Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00668

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ............... сумын ...... дүгээр багийн .......... тоотод оршин суух Х овогт Д-ийн Д /......................./-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч155/2016/0780/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Д  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 01-р сарын 01-нээс 1984 оны 05-р сарын 30 хүртэл сумын номын санчаар, 1985 оны 04-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 30 хүртэл Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд байрын жижүүрээр ажиллаж байсан боловч ажилд орсон, гарсан тушаал нь аймгийн архиваас олдохгүй байна. Иймд миний ажилласан хугацааг 1984 оны 01-р сараас 05-р сарын 30 хүртэл номын санчаар, 1985 оны 04-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 30 хүртэл сургуулийн байрын жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Д  нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нийтийн номын санд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл номын санчаар, Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байрын жижүүрээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын архиваас түүвэрлэсэн Д.Д гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаартай Ээлжийн амралт болон нярай хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгох тухай ...1...Д.Д д 1988 оны ээлжийн амралтыг 1988 оны 7-р сарын 18-ны өдрөөс... гэх бичилттэй тушаалын хуулбар, гэрч Р.Ц ын 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Д.Д  1985-1990 оныг дуустал Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд байрны багшаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Д.А ийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ...Д.Д  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд жижүүрээр 1985 оноос 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10/368 дугаартай ...Тус аймгийн Бүрэнтогтох сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1983, 1984 оны захирамж, мөн сумын Сургуулийн захирлын 1984-1990 оны тушаалыг тус тус шүүж үзэхэд Д.Д г ажилд томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Д гийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нийтийн номын санд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл номын санчаар, Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байрын жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байрын жижүүрээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  ястан овогт Д-ийн Д /......................./-ийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Нийтийн номын санд 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл номын санчаар, Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байрны жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 8 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл байрын жижүүрээр ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ