| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00071/И |
| Дугаар | 314/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 314/ШШ2025/00076
| 2025 01 31 | 314/ШШ2025/00076 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........... дүүргийн ......... дугаар хороолол, .......... дүгээр хороо, моносын .......... тоотод оршин суух, Ц.......... овгийн С.............н М.............н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ........ сумын ........ дугаар баг, ....... тоотод оршин суух, Т........ тайж овгийн С.................н Г...............т холбогдох
“10,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл иргэн Содном-И...............н Г...............т 4 удаагийн нийт 10,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Тухайн хүн Унгарт байж байгаад Монгол руугаа явах гэсэн чинь байрны мөнгө, зардал байдаггүй гээд мөнгө зээлүүлээч гээд утсаар байнга залгаад байсан юм.Тэгэхээр нь би хүний нутагт яваа, хэцүү байгаа юм байна гэж бодоод Монголд ирэхээрээ өгчих нь гэхээр нь С.Г...............н эзэмшлийн Хаан банкны ............ дугаар дансанд 4 удаа нийт 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Монголд ирээд утсаар яриад Өмнөговь аймаг Таван толгойд ажиллаж байгаа, цалингаа буухаар өгнө гэсээр байгаад өдийг хүргэлээ.Оны өмнөөс залгахаар гар утсаа авахгүй, чатандаа байгаа хэрнээ хариу өгөхгүй байгаа тул намайг хохиролгүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: С.М...............н нэхэмжилсэн 10,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 5,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 5,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч С.Г.............т холбогдуулан “10,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01 дүгээр тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч С.М нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.М.............н нэхэмжлэлтэй С.Г.............т холбогдох “10,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийн тавин хувь болох 91,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 91,475 төгрөг, хариуцагч С.Г............с 91,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.М................д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА