Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ............... багт оршин суух Х  овогт Б-ын Д //-ын

Цэргийн алба хаасан хугацааг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч155/2016/0675/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 165 тоот тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 455914 тоот дугаарын цэргийн батлахтай халагдсан. Гэтэл цэргийн алба хаасан хугацааны батлах дээр миний эцгийн нэрийг Шарав гэж зөрүүтэй бичиж олгосон байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан жил хүрэхгүй байгаа тул Буриадын Д ыг 1981.06.25-ны өдрөөс 1984.08.15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д  нь 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 165 тоот тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 455914 тоот дугаарын цэргийн батлахтай халагдсан. Гэтэл цэргийн алба хаасан хугацааны батлах дээр түүний овгийг ээжийнх нь ааваар овоглосон байна. Б.Д нь өвөөгийнхөө гал голомтон дээр төрсөн бөгөөд ээж нь бага байхад нь өнгөрсөн тул нутгийн хүмүүс өвөөгөөр нь овоглодог байсан гэсэн. Гэтэл төрсний бүртгэлийн лавлагаа авахад Д  нь төрсөн ээж Б-р овоглосон байдаг. Одоо түүний иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт нь түүний ээж Б-р овоглосон байгаа. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл цэргийн алба хаасан хугацаа нь овгийн зөрүүтэй байдлаас болоод ажилласан жилд тооцогдохгүй байгаа тул шүүхээр цэргийн алба хаасан хугацаагаа тогтоолгохоор хандсан. Иймд Буриадын Д ыг Барилгын цэргийн 017 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Д  нь цэргийн алба хаасныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Б.Д  нь Барилгын цэргийн 017 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 115/000955 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Батлах хамгаалахын төв архивын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3231 дугаартай албан бичгийн хуулбар, гэрч Б.Т-ийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Б.Д  бид хоёр 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн 017 дугаар ангид цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Д ын Барилгын цэргийн 017 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт Б-ын Д /...................................../-ын Барилгын цэргийн 017 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Д ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ