Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/18

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, өмгөөлөгч Н.Очирбат, хохирогч М., шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн 183600000000******* дугаартай, 178/2018/00*******/Э/ индекстэй хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд ******* ******* шалгагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* 30 айлын ******* тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант  сумын ******* багийн  нутаг дэвсгэр 2 дугаар 30 айлын ******* тоотод М.г  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч М.г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь : хохирогч М.гийн: “2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ байж байтал Ц.******* хувцас хунар нь шороо болчихсон, нэлээд согтуу орж ирсэн. Тэгээд Ц.*******ыг унтуулах гээд хувцсыг нь тайлаад оронд нь оруулах гэтэл үгэнд орохгүй муухай орилоод янз бүрийн юм яриад байсан. Намайг ээжийн чинь хажууд чиний булшийг бэлдэнэ гэсэн утгатай юм яриад байхаар нь миний уур хүрээд гурил элддэг жижиг модоор хөл гар луу нь цохисон чинь огт тоохгүй байсан. Тэгэхээр нь би уурандаа шүүгээнээс хутга авч өгөөд ингэж байхаар чи намайг алчих гэсэн чинь буцаагаад шүүгээнд хийсэн.Би Ц.*******ын аав руу нь залгаад “танай хүүхэд чинь архи уусан байна, бид нарыг айлгаад намайг зодоод байна“ гэсэн чинь Ц.******* миний яриаг сонсоод “ чи намайг зодоогүй байхад яагаад тэгж яриад байгаа юм” гээд миний зүүн талын гуя руу 2-3 удаа өшиглөөд зүүн талын мөр лүү гараараа цохиод, үснээс арагш татаад гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон.Би маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх 12-13-р хуудас/  

Насанд хүрээгүй гэрч Н.ын:  2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай аав Ц.******* гэртээ согтуу ирсэн.Тэгээд аав унтахаар орондоо ороод ээжтэй хот руу шилжих талаар юм ярьж байснаа ээж аав хоёр хоорондоо хэрэлдсэн.Аав ширээн дээр байсан хутгыг хураах гээд орноосоо босоход ээж “чи наад хутгаараа намайг ал” гэсэн. Тэгэхэд аав “яахаараа хутгаар хүн алах юм бэ” гэж хэлээд хутгыг шкафанд  хураах замдаа ээжийн хамар луу гараараа цохисон. Энэ үед би диван дээр зурагт үзээд сууж байсан.Ээж аавыг согтуу ирэхээр нь чи гэртээ согтуу ирлээ гээд гараараа цохиж, гурил элддэг модоор аавын гуя руу цохисон гэх мэдүүлэг /хх-16-17-р хуудас/

            2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.М.гийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чамархай хэсгийн хуйхан дор зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 3х2см, 2х1.5 см, 1х0.8 см цус хуралтууд, зүүн гуяны гадна хэсэгт 12х11 см цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо.

2. М.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. М.гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх -19-р хуудас/

            Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай ажлын газрын хүн Солонгос явж ирээд ажлынхандаа нэг виски задалсан. Тэрнээс уугаад орой 17 цагийн үед гэртээ согтуу ирсэн.Тэгээд амарч байтал манай эхнэр М. намайг татаж зулгаагаад сэрээгээд хэл ам гаргаад хэрүүл хийгээд байхаар нь чи цаашаа байгаач гээд түлхсэн чинь М. намайг гурил элддэг модоор цохихоор нь би дэрээрээ хаасан. Тэгээд ширээн дээр хутга байхаар нь түүнийг хураах гээд автал эхнэр “наад хутгаараа намайг алчих “ гээд зууралдаад байсан.Тэгэхээр нь би хойшоо бай гээд түлхэхэд миний гар нүүрэнд нь цохигдоод хамарнаас нь цус гарсан. Би хамрынх нь цусыг тогтоогоод лент нааж өгсөн. Маргааш нь манай эхнэр цагдаад мэдэгдсэн байсан. 2 жилийн өмнө эхнэртэйгээ гэр бүлийн маргаан үүсгэж хэрүүл болж байсан. Гэхдээ санаатай зодож цохисон зүйл байхгүй.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг,

            Хохирогч М. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: манай нөхөр Ц.******* өмнө нь бас архи уухаараа намайг зоддог байсан. Тухайн үед нь цагдаад өгөөд тэгээд эвлэрээд гомдлоо буцаадаг байсан.Миний хувьд ээж маань нас барсан, аав бараг гэртээ байдаггүй хөдөө их явдаг, эгч хотод байдаг болохоор өөр хандах хүн байхгүй цагдаад мэдэгддэг байсан. Одоо Ц.******* буруугаа ойлгож байгаа байх. Дахин ийм зүйл гарахгүй гэж бодож байна. Одоо санал гомдол байхгүй гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар гэрч Ж.гийн : Ц.******* нь олон таван үггүй, хүнд тусархуу, ажлын хамт олон дундаа нэр хүндтэй залуу байгаа юм.Тааралдсан хүн болгонтой ахаа эгчээ гээд мэндлээд явж байдаг.Даруухан, хүн чанарын хувьд сайн залуу гэж би дүгнэдэг.Хүний үг, тоглоом сайн даадаг.Ховд их сургуулийг төгсөөд манай байгууллагад 2010 онд ажилд орсон. Эхнэр 2 хүүхдийн хамт Тулгын ******* 30 айлын ******* тоотод амьдардаг. Ажил дээр байж байхад эхнэр нь утсаар байнга залгаад, их дарамттай юм шиг надад санагддаг. Манай хамт олон бүгд мэднэ гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Х.ын: Ц.******* нь хамт олондоо нэр хүндтэй, өөрийн хариуцсан ажилдаа сэтгэлээсээ сайн ханддаг, архи дарс тэр болгон хэрэглээд байдаггүй, хааяа хамт олны хүрээнд баяр ёслолоор хэрэглэсэн харагддаг.Даруу төлөв зантай хүн чанарын хувьд сайн залуу. Манай ажил цаг наргүй, хэдийд ч гэсэн ажил дээр дуудагддаг. Эхнэр нь тэрийг нь сайн ойлгодоггүй юм болов уу гэж бодогддог гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ц.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Тулгын 30 айлын ******* тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Ховд ******* ******* ажилладаг болох нь хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, Ц.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-48/ тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХОА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/14 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.******* нь 450000 / дөрвөн зуун тавин мянга /    төгрөгний торгох ялыг хуулийн хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийн ХОА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/14 дугаартай прокурорын тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form