| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00477/И |
| Дугаар | 155/ШШ2016/00660 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00660
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9-д байрлах Ж хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ….. сумын ….. дугаар багийн …… тоотод оршин суух М овогт Д-ын Х /..................... /-д холбогдох,
100.671 /нэг зуун мянга зургаан зуун далан нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2016/0477/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д овогтой Х нь манай байгууллагатай 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 98116619 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Д.Х нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 117.114.47 /нэг зуун арван долоон мянга нэг зуун арван дөрвөн төгрөг 47 мөнгө/ төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Алданги 33.557.24 төгрөг, төлбөр барьцаа хассан дүнгээр 67.114.47 төгрөг, нийт 100.671.71 /нэг зуун мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг 47 мөнгө/ төгрөгийг Д.Х гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Жи мобайл ХХК-ний нэхэмжилсэн ярианы төлбөр, алданги нийт 100.700 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Х д холбогдох 100.671 /нэг зуун мянга зургаан зуун далан нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хариуцагч Д.Х нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Д.Х гээс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Х д холбогдох, 100.671 /нэг зуун мянга зургаан зуун далан нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Д.Х гээс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ