Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ............. дугаар багийн ......... дугаар хороонд оршин суух И  овогт Б-ийн П /...................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Г-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 201оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/00771/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Б.П  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.П  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дэлгүүртээ зогсож байтал тус сумын .............. багийн иргэн О  овогтой Г  нь П  эгчээ манай нөхрийн дүү Сараа Солонгос гарах гээд дансанд түр байршуулах мөнгө хэрэг болоод байна. Надад та 10 хоногийн хугацаатай 2.500.000 төгрөг олоод өгөөч гэж хүссэн тул 2.500.000 төгрөг өгсөн. Гэтэл О.Г  надаас зугтаад алга болчихсон. Мөнгөө олж авахаар О.Г гийн хойноос Улаанбаатар орж олж уулзсан боловч мөнгө өгөхгүй намайг доромжилж урдаас цохиж хараагаад чи му авгай тэр шүүх цагдаадаа өг гэж загнасан. Дахиж уулзаагүй, оршин суух хаягтай байхгүй байна. Иймд О  овогтой Г г эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Б.П  нь хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Г г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

О.Г гийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын .............. багт оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч одоогоор оршин суухгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын .............. багийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Тус багийн иргэн О  овогтой Г  нь 1985 онд төрсөн, 31 настай, ам бүл 5-уулаа амьдардаг ба О.Г  нь .............. багт бүртгэлтэй боловч одоо оршин суугаагүй нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй.

О ийн Г  нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын .............. багт оршин сууж байсан, эмэгтэй, ..............  дугаар регистртэй, түүний нөхөр В  овогтой М , эх Ц-ийн  О  нар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын …………. багт оршин суудаг, утасны дугаар эх О  ....................... , нөхөр, төрсөн дүү О ийн Г  Улаанбаатар хотод амьдардаг, ................ дугаарын утас, нагац ах Ц-ийн Б Улаанбаатар хот, Баянхошууны хуучин эцэст оршин суудаг, ................  дугаарын утас тус тус эзэмшдэг гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд О ийн Г-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О ийн Г-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН