Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 314/ШШ2025/00064

 

 

 

 

 

2025 01 29

314/ШШ2025/00064

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

            Нэхэмжлэгч: “..................” ХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Өвөрхангай аймгийн ........... сумын .......... дүгээр баг, согоот, ...........дугаар гудамж ............. тоотод оршин суух, Д............. овогт Б...........н З...............т холбогдох

“20,482,818.91 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн Өвөрхангай салбарын захирал Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.З нь Х...................тай 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1110091935 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 19,851,000.00 төгрөгийг жилийн 18.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 07 сарын 31-ний өдөр зээлдэгч Б.З -ийн Х.............. дахь 5005781247 дансанд 19,851,00.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний  хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1110091935 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 103 хоног хугацаа хэтрүүлээд байна. ............. нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110091935 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 19,189,300.00 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,278,181.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,336.94 төгрөг, нийт 20,482,818.91 төгрөгийг Б.З..............с гаргуулж өгнө үү.

Хариуцагч  Б.З............ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хас банк ХК-иас нэхэмжилсэн 20,482,818.91 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 02 дугаар сарын 27-нд 1,200,000 төгрөг, 03 дугаар сарын 27-нд 1,200,000 төгрөг, 04 дүгээр сарын 27-нд 1,200,000 төгрөг, 05 дугаар сарын 27-нд 1,200,000 төгрөг, 06 дугаар сарын 27-нд 1,200,000 төгрөг, 07 дугаар сарын 27-нд 14,482,818.91 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...............” ХК нь хариуцагч Б.З...............т холбогдуулан “20,482,818.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 01-03 дугаар  тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Б.З бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч “...............” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг танилцуулсан баримтад гарын үсэг зурсан  байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “..............” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.З...............т холбогдох “20,482,818.91” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,364 төгрөгийн тавин хувь болох 130,182 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 130,182 төгрөг, хариуцагч Б.З.............с 130,182 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “................” ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА