| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00782/И |
| Дугаар | 104/ШШ2024/00690 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 104/ШШ2024/00690
2024 12 16 104/ШШ2024/00690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, тоотод оршин суух, овогт гийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 22.923.230 төгрөг, өмгөөлөлийн хөлсөд төлсөн 8.000.000 төгрөг, нийт 30.923.230 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Н.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Гэрч: Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Г.од холбогдуулан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний үүрэг зөрчсний улмаас учирсан хохирол 22.923.230 төгрөг, өмгөөлөлийн хөлсөд төлсөн 8.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...би иргэн Г.той газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж Налайх дүүргийн *******нд орших 27.877 м/кв талбайтай газрыг Налайх дүүргийн Засаг даргын -ны өдрийн дугаартай захирамжаар шилжүүлэн авсан. Тус газрыг шилжүүлэн авах үед дуудлага худалдааны анхны үнэ, татвар, бүх төлбөр тооцоо төлөгдсөн ямар төлбөр тооцооны асуудал байхгүй гэж хэлж надад шилжүүлсэн. Тухайн үед Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас төлбөр тооцоогүй гээд миний эзэмшил рүү шилжүүлсэн. 2023 онд өөрийн эзэмшил газрыг хэсэгчлэн бусдад шилжүүлэхээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахад таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй учир тус газрын дуудлага худалдааны үнэ 22.301.600 төгрөг төлөөгүй, манай байгууллагатай тооцоо нийлсэн акт үйлдээгүйгээр зогсохгүй өнгөрсөн онуудын төлбөр 621.630 төгрөг, нийт 22.923.230 төгрөгийн өр төлбөртэй гэж төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн амаар хэлсэн. Дээрх газрыг анх шилжүүлэн авах үед өр төлбөрийн асуудлыг Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ******* хариуцсан газар зохион байгуулагч О. нь мэдэгдээгүй байдаг. Энэ асуудлаар газрын алба болон Налайх дүүргийн Засаг даргад хандсан хэдий ч газрыг анх 2009 онд улсаас худалдан авахдаа төлбөл зохих дуудлага худалдааны үнийг төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг тул гомдлыг хангаагүй. Тиймээс газрын дуудлага худалдааны анхны үнэ 22.301.600 төгрөг, газрыг шилжүүлэхээс өмнөх үлдэгдэл төлбөр 621.630 төгрөг, нийт 22.923.230 төгрөгийг газрын албанд төлсөн. Иймд газрын эрх шилжүүлэгч Г. нь газар эзэмших эрх шилжүүлэх 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1420 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үүргээ зөрчсний улмаас учирсан хохирол 22.923.230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн дээрх бүх ажиллагаанд өмгөөлөгчийн туслалцаатай хийж ирсэн бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 8.000.000 төгрөгийг зарцуулсан, тус зардлыг зайлшгүй гарсан хохирол гэж үзэж байгаа тул Г.той байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 5.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцна гэж заасан тул тус хэрэгт зайлшгүй өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 8.000.000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.*******ын өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарлаж шүүх хуралдаанд оролцоно. Г.******* нь иргэн Г.той 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр газрын эрх шилжүүлэх гэрээгээр Налайх дүүргийн *******нд байрлах 27.877 м/кв газрыг шилжүүлэн авсан байдаг. -ны өдөр 0113А/3812022 дугаартай захирамжаар газар шилжин очсон. Газрыг анх шилжүүлэх үед газар бусдад төлөх өр төлбөргүй хөрөнгө гэж хэлж шилжүүлсэн. Гэтэл газрын гэрчилгээ шилжсний дараа манай үйлчлүүлэгч газраа хэсэгчлэн зарах гэхэд Газрын албаас газар зөрчилтэй байна 2018 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй байна гэсэн. Анх газар шилжүүлэхдээ ямар нэг доголдголгүй эд хөрөнгө шилжүүллээ гэсэн атлаа зөрчилтэй байна гэхээр нь энэ талаар Газрын албанаас тодруулахад өмнөх газар эзэмшигч Г. газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, мөн газрын төлбөр төлөөгүй байсан ба уг төлбөрийг төлөхгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах асуудал яригдана гэсний дагуу өмнөх онуудын газрын төлбөрт 621.630 төгрөг, газрын анхны дуудлагаа худалдааны үнэ 22.301.600 төгрөгийг төлсөн. Энэ талаар Налайх дүүргийн Засаг дарга н.т гомдол гаргасан ч төлбөрөөс чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Г. газрын эрх шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөний улмаас 22.923.230 төгрөгийн хохирол бидэнд учирчихаад байна. Мөн гэрээний үүргээ зөрчсөний улмаас Г.******* 8.000.000 төгрөгөөр өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авсан. Нийт 30.923.230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч газрын төлбөр төлөгдөөгүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч анх 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийн үнэлгээтэйгээр газрыг худалдан борлуулсан. Худалдан борлуулахдаа тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу, татваруудыг төлөн газрыг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөртэй холбоотой асуудал бусдад эрх шилжүүлэхтэй холбоотой үүссэн төлбөр юм. Уг төлбөрүүдийг гаргуулах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Газрын эрх шилжүүлэх гэрээний 4.1-д зааснаар газартай холбоотой эрхийн доголдол байгаа эсэхийг худалдан авагч өөрөө шалгах үүрэгтэй. Газрын эрх шилжүүлэгч газар шилжүүлэхтэй холбоотой үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татвар төлсөн баримт зэрэг нь бүгд эрх бүхий байгууллагаар баталгаажиж, шалган шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан төлбөр байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Газрын эрх шилжүүлэх, орлого олсон төлбөр байна. Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж байна. Энэ үнийн дүнгээр газар худалдах, худалдан авахтай холбоотой харилцааны төлбөрийг зохицуулан Г.*******оос Газрын алба шаардсан байна. Энэ төлбөрийг хэрхэн тогтоосон бэ гэхээр тухайн худалдан авч байгаа гэрээний үнээс багагүй байхыг шаарддаг. Дуудлага худалдааны үнэ гэрээний үнээс бага байх юм бол хувилан татварыг улсад төлөх төлбөрөөр тогтоодог. Хариуцагчтай урьд нь газрын төлбөртэй холбоотой асуудал яригдаж байгаагүй. Г.од газрын эзэмших эрх 2016 онд шилжсэн байгаа. Г. уг газрыг төрсөн эцгээсээ өвийн журмаар шилжүүлж авсан. Өвлөж ирсэн газар газрын төлбөр тооцоо төлөхгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тухайн газар авах үед төлбөрийн асуудалгүй байсан. Газрын албанаас ирсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байсан ч нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Газрын анхны үнэ гэсэн байна. Гэтэл Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын анхны үнийг тогтоодог. Хамгийн сүүлийн үнэ буюу 2018 оны үнээр тогтоосон байсан. Гэтэл энэ газар маань 2018 оноос өмнө эзэмшил ашиглалтад шилжсэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнэ нь газрын эрх шилжихэд тогтоогдсон үнэ юм уу, эсхүл 2022-2023 оны үнэ юм уу гэдэг нь эргэлзээтэй. Газрын төлбөртэй холбоотой маргааныг хуулийн дагуу нэхэмжлэгчээс үүсгэж болох байсан. Энд хөөн хэлэлцэх хугацаа ч яригдах байсан. Урд нь газрын төлбөртэй холбоотой маргаан гаргаж байгаагүй. Маргаан үүсгэсэн талаар хэрэгт баримт байхгүй. Мөн өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2024 оны 4 дүгээр сард байгуулж үйлчилгээ авсан байна. Газартай холбоотой маргааныг уг хугацаанд үүсгэх бүрэн боломж байсан. Нэхэмжилж байгаа үнийн дүн Г.од холбогдолгүй төлбөр, тооцоо тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч Э. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Дуудлага худалдаа явагдсан үед газрын төлбөрийг төлөх ёстой. 2024 оны Нийслэлийн Засаг даргын А/343 захирамжаар газрын төлбөрийн дуудлага худалдааны үнийг төлөөгүй бол нөхөн төлүүл гэсэн арга хэмжээ авагдаж байгаа. 22.323.230 төгрөгийг Г.******* төлөх үүрэгтэй байсан. Дуудлага худалдааны үнийг төлөх нь байна шүү гэж сануулдаг. Нэхэмжлэгчийн хувийн хэргийг харахад газрыг хэсэгчлэн шилжүүлэхийг зорьсон байсан. Тэр үед газрын дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй байсан асуудал гарч ирсэн байна. Г.ыг газрыг эзэмшиж байх үед газрын дуудлага худалдааны үнийг төл гэсэн шаардлага гаргаж байсан эсэх талаар газар эзэмшигчд хэлсэн эсэхээ санахгүй байна. Гэхдээ тухайн үед над дээр орж ирсэн бүх хүмүүст хэлдэг. Манай байгууллагаас тооцоо нийлсэн актыг шүүхэд ирүүлсэн байгаа. Би энэ газрын хувийн хэрэгт тооцоо нийлсэн актыг хайгаад олоогүй. 2022 онд газар шилжихдээ 510.122 төгрөгийн өртэй шилжсэн байсан. 2018 оноос 2022 оныг хүртэл хэн газрыг эзэмшиж байсан тэр хүн газрын төлбөрөө төлөх үүрэгтэй. Тухайн үед ямар шалтгааны улмаас Г.оор газрын дуудлага худалдааны үнийг төлүүлээгүй талаар би мэдэхгүй. Энэ газрын төлбөр нь 2018 онд 480.000 төгрөг төлөхөөс 440.000 төгрөг төлөөд 40.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2019 онд 40.000 төгрөгийн үлдэгдлээ төлсөн. 2020 онд 400.000 төгрөгийг төлсөн. 2021 онд 49.686 төгрөг төлсөн. 2022 онд нэхэмжлэлийн дагуу 119.904 төгрөг, 2023 онд 113.508 төгрөг, 2024 онд 621.630 төгрөг төлсөн байна. 2020 оноос нэхэмжлэлийн дагуу төлдөг болсон. 2017 оноос өмнө газрын төлбөр тооцоонд өр төлбөргүй байсан. 2017, 2018, 2019 онд газар эзэмшигч Хаан Банк ХК-ийн дансаар төлбөрөө төлдөг байсан. 2021 оноос хойш газрын татварын нэхэмжлэхээр газрын төлбөрөө төлж байгаа. Газрын анхны үнийг 2007 оны 136 дугаартай Барилга хот байгуулалтын сайдын тушаалыг үндэслэн м/кв газрыг 800 төгрөгөөр бодсон гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 621.630 төгрөгийг Газрын төлбөрт шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн хуулга, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 22.301.600 төгрөгийг Газрын дуудлага худалдааны орлогод шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн хуулга, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 24/19 дугаартай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.*******оос Ц.д 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Налайх дүүргийн Татварын хэлтсийн 2020.04.14-ний өдрийн 121 дугаартай тодорхойлолт, Иргэний газрын эрх борлуулсны орлогын албан татвар төлсөн баримт зэрэг баримтыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 27877 м/кв талбайтай, 1260611793 дугаар нэгж талбарын дугаартай газрын хувийн хэргийн материал, гэрч Э.ын мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн байна.
Хариуцагчаас: 2019.05.06-ны өдрийн 40 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.той газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж Налайх дүүргийн *******нд орших 27.877 м/кв талбайтай газрыг Налайх дүүргийн Засаг даргын -ны өдрийн дугаартай захирамжаар шилжүүлэн авсан. Тус газрыг шилжүүлэн авах үед дуудлага худалдааны анхны үнэ, татвар төлбөр тооцоо төлөгдсөн ямар ч төлбөр тооцооны асуудал байхгүй гэж надад шилжүүлсэн. Би 2023 онд өөрийн эзэмшил газрыг хэсэгчлэн бусдад шилжүүлэхээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахад таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, газрын дуудлага худалдааны үнэ 22.301.600 төгрөг төлөөгүй, урд онуудын газрын төлбөр 621.630 төгрөг төлөгдөөгүй, нийт 22.923.230 төгрөгийн өр төлбөртэй байна гэж төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн амаар хэлсэн. Дээрх газрыг анх шилжүүлэн авах үед өр төлбөрийн асуудлыг Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ******* хариуцсан газар зохион байгуулагч О. нь мэдэгдээгүй байдаг. Энэ асуудлаар газрын алба болон Налайх дүүргийн Засаг даргад хандсан ч газрыг анх 2009 онд улсаас худалдан авахдаа төлбөл зохих дуудлага худалдааны үнийг төлөөгүй тул байсан. Тиймд би газрын дуудлага худалдааны анхны үнэ 22.301.600 төгрөг, газрыг шилжүүлэхээс өмнөх үлдэгдэл газрын төлбөр 621.630 төгрөг, нийт 22.923.230 төгрөгийг газрын албанд төлсөн. Иймд газрын эрх шилжүүлэгч Г. нь газар эзэмших эрх шилжүүлэх 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1420 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үүргээ зөрчсний улмаас учирсан хохирол 22.923.230 төгрөг, үүнээс үүдэн өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авсны үйлчилгээний хөлс 8.000.000 төгрөг, нийт 30.923.230 төгрөгийн хохирол учирсан тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. ... нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөр нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан бусдад газрын эрх шилжүүлсэнтэй холбоотой үүссэн төлбөр. Уг төлбөрийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй. Газрын эрх шилжүүлэх гэрээний 4.1-д заасан газартай холбоотой эрхийн доголдол байгаа эсэхийг худалдан авагч өөрөө шалгах үүрэгтэй. Газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татвар төлсөн баримт нь бүгд холбогдох байгууллагаар баталгаажиж, газрын эрх шилжсэн. Г.од газрын эзэмших эрх 2016 онд шилжсэн байгаа. Г. уг газрыг төрсөн эцгээсээ өвийн журмаар шилжүүлж авсан. Өвлөж ирсэн газар газрын төлбөр тооцоо төлөхгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа.
Газрын анхны үнэ гэсэн гэтэл Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын анхны үнийг тогтоодог. Хамгийн сүүлийн үнэ буюу 2018 оны үнээр тогтоосон байсан. Гэтэл энэ газар маань 2018 оноос өмнө эзэмшил ашиглалтад шилжсэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнэ нь газрын эрх шилжихэд тогтоогдсон үнэ юм уу, эсхүл 2022-2023 оны үнэ юм уу гэдэг нь эргэлзээтэй. Газрын төлбөртэй холбоотой маргааныг хуулийн дагуу нэхэмжлэгчээс үүсгэж болох байсан. Энд хөөн хэлэлцэх хугацаа ч яригдах байсан. Энэ хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой байсан. Өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Налайх дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/177 тоот шийдэрийг үндэслэн тус дүүргийн *******, Гандан ам гудамж-3-1 тоот хаягт байрлах, нэг талбарын 1260611793 дугаар бүхий 27877 м/кв газрыг Г.од Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогболборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2207007865 дугаарт бүртгэж 2002 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ
4.2. 2022.09.30-ны өдөр Г. нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Налайх дүүргийн *******, Гандан ам гудамж-3-1 тоот хаягт байрлах, нэг талбарын 1260611793 дугаар бүхий 27877 м/кв газрыг эзэмших эрхээ 20.000.000 төгрөгөөр үнэлэн Г.*******т шилжүүлэхээр харилцан тохиролцсон ба газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ Г.*******ын нэр дээр шилжсэн байна.
4.3. Зохигчдын хэн алин нь газрын эрх шилжүүлэн авсан болон гэрээний үнийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч газрын эрх шилжүүлэхдээ газрын анхны дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрийн үлдэгдэлтэй байснаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж, хариуцагч газрын эрх шилжихдээ эрх бүхий байгууллагаар ямар нэгэн доголдолгүй шилжсэн, уг төлбөр нь газрын эрх шилжүүлсний дагуу төлбөл зохих төлбөр учир хариуцагч төлөх үндэслэлгүй үүнээс үүдсэн хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлгүй, энэ маргаан газрын төлбөртэй холбоотой маргаан учир урьдчилан шийдвэрлэх журамтай гэж тус тус маргаж байна.
4.4. Талуудын хооронд 2022.09.30-ны өдөр газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэрээнд талууд гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.
4.5. Нэхэмжлэгч тал дээрх газрынхаа тодорхой хэсгийг бусдад шилжүүлэхээр төлөвлөж Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсан боловч тус албанаас газрын дуудлага худалдааны анхны үнэ 22.923.230 төгрөг болон 2018-2024 оны хоорондох төлбөл зохих газрын үлдэгдэл төлбөрийг төлөхийг тус албанаас шаардсан байна.
6. Нэхэмжлэгч Г.******* 22.301.800 төгрөгийг Газрын дуудлага худалдааны анхны үнэ гэх гүйлгээний утгатайгаар Төрийн сангийн тоот дансанд, 621.630 төгрөгийг Газрын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар Төрийн сангийн тоот дансанд тус тус шилжүүлсэн байна.
6.1. Налайх дүүргийн газрын албанаас ирүүлсэн 013 дугаартай газрын төлбөр тооцоо нийлсэн актаас харахад Налайх дүүргийн *******, Гандан ам гудамж-3-1 тоот хаягт байрлах газар нь 2018 оноос төлбөл зохих газрын төлбөрөөс үлдэгдэл төлбөр үүссэн байх бөгөөд 2018 онд 40000 төгрөгийн үлдэгдэл, 2019 онд 480.000 төгрөгийн үлдэгдэл, 2020 онд 320.000 төгрөгийн үлдэгдэл, 2022 онд 510.122 төгрөгийн үлдэгдэл төлбөр байсныг 2024 онд 621.630 төгрөгийг нэхэмжлэгч Г.******* төлж газрын төлбөрийн үлдэгдэлгүй болсон байна.
7. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших боломж байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.
7.1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т Газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т дуудлага худалдаагаар тогтоогдсон үнэ эрхийн гэрчилгээний бодит үнэ байна гэж заасан байна. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 11.3-т Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.2-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө гэж зохицуулсан байна.
7.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлуулахаар шүүх хуралдаанд оролцуулсан гэрч Э.ын газрын анхны дуудлага худалдааны үнэ 22.323.230 төгрөгийг Г.******* төлөх үүрэгтэй байсан, 2022 онд газар шилжихдээ 510.122 төгрөгийн өртэй шилжсэн байсан. 2018 оноос 2022 оныг хүртэл хэн газрыг эзэмшиж байсан тэр хүн газрын төлбөрөө төлөх үүрэгтэй гэх мэдүүлгээр газрын анхны дуудлага худалдааны үнийг газар эзэмших эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, уг үнийг төлөх үүрэгтэй этгээд нь хариуцагч Г. байна.
7.3. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д эрх шилжүүлэгч нь...газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй...эрхийн доголдолгүй газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Энэ талаар эрх шилжүүлэгч үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл өгснөөс үүдэн гарах хохирлыг өөрөө хариуцна гэж гэрээний 5.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцахаар тохиролцсон байна.
7.4. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй талаар хуульд заасан байх тул газрын анхны дуудлага худалдааны үнэ болон газрын хуримтлагдсан өрийг шинээр газар эзэмших эрх шилжүүлж авсан Г.******* төлсөн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул газрын анхны дуудлага худалдааны үнэд төлсөн 22.301.230 төгрөг, газрын төлбөрт төлсөн 621.630 төгрөгийг хариуцагч Г.оос шаардах эрхтэй байна.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан газрын эрхийг бусдад шилжүүлснээс үүссэн төлбөр гэж үзсэн, мөн газрын төлбөрийн маргаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн газрын анхны дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөр нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан төлбөрт хамаарахгүй, Газрын төлбөртэй холбоотой хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хуульд нийцэж байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр маргааны үйл баримтыг татгалзаж буй тайлбар нь үндэслэл бүхий байж чадаагүй тул хариуцагчийн тайлбар, татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
9. Нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хохиролд 8.000.000 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагын үндэслэлээ энэхүү хэрэг маргаантай холбоотойгоор нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авсны дагуу өмгөөлөлийн хөлсөнд 8.000.000 төгрөг төлсөн тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шаардсан байна.
9.1. Нэхэмжлэгч энэ шаардлагаа нотлуулахаар 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 24/19 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.*******оос Ц.д 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт зэргийг баримтаар гаргаж өгсөн байна.
9.2. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг иргэн Г.*******, өмгөөлөгч Ц. нар байгуулсан байх бөгөөд гэрээний 3.1-д хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын хөлсийг 8.000.000 төгрөгөөр тохиролцож, уг төлбөрийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлэхээр тохиролцсон байна.
9.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт ...хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан хэдий ч иргэний эрх зүйн маргаанд заавал өмгөөлөгчтэй оролцох хэрэг маргааны төрлийг заагаагүй, иргэн өөрийгөө өмгөөлөх эрхтэй байдаг.
9.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай иргэн Г.******* нь өөрийгөө сайн дурын үндсэн дээр бусдаар өөрийгөө төлбөртэйгээр төлөөлүүлж, өмгөөлүүлэхээр тохиролцсон, ийнхүү эрхээ хэрэгжүүлсний төлбөрийг хариуцагчаас шаардах хууль зүйн үндэслэлгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10. Иймд нэхэмжлэгч газрын төлбөр, анхны дуудлага худалдааны үнийг төлсөн нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул газрын анхны дуудлага худалдааны үнэд төлсөн 22.301.600 төгрөг, газрын төлбөрт төлсөн 621.630 төгрөг, нийт 22.923.230 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 273.770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч овогт гийн оос 22.923.230 /хорин хоёр сая есөн зуун хорин гурван мянга хоёр зуун гучин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.000.000 /найман сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417.920 /дөрвөн зуун арван долоон мянга есөн зуун хорин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 273.770 /хоёр зуун далан гурван мянга долоон зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 104/ШЗ2024/03274 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ