Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 314/ШШ2025/00062

 

 

 

 

 

2025 01 28

314/ШШ2025/00062

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................сумын ............... дугаар багт оршин суух, Б...................ы Б......................н нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ................ сумын ................дугаар багт оршин суух, Ц....................н У....................т холбогдох

“5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр цалингийн зээл 5,000,000 төгрөгийг Ц................ овогтой У.................. зээлж авч өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сур бүрийн 20-нд тогтмол төлнө гэж авсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд Ц.У...............с 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч  Ц.У шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б................н нэхэмжилсэн 5,000,000 төгрөгнөөс 3,000,000 төлсөн, үлдсэн 2,000,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 25-нд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.У...............т холбогдуулан “5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр  тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Ц.У бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.Б................н нэхэмжлэлтэй Ц.У................т холбогдох “5,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийн тавин хувь болох 47,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 47,475 төгрөг, хариуцагч Ц.У..........с 47,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б.............т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА