| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00070/И |
| Дугаар | 314/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 314/ШШ2025/00074
| 2025 01 31 | 314/ШШ2025/00074 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ............. сумын ............... дугаар багт оршин суух, С............. овогт Б...............н О..................н хүсэлттэй,
“С.Б, Т.Э нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.Б, Т.Э нараас Токи аппликэйшн онлайн зээлээс 3,918,458 төгрөг, Юнитэлийн 316,818 төгрөгөөс гадна уг дугаар 89366470 нь дараа төлбөрт болгож авсан байсан бөгөөд мөн дээрээс нь Токи кредитээс 80800 төгрөг, нийт 4,316,076 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэтэл С.Б, Т.Э нарын оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болохоор эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.О нь “С.Б, Т.Э нарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. С................ овогтой Б.............., Т.............. овогтой Э.............нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 314/ШЗ2025/00299 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гурвалсан гэрээ, баталгаат засварын хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, депозит дансны хуулга, төлбөрийн нэхэмжлэх зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С............ овогтой Б.............., Т............ овогтой Э.............. нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч нь С.Б, Т.Э нарын оршин суугаа газрыг олж тогтоох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.
4. Хүсэлт гаргагч Т.О “өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх” тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С................. овогтой Б............, Т................... овогтой Э............. нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Б, Т.Э нарыг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Т.О..................д мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА