Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

 

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

                                           Прокурор Б.Эрхэмбаатар

                                           Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ц.Хонгорзул

                                           /цахимаар/

                                           Нарийн бичгийн дарга Х.Сүхбаяр нарыг оролцуулан

******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн  2227001950004  дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.О, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг Хаахайн цам гэх газар М.Л-ийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Б.О, Б.Б нарын үйлдлийг ******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б.Б-д ******* аймгийн Хархорин сум дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б.Од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ******* овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  Шийтгэх тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг гэх газар М.Л бусдад зодуулсаны улмаас тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байна.

Хавтаст хэрэгт цугларсан: Уг үйл баримт болсны дараа хохирогч М.Л ******* аймгийн ******* сумын эмнэлэгт очиж үзүүлсэн бөгөөд өөрийн эрүүл мэнд хохирсон шалтгааныг 3 хүнд зодуулсан гэж,

мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...хоёулаа нийлж барьж аваад зодсон ...машинаараа дайрна гээд урдуур, хойгуур давхиж байгаад явсан” гэж,

мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор “...өвөлжөөн дээрээ аваачаад хэл амаар доромжлоод өвс буулга гэсэн. Тэгэхээр нь би үлдсэн өвсийг нь бүгдийг буулгаад саравчин дээр нь хурааж өгсөн. Намайг өвс буулгаж байх үед тэр хоёр намайг хэл амаар доромжлоод хараад зогсож байсан. Тэгээд намайг өвс буулгаж дууссаны дараа Б.О миний малгайг булаан авч газарт шидээд дээрээс нь шээснээ одоо наад малгайгаа аваад өмс гэсэн. Би өмсөхгүй гэсэн чинь ахиад зодсон. Тэгэхээр нь би арга буюу малгайгаа газраас авч өмссөн. ...Б.О-ын хүү машинаараа дайрч ална гээд ардаас элдээд урдуур, хойгуур давхиад байх үед Б.О рулийг нь булааж аваад машинаа өөрөө унаад яваад өгсөн. ...Б.О миний нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохиж, нуруу, цээж, хөл, гар, толгой руу хөлөөрөө өшиглөөд заамдаж барьж байгаад толгойны ар дагз хэсгээр газарт мөргүүлээд толгой түрүүгүй нүдээд өшиглөөд байсан. миний нүүр хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон. Мөн газар хэвтэж байхад ирээд цээж, нуруу хэсэг рүү өшигчөөд байсан гэсэн мэдүүлдэг.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн дээрх мэдүүлгийг бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хэрэг гарах үед хохирогч М.Л болон шүүгдэгч Б.О, Б.Б /, хүү хоёр/ нараас өөр хүн байгаагүй байхад бусад ямар нотлох баримтаар хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгааг тогтоолдоо тусгаагүй.

Хохирогч М.Л-ийн хууль сануулж, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж өгсөн мэдүүлгээс, нэгдмэл ашиг сонирхолтой, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэлж хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй” гэж мэдүүлэг нотлох баримтыг үнэлэх хуулийн шаардлагын талаар тусгасан.

Гэтэл хохирогч М.Лийн өөрийн оюун ухаанд тухайн болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээлэл хэрхэн тусаж, хадгалагдаж үлдсэнийг хэл яриагаар гарган илэрхийлж өгсөн түүний энэ мэдүүлгүүд нь болсон үйл баримтыг шууд хэлж заасан мэдүүлэг бөгөөд бусад нотлох баримт болох эмчийн үзлэгийн: “асуумж: ...18-19 цагийн орчимд 3-н эрэгтэй хүнд зодуулсан гэнэ” гэх тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “..хоёулаа нийлж зодсон” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдоно.

Түүнчлэн хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тухайд хохирол, хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь хохирогчийн толгой болон бие хэсэг рүү нь хоёулаа цохьсон талаар хохирогч мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нарын хэний үйлдлийн улмаас хохирогчид “...тархи доргилт болон бусад гэмтлүүд” учирсныг тогтоох боломжгүй юм.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт огт оролцоогүй талаар мэдүүлэг, шүүхээс уг мэдүүлгийг ач холбогдол бүхий гэж дүгнэсэн боловч хохирогч М.Лийн “...машинаараа дайрна гээд урдуур, хойгуур давхиж байгаад явсан” гэсэн, мөн “...Б.Оын хүү машинаараа дайрч ална гээд ардаас элдээд урдуур, хойгуур давхиад байх үед Б.О рулийг нь булааж аваад машинаа өөрөө унаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлгүүдээр хохирогчийн эсрэг чиглэсэн Б.Бийн үйлдэл байсан болох нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баримтлан эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Эрхэмбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.О нарт холбогдох хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь яллах талаас гаргасан хохирогч М.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б өөрийг нь зодсон гэсэн мэдүүлгийг ямар баримтаар үүсгэсэн няцаасан ямар нотлох баримтыг үндэслэл болгож эргэлзээ төрүүлэхүйц байгаа талаар дүгнэлт хийгээгүй байж эргэлзээтэй гэж үзсэн байгаа. Яллах дүгнэлтэнд дурдсан хохирогч М.Л-ийн Б.Б миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон, намайг газар хэвтэж байхад цээж нуруу хэсэг рүү өшиглөөд байсан гэсэн мэдүүлгийг үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд дурдаагүйгээр зөвхөн хохирол төлсөн гэснийг дурдаж байгаа нь үгүйсгэгдэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтын тодорхой хэсгийг дурдсан боловч яллах талын ямар нотлох баримтыг цагаатгаж байгаа нөгөөгөө үгүйсгэж байгаа, эсвэл харилцан ямар хамааралтай эсэхийг дүгнээгүй.

Хохирогч М.Л-ийн шүүгдэгч Б.Б зодсон гэсэн мэдүүлгийг няцаагаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 2.5-д заасан хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан эсхүл шүүгдэгчийн яллаж байгаа зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл тэдгээрийн нотлох баримтын агуулгыг шүүхийн шийдвэрт тусгана гэсэн энэ заалтыг зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас прокурорын гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч М.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй буюу тогтворгүй байдаг. Эхний мэдүүлэгт Б.Б миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон, миний нуруу цээж хэсэг рүү өшиглөөд байсан гэсэн мэдүүлэг өгдөг. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэг болон 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мэдүүлэгтээ Б.Од зодуулсан гэсэн мэдүүлгийг өгсөн.

 Мөн шинжээчийн дүгнэлтээр Б.Б-ийн зодсон гэх үйлдлийн цээж нуруу руу өшиглөсөн гэх үйлдэлд гэмтэл тогтоогдоогүй байдаг. Шүүгдэгч анхнаасаа хэргийн бодит үнэн байдлыг гэрч, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлсэн.

Дээрх нөхцөл байдлаас харахад Б.Б-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд ******* аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

           ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.О, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг Хаахайн цам гэх газар М.Л гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж тархи доргилт, ар нуруу, зовхи, уруулд цус хуралт, чих, шанаа, хүзүүнд зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, шүүгдэгч ******* овогт Б.Од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэжээ.

 Прокуророос ...анхан шатны шүүхээс хохирогчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хэрэг гарах үед хохирогч М.Л болон шүүгдэгч Б.О, Б.Б /, хүү хоёр/ нараас өөр хүн байгаагүй байхад бусад ямар нотлох баримтаар хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгааг тогтоолдоо тусгаагүй, шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй. Мөн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

            Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б нь Б.Отай бүлэглэн хохирогч М.Л зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн  байгаа боловч хохирогч М.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Б.Б нь миний нүүр хэсэг рүү 1-2 удаа гараараа цохьсон. Мөн газар хэвтэж байхад ирээд цээж, нуруу хэсэг рүү өшиглөөд байсан гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг тодорхойлж, няцаан үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй нь шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

             2. Шүүгдэгч Б.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

             2. Шүүгдэгч Б.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.