Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00662

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9-д байрлах Ж хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дүгээр багийн ……. тоотод оршин суух У  овогт Б-ын Ө /....................../-д холбогдох,

62.275 /жаран хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч 155/2016/0476/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б  овогтой Ө  нь манай байгууллагатай 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 98231803 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Б.Ө  нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 51.516.79 /тавин нэгэн мянга таван зуун арван зургаан төгрөг 79 мөнгө/ төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно.

Алданги 20.758.39 төгрөг, төлбөр барьцаа хассан дүнгээр 41.516.78 төгрөг, нийт 62.275.17 /жаран хоёр мянга хоёр зуун далан таван төгрөг 17 мөнгө/ төгрөгийг Б.Ө аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ө  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж  ХХК-ний нэхэмжилсэн 62.275 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Ө д холбогдох, 62.275 /жаран хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ө  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 62.275 /жаран хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийн шаардлага 62.275 /жаран хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.Ө аас, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ө д холбогдох, 62.275 /жаран хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Б.Ө аас, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ