| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00691/И |
| Дугаар | 155/ШШ2016/00665 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2016/00665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ………… сумын …….дугаар багт оршин суух Ш овогт О-н Т /..................... /-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2016/0691/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 оноос 1989 он хүртэл Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан тушаал архиваас олдохгүй байна. Иймд 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал тус нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
О.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би ...алслагдсан суманд амьдардаг, мал харах хүнгүй, нааш цааш явах боломжгүй байгаа тул шүүх хуралдаан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч О.Т нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн О.Т-ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, гэрч Б.Б-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...О.Т Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч О.П-ийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ...О.Т Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 3 дугаар бригадад 1982 оноос 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10/374 дугаартай ...Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул О.Түмэнжаргалд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч О.Т-ын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч О.Т нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт О-н Т /..................... /-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ