| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00042/И |
| Дугаар | 314/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2025/00067
| 2025 01 30 | 314/ШШ2025/00067 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................ сумын Нартын ........... дугаар багт оршин суух, ............. овогт Л..............н О................н хүсэлттэй,
“Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд 10 дугаар ангидаа аав ээж дээрээ мал дээр гарсан. 1987 онд би 18 нас бүрэн хүрээгүй байсан тул цэрэгт явж чадаагүй, 1988 онд цэрэгт яваад, 1990 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1991 онд эхнэр авч, айл гэр болоод, өөрийн нэр дээр мал тоолуулж эхэлсэн. 1992, 1994, 1996, 2014 онд төрсөн 4 хүүхэдтэй. Мал тооллогын нэгтгэлийн А дансанд 1992 онд овоггүй О, 1993 онд Т.О, 1997 онд Ц.О гэж бүртгэгдсэнээс болоод өндөр насны тэтгэвэрт гарж чадахгүй хохироход хүрч байна. Иймд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын жилийн эцсийн 1991, 1992, 1993, 1997 оны малын “А дансны” жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/95 дугаартай архивын лавлагаанд: Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 130 дугаар хуудсанд: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт 2 дугаар багийн оршин суугч өрхийн тэргүүн Чой ургийн овогтой Л...........н О эрэгтэй, 1969 оны 12 дугаар сард төрсөн, 40 настай, эхнэр Хөгшин ургийн овогтой Л.............н О 1973 оны 09 дүгээр сард төрсөн, 37 настай, охин О............н Ч 1992 оны 08 дугаар сард төрсөн 18 настай, охин Очирын Батзаяа 1994 оны 02 дугаар сард төрсөн, 16 настай, охин О...............н А................ 1996 оны 05 дугаар сард төрсөн 14 настай гэж бүртгэгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23/04 дугаартай лавлагаанд: Иргэн ........... ургийн овогтой Л............н Очир /............/ нь ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл хийлгэж байгаагүй гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1991 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт: Дэс дугаар 12-т Л.О ам бүл-2, 1991 онд бэлэн тоологдсон малын тоо 38 гэсэн
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1992 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт: Дэс дугаар 34-т Очир, ам бүл-2, 1991 онд тоологдсон малын тоо 38, 1992 онд бэлэн тоологдсон малын тоо 58 гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1993 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт: Дэс дугаар 17-д Т.О, ам бүл-3, 1992 онд тоологдсон малын тоо 58, 1993 онд бэлэн тоологдсон малын тоо 73 гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1994 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт: Дэс дугаар 20-д Л.О, ам бүл-4, 1993 онд тоологдсон малын тоо 73, 1994 онд бэлэн тоологдсон малын тоо 112 гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1995 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт: Дэс дугаар 26-д Л.О, 1994 онд тоологдсон малын тоо 112, 1995 онд бэлэн тоологдсон малын тоо 155 гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1996 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт: Дэс дугаар 12-т Л.О, ам бүл-5, 1995 онд тоологдсон малын тоо 155 гэсэн, 1995 онд бэлэн тоологдсон малын тоо 134 гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1997 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбарт: Дэс дугаар 13-т Ц.О, ам бүл-5, 1996 онд тоологдсон малын тоо 134, 1997 онд бэлэн тоологдсон малын тоо 156 гэсэн,
№01245268 дугаартай нийгмийн даатгалын дэвтийн хуулбар, баталгаажуулалтын хуудас
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн малчин Л.............. овогтой О /............./ нь мал маллаж байсан хугацаа 1991-2000, 2012-2019 он хүртэл гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолтонд: Тус сумын иргэн Л...............н О /............/ нь 1990 оноос одоог хүртэл тус багт ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус багт өөр Л.Очир гэсэн нэртэй иргэн байхгүй болохыг тодорхойлов гэсэн,
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/13 дугаартай тодорхойлолтонд: Тус сумын иргэн Л..............н О /............/ нь 1990 оноос одоог хүртэл тус багт ажиллаж амьдарч байгаа бөгөөд тус багт өөр Л.Очир гэсэн нэртэй иргэн байхгүй болохыг тодорхойлов гэсэн,
Гэрч А.Х /РД:................/-ийн мэдүүлэгт: 10 дугаар анги төгсөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Шинэ-Ялалт” нэгдэлд нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад түүнээс хойш одоог хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багт мал маллаж байсан гэсэн,
Гэрч Л.Д /РД:............../-ын мэдүүлэгт: 1986 оноос Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Шинэ-Ялалт” нэгдэлд нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байгаад түүнээс хойш одоог хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багт мал маллаж байсан гэсэн,
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.О нь “Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
3.Хүсэлт гаргагч Л.О..............н шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
4. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн О гэж бичигдсэн 1992 оны, Т.О гэж бичигдсэн 1993 оны, Ц.О гэж бичигдсэн 1997 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ............ овогт Л.............н Очир /РД:.............../ мөн болох нь Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/95 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23/04 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/13 дугаартай тодорхойлолт, гэрч А.Х /РД:............../, Л.Д /РД:................/ нарын мэдүүлэгт нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Хэрэгт авагдсан мал тооллогын баримтуудад бичигдсэн малын тоо, ам бүлийн тоо нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай тохирч байгааг дурдах нь зүйтэй.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1991, 1994, 1995, 1996 онуудын Мал тооллогын нэгтгэлийн А дансанд хүсэлт гаргагч .......... овогт Л............н О...........н нэр нь Л.О гэж бичигдсэн байх тул Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн 1992, 1993, 1997 онуудын Мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэсэн.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн О гэж бичигдсэн 1992 оны, Т.О гэж бичигдсэн 1993 оны, Ц.О гэж бичигдсэн 1997 оны Мал тооллогын нэгтгэлийн А дансны жинхэнэ эзэмшигч нь хүсэлт гаргагч ........... овогт Л...............н О /РД:............./ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА