| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00064/И |
| Дугаар | 314/ШШ2025/00073 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 314/ШШ2025/00073
| 2025 01 31 | 314/ШШ2025/00073 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн .................. сумын ............. дугаар баг, ............... тоотод оршин суух, Б.................. овогт Л.................н О..............н хүсэлттэй,
“А.Ө.................г эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А.Ө................с 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Гэтэл А.Өлзиймаа нь өөрийн үндсэн хаягтаа байхгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 314/ШЗ2025/00214 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас А.Ө...............г эрэн сурвалжилж өгнө үү. А.Ө нь Цэргийн ангид эмчээр ажиллаж байсан ба Б............... гээд миний цэргийн онжаваар дамжуулан надаас мөнгө зээлсэн юм. Мөнгө зээлэх үедээ гэр нь Гандангийн хавьд байдаг байсан гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.О нь “А.Ө.................г эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. А.Ө нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 314/ШЗ2025/00217 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Ө................г эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь А.Ө..................н оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Ө..................г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Ө.................г эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Л.О...............т мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА