Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 314/ШШ2025/00057

 

 

 

 

 

2025 01 27

314/ШШ2025/00057

 

 

       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн .............. сумын ..............н газрын  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............ сумын ..........дугаар багт оршин суух, Д............н О...............т холбогдох

“2,030,690 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Өвөрхангай аймгийн ........... сумын ............ дугаар багт оршин суух иргэн Д...........н О нь Өвөрхангай аймгийн Уянга сумын сум хөпкүүлэх сангаас иргэдэд хэнгөлөлттэй ззэл олгох журмын дагуу “ус агаар” төслийг дэмжиж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын А/106 дугаартай захирамжийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 16 тоот гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3.0 хувь, сарын 0,25 хувиар тооцож 3 жилийн хугацаатайгаар олгосон. Зээлийн гэрээний 2.3 дэх хэсэгт ' Зээл хүүний эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зэзлд хоног тутамд 0.02 хувьтай тэнцүү байна” гэж заасан тул төлөгдөөгүй үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасныг талууд хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байна. Д..............н О............. нь гзрээний хугацаанд үндсэн зээлд 200,000 төгрөг, хүү 29,250 төгрөг, нийт 229,250 төгрөг төлсөн байна. Төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000 төгрөг, хүү 80,250 төгрөг төлөгдөөгүй байх бөгөөд нэмэгдүүлсэн хүү 150,440 төгрөг, нийт 2,030,690 төгрөг төлөх үүрэг Д.О хүлээж байна. Дээрх байдлаас үүдэн Уянга сумын сум хөгжүүлэх санд 2,030,690 төгрөгийн хохирол учирсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалт, энэхүү тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-д зааснаар сумын Засагдарга Сум хөгжүүлэхсангудирдан зохион байгуулж, хяналттавьж, нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч буюу Улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм. Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг, мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжпэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд Уянга сумын Засаг даргаас шаардах эрхээ хэрэгжүүлж 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр албан мэдэгдэл өгч байсан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.”, 222 дугаар зүйлийн 222.5 хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.”, 222.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.”, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.”, 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.” гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000 төгрөг, зээлийн хүү 80,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,440 төгрөг, нийт 2,030,690 төгрөгийг Д.О.................с гаргуулж Уянга сумын сум хөгжүүлэх санд олгуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Өвөрхангай аймгийн Уянга сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Д..........н О..............т олгосон зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр 1,800,000 төгрөг, хүү 80250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 150,440 төгрөг нийт 2,030,690 төгрөгийг иргэн Д............н О...............с гаргуулан төрийн сангийн 100101555401 тоот дансанд төлүүлж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ..

 

 

 

Хариуцагч  Д.О................... шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Уянга сумын ............... газраас нэхэмжилсэн 2,030,690 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 150,000 төгрөг буюу нийт 900,000 төгрөг, 8 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг, 09 дүгээр сарын 25-нд 300,000 төгрөг, 10 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-нд 230,690 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Уянга сумын ...................  нь хариуцагч Д.О.................т холбогдуулан “2,030,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар  тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Д.О................... бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758.1  дүгээр зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.О................т холбогдох “2,030,690 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Д.О.............с улсын тэмдэгтийн хураамж 23,720 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА