмөрөн компанид тасралтгүй ажилласан. Нэгдлийн туслах үйлдвэрт галч, ачигч буулгагч, грушик, туслах ажилтан хийж байсан... тасралтгүй ажиллаж байсан... би 1972 оноос 1974 оны 6 сар хүртэл, 1977 оны 7 сараас 1991 он хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд, 1992-1994 он хүртэл Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн компанид хөрөө рамны ажилтан, эрхлэгч, тракторын жолооч зэрэг ажил хийж байсан... гэх мэдүүлэг, гэрч П.Эрдэнэбатын ...Би 1984 оны 8 сард Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд хөгжмийн багшаар очиж ажиллах үед А.Ж нь манаачаар тус сургуульд ажиллаж байсан. Үүнээс хойш 1985 оны 5 сар хүртэл хамт ажиллаж байгаад би цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1988 онд буцаж ажилдаа ороход А.Ж нь сургуулийн галч, манаачаар ажиллаж байсан. Ингээд 1990 он хүртэл хамт ажиллаж байгаад А.Ж нь 1990 оны 3 сард Дэлгэрмөрөн нэгдэлд орсон, тэнд мужаан хийдэг байсан. Нэгдэлд ажиллаж байгаад 1992 оноос Дэлгэрмөрөн компанид туслах үйлдвэрт мужаанаар ажилладаг байсан... тасралтгүй ажиллаж байсан... би 1984 оны 8 сараас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 сургуульд хөгжмийн багшаар ажиллаж, 1985-1988 онд цэргийн алба хааж, 1988-1990 онд 8 жилийн сургуульд байрын багш, хөгжмийн багшаар, 1991 оноос сумын Соёлын төвд 1998 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
А.Ж ы ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас зарим жилийн 70 дугаар дансны хуулбарыг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Тус аймгийн Бүрэнтогтох сумын сургуулийн 1984 оны захирлын тушаал манай архивт шилжиж ирээгүй, мөн сургуулийн 1990 оны захирлын тушаал шүүж үзэхэд А.Ж ыг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/254 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт А-ын Ж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1974 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд, 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ачигч буулгагч, мужаан, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд манаач, мужаан, сантехникч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн туслах үйлдвэрт 1990 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтан, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн хувьцаат компанид 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА