Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2016/00670

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Д  би,

НэхэмжлэгчУлаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, С  плазад байрлах С  хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дугаар багийн .....-р байрны ....... тоотод оршин суух Т  овогт М-ын Д /.................../-д холбогдох,

639.000 /зургаан зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/0678/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С  хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Д  нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2013 оны 04 сарын 29-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гурван талт гэрээ-нд хамрагдан 2 удаагийн худалдан авалтаар 399.000 төгрөгийн үнэтэй Смарт-АВ 1 ширхэг, 120.000 төгрөгийн үнэтэй UNO Dual гар утас 1 авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохиролцон зээлээр авсан, мөн 2013 оны 09 сарын 19 өдөр байгуулсан гэрээнд хамрагдан 599.000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy Grand гар утас 1 ширхэгийг авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирч зээлээр авсан. М.Д  нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 625.500 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд М.Д гээс төлбөрийн үлдэгдэл 625.500 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 639.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С  ХХК-ний нэхэмжилсэн 639.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С  хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Д д холбогдох, 639.000 /зургаан зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 639.000 /зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С  хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийн шаардлага 639.000 /зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.820 /арван есөн мянга найман зуун хорь/ төгрөгийн тавин хувь болох 9.910 /есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг хариуцагч М.Д гээс, улсын орлогоос 9.910 /есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С  хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч М.Д д холбогдох, 639.000 /зургаан зуун гучин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С  хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.820 /арван есөн мянга найман зуун хорь/ төгрөгийн тавин хувь болох 9.910 /есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг хариуцагч М.Д гээс, улсын орлогоос 9.910 /есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С  хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.Д