| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00398/И |
| Дугаар | 155/ШШ2016/00673 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00673
| М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг Ерөнхий шїїгч Л.Эрдэнэбат даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд: Нэхэмжлэгч: Нөхөрлөл зам хоршоонд жолооч ажилтай, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ................ багт оршин суух М овогт Ц-ийн П /..................../, Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ........ багийн ....-р хороо ....... тоотод оршин суух Х овогт Т-ийн М /..................... / Нэхэмжлэгч Т.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн ............. сумын .............оршин суух Х он овогт Д-ын Т /......................./, Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 2151 дугаарын үнэмлэхтэй Шарнууд овогт Лхагваандоржийн Цогтбаяр /..................../, Хариуцагч: ХХК-д холбогдох Ажлын хөлс 11.623.900 /арван нэгэн сая зургаан зуун хорин гурван мянга есөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв. Шїїх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр, шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ц.П шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 7 дугаар сарн 29-нд ХЗ ХХК-тай гэрээ хийж өөрийн эзэмшлийн Хово маркийн машинаар ажил гүйцэтгэсэн юм. Нэг сарын хугацаатай гэрээ байгуулсан хөлс 6.000.000 төгрөгөөр тохирч харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан 5.949.260 төгрөгийг өгөхгүй өдий хүрсэн тул шүүхэд хандсан юм. Иймд Хотгорзам ХХК-аас ажлын хөлс бид хоёрт нийт 11.623.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Нэхэмжлэгч Т.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би М-ийн аав нь байгаа юм. М өөрөө шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөр газар ажил хийж байгаа тул би өмнөөс нь шүүх хуралдаанд оролцож байна. Манай хүү М П нар нь ХЗ ХХК-тай гэрээ байгуулан ажил гүйцэтгэсэн боловч төлбөрөө өгөхгүй байгаа юм билээ. Манай хүүгийн ажлын хөлсөнд 5.674.640 төгрөг болж байгаа юм. Иймд П, М нарын ажлын хөлс нийт 11.623.900 төгрөгийг ХЗ ХХК-иас гаргуулж олгож өгнө үү гэв. Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.П, Т.М нар нь хариуцагч ХЗ ХХК-аас ажлын хөлсөнд нийт 11.623.900 /арван нэгэн сая зургаан зуун хорин гурван мянга есөн зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шїїх хариуцагч ХЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Буджавт нэхэмжлэгч Ц.П, Т.М нарын нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний єдєр гардуулан єгч хуульд заасан хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 18-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зєвшєєрсєн, эсхїл татгалзсан їндэслэл, тїїнтэй холбоотой нотлох баримт, хариу тайлбарын хамт ирїїлэх їїрэгтэйг тайлбарлаж энэ тухайгаа баримтанд гарын үсэг зуруулан баримтжуулсан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хїлээн авсан боловч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т заасан їїргээ биелїїлээгїй тїїнчлэн хуульд заасан хугацаанд шїїхэд ирж тайлбар єгєєгїй байх тул хариуцагч ХЗ ХХК-ийг нэхэмжлэгч Ц.П, Т.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хїлээн зєвшєєрсєнд тооцохоор хуульд заасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Иймд ХЗ ХХК-аас ажлын хөлсөнд 11.623.900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Пид, Т.М нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Хариуцагчид өмнөх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч эрхийг нь хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг түүнд дахин шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна. Нэхэмжлэгч Ц.П, Т.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 200.932 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХЗ ХХК-аас 200.932 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь; 1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д зааснаар хариуцагч ХЗ ХХКомпаниас ажлын хөлсөнд нийт 11.623.900 /арван нэгэн сая зургаан зуун хорин гурван мянга есөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Пид, Т.М нарт олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 200.930 /хоёр зуун мянга ерэн гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХЗ ХХК-аас 200.930 /хоёр зуун мянга ерэн гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П, Т.М нарт олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
|