Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дугаар багийн ....... тоотод оршин суух, ................... дугаар регистртэй, Х  овогт Д-ий

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00469/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Д  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Д  би 1956 онд төрсөн. Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт 1974 онд сургуулиасаа гарч эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1976 оны 8 сард цэргийн албанд татагдан, 3 жил алба хаасан. 1979 оны 8 дугаар сард цэргийн албанаас халагдаж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн Бүрэнхаан бригадад 1979-1983, 1986-1987 онуудад малчнаар, 1984-1985 онуудад Бүрэнхаан бригадын бага сургуульд галчаар, тус сумын Их-Уул бригадад 1988-1989 оныг дуустал малчнаар тус тус ажиллаж хөдөлмөрлөж байсан. Би улсад тасралтгүй 14 жил ажиллаж хөдөлмөрлөж байсан бөгөөд 60 нас хүрч байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчид хандахад бичиг баримт хангалтгүй, ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгоод ир гэсэн хариуг өгсөн. Би өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор баримтаа бүрдүүлэхэд Бүрэнтогтох сумын архивт хадгалагдаж байгаа 70 дугаар данс буюу цалин хөлс олгож байсан тооцооны баримт, хөдөлмөрийн дэвтрээс өөр баримт олдохгүй байна. Миний хувьд цэргийн алба хааж ирсэн хугацаанаас хойш 1989 оныг дуустал буюу нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Гэвч намайг тус байгууллагад ажиллаж байсан, ажилд орсон гарсан тушаалууд зэрэг бусад баримтууд олдохгүй байна.

Иймд Д-ийн  Д  намайг 1979 оны 08 сарын 20-ны өдрөөс 1984 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд хоньчин, 1984 оны 09 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын бага сургуульд галчаар, 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж, хөдөлмөрлөж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Д  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Д.Д  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд галч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Д гийн 1979 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 1. 1980 оны 01 сарын 01. Дэлгэмөрөн нэгдлийн Их-Уул бригадад малчин. 1980 оны 01 сарын 10-ны 01 тушаалаар, 1981 оны 01 сараас 1983 оны 12 сар, 1986 оноос 1990 оны 09 сар хүртэл цалин хөлс авч байсан тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1980 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр олгосон 759 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, 1978 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгосон 1984 оноос 1987 он хүртэл хугацаанд татвар төлж байсан бичилттэй Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичиг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.З-ийн  ...Д.Д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум /хуучнаар бол Бүрэнхаан сум/-ын Дэлгэрмөрөн нэгдэлд цэргээс ирээд 1979 оны 9 сараас эхлэн хоньчноор ажиллаж байсан. 1984 оны 9 сард хичээл эхлэх хүртэл хонь маллаж байгаад 1984 оны 9 сараас Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бага сургуульд галч, манаачаар ажиллаж байсан. Бага сургуульд 1984, 1985 онд ажиллаад буцаад Дэлгэрмөрөн нэгдэлд 1986 оны 01 сараас 1990 он хүртэл тасралтгүй нэгдлийн хонь маллаж байсан. Тэгээд хувьчлал болж нэгдэл тарсан... цэргээс 1979 оны 6 сард халагдаж ирээд тэгээд 9 сараас нь ажиллаж эхэлсэн юм. Нэгдлийн төлөг /хонь/ маллаж байсан, сүүлдээ сувай хонь, эр үхэр, сувай үхэр зэрэг мал маллаж байсан. Ихэнхдээ хонь маллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... би Дэлгэрмөрөн нэгдэлд 1966 оноос 1991 он хүртэл ажилласан. Малын эмчээр тасралтгүй ажиллаж байсан. Д.Д-тай хамт нэг нэгдэлд ажиллаж явсан... Д.Д  нь эвлэлийн гишүүн, намын гишүүн болж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Юмчингийн ...Д.Д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд аав, ээжийн хамт хонь маллаж байсан. 1979 онд цэргээс халагдаж ирээд 8 сарын дундаас /10-15-ны үеийн хооронд/ 1984 оны 9 сар хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан. Тэгээд тус сумын Бүрэнхаан бригадын бага сургуульд 1984 оны 9 сараас 1986 он хүртэл галч, манаачаар хэсэг хугацаанд ажилласан. Буцаад Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1986 оны 01 сараас 1990 он хүртэл хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан... Бүрэнхаан бригад болон Их-Уул бригадад ажиллаж байсан юм. 1979 оны 6 сарын хорин хэднээр цэргээс халагдаж ирж байсан юм... тасралтгүй ажиллаж байсан... Эхнэр нь ч саальчнаар ажиллаж байсан... Би Дэлгэрмөрөн нэгдэлд 16 настай л нэгдлийн гишүүн болж байсан. 1969 оноос эхлэн ажилласан. Саальчнаар ажиллаж байсан. 1990 оны хувьчлал хүртэл ажилласан. Бид нэгдэлд хамт л мөр зэрэгцэн ажиллаж, улсын норм төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж явсан... Д.Д тай хамт ажиллаж байсан талаар нутгийн хүмүүс бүгд мэднэ... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Д гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Тус аймгийн Бүрэнтогтох сумын сургуулийн 1984, 1985 оны захирлын тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Д.Д д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/261 тоот тодорхойлолтТус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэмөрөн нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Д д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/262 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтад дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

Иймд Д.Д гийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд галч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч Д.Д д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х  овогт Д-ийн Д-ийн  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1979 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд галч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА