Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2016/00672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, одоо Улаанбаатар хотын ………… дүүргийн …… дугаар хорооны ………. гудамжны ……. тоотод оршин суух Б  Б-ын Н  /...................../-н хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Б.Н  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Н  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 4 дүгээр ангиа төгсөөд хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд 1973 оноос Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байгаад 1976 онд цэрэгт яваад цэргээс 1979 оны 8 дугаар сард халагдаж ирээд мөн нэгдэлдээ хоньчноороо нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Б.Н  нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/136 дугаартай архивын лавлагаа, цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч П.Цэрэннадмидын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ....Б.Н  нь 1973 онд хөдөлмөрийн насанд хүрээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1976 онд цэрэгт яваад 1979 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1989 оныг дуустал Бадрал нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Н н 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ....Б.Н  нь 1973 оны үеэс 16 насанд хүрээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1976 оны хавар цэрэгт явсан юм. 1979 онд цэргээс халагдаж ирээд Бадрал нэгдэлдээ 1989 оныг дуустал малчнаараа ажиллаж байгаад нэгдэл тарсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 10/378 дугаартай ....тус аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Н д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагджээ.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт Б-ын Н  /...................../-г Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ