| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00722/И |
| Дугаар | 314/ШШ2025/00068 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2025/00068
| 2025 01 30 | 314/ШШ2025/00068 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “...................” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын ............ дугаар баг, ........... тоотод оршин суух, Б.................н Э...................т холбогдох
“523,203.57 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.................” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б............ овогтой Э.............. нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ................тай ЗГ-R000439645 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 500,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 484,188.54 төгрөг, зээлийн хүү 38,544.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470.32 төгрөг нийт 523,203.57 төгрөгийг Батаасүрэн овогтой Э...................оос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.................... овогтой Э.................. нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ....................тай ................... дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 500,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 484,188.54 төгрөг, зээлийн хүү 38,544.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470.32 төгрөг нийт 523,203.57 төгрөгийг Б............... овогтой Э................оос гаргуулж өгнө үү гэв.
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18/07-3037 дугаартай итгэмжлэл,
................... дугаартай дижитал зээлийн гэрээний хуулбар,
Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт,
Зээлийн хүсэлтийн мэдээлэл,
Хариуцагч Б.Э................н иргэний үнэмлэхийн хуулбар,
Хүү тооцооны хүснэгт,
“................” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
“...............” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай тушаалын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “................” ХК нь хариуцагч Б.Э.................т холбогдуулан “523,203.57 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 484,188.54 төгрөг, зээлийн хүү 38,544.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470.32 төгрөг нийт 523,203.57 төгрөгийг хариуцагч Б.Э..................оос гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгүүдэд “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж тус тус заасан.
5. Талуудын байгуулсан гэх 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-R000439645 дугаартай “дижитал зээлийн гэрээ”-нд хариуцагч Б.Э............нь 500,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй зээлдсэн гэх нөхцөл байдал дурдагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Э 500,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй зээлдэхээр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ” зааснаар гардуулсан ба хариуцагч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргаагүй, нэхэмжлэлтэй холбоотой баримт шүүхэд гаргаагүй.
6. Хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулгад 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Б...................н Э...............т 500,000 төгрөгийн зээл олголт хийгдсэн гэсэн үйл баримт дурдагдсан байх тул хариуцагч Б.Э................с 2024 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 484,188.54 төгрөг, зээлийн хүү 38,544.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470.32 төгрөг нийт 523,203.57 төгрөгийг төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Э..................с улсын тэмдэгтийн хураамж 16,346.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.....................” ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,346.11 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Э................оос 523,203.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...............” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э.............оос улсын тэмдэгтийн хураамж 16,346.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.................” ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,346.11 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА