Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/17

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн 1836000000010 дугаартай, 178/2018/0019/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 16-17 тоотод  оршин суух, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түшиг зочид буудалд М.Гантулгыг зодож  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цагийн үед өөрийн найз *******, *******,   нартай уулзаад Түшиг зочид буудалд 2 шил архи тойруулаад юм яриад сууж байсан. Удалгүй ******* гаднаас хоёр охин дагуулж орж ирээд бид нар байж байтал Б.******* гэх залуу орж ирээд бид нар луу олон юм яриад дайрч байснаа эгч Б.ийгээ найзтай нь хамт дагуулаад гараад явсан.Тэгээд би нэлээд муудсан байсан болохоор ******* намайг гаднаас түгжээд түлхүүр үлдээгээд явсан байсан. Би орон дээр сууж байтал хаалга дуугарах шиг болоод Б.******* орж ирээд учир зүггүй намайг зодсон.Би нүүрээ дарсан чинь миний хүзүү рүү цохисон.Тэгснээ гарч яваад аавыгаа дагуулж ирээд намайг хэл амаар доромжилж байгаад чирж гаргаад машинд суулгаад *******ын гэрийг заалгуулахаар авч явсан. *******ын гэрт очиход гэртээ байхгүй байсан.Тэгээд тэндээсээ намайг гэрт хүргэж өгсөн гэжээ./хх 14-15-р хуудас/  

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Б.******* очоод М.Гантулгыг доошоо тонгойгоод сууж байхад нь хүзүүнийх нь хавьд баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд Эрдэнэцогт бид хоёр очоод татаж аваад өрөө рүү нь оруулчихаад тэгээд тэндээсээ явцгаасан. Тухайн үед тэр өрөөнд М.*******, Б.*******, Эрдэнэцогт бид дөрөв байсан гэжээ. / хх-20-21-р хуудас/

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед манай буудлын 201 тоот өрөөнд М.******* хажуудаа 3 залуутай орсон.Тэгээд би доор хүлээн авах дээр байж байтал  хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь 2 давхарт гараад залуучуудыг салгаад өрөө өрөөнд нь оруулаад доошоо буусан.Тэгсэн чинь М.*******тай байсан залуучууд гарч явсаар байгаад М.******* ганцаараа үлдсэн.Б.******* бууж ирээд 201 тоот өрөөний хаалга онгойлгоод өгөөч гэхээр нь би 201 тоот өрөөг онгойлгож өгсөн.Б.******* М.*******ас эгчийнхээ найз залуу Цогоог асуусан чинь М.******* “ байхгүй байна пизда минь “ гэхэд Б.*******  М.Гантулгыг очоод баруун гараараа  2-3 удаа цохисон.Би Б.*******ын харалдаа хойно нь зогсож байсан болохоор М.Гантулгын хаана нь цохисныг сайн хараагүй.Тэгээд би Б.*******ыг татаж салгасан  гэжээ. /хх -28-29-р хуудас/

 

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  М.Гантулгын биед хүзүүний Cv нугаламын сэртэнгийн хугарал, тархи доргилт, өвчүүний баруун дунд хэсэгт 3х2 см цус хуралт гэмтэл тогтоогдлоо. М.Гантулгын биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. М.Гантулгын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. М.Гантулгын биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш / удаан/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна .Дүгнэлт гаргасан шинжээч эмч Д.Тогтох гэжээ./ хх-31-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Түшиг зочид буудалд М.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Гантулгын мэдүүлэг, гэрч Т., Л. нарын мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47-р /-аар тогтоогдож байгаа ба шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлээ болгов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн зурагт битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Прокурорын  тогтоолыг  торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* овогт *******ын *******ыг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн RISUN маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Прокурорын  тогтоолыг  төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form