| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00442/И |
| Дугаар | 155/ШШ2016/00675 |
| Огноо | 2016-06-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2016/00675
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ...... тоотод оршин суух У харуул овогт З-ийн А /..................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дугаар багийн ...... дугаар гудамжны ....... тоотод оршин суух М овогт А-ийн Б /...................../-д холбогдох,
435.000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/0442/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2015.11.07-ны өдөр 9-р хороо 26б-ийн 13 тоот хашаанд оршин суугч Л.Г-ийн гэрийг З.А миний эзэмшлийн 55-93 ХӨВ Ланд крузер машинаар дайрч гэрийн хохирлыг барагдуулсан боловч машины эвдрэл болох урд куфер гэрэл дохио кофут зэргийг гэмтээж 335.000 төгрөг журмын хашаанд байлгасан 3 сарын төлбөр 100.000 төгрөг, нийт 435.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Э.А гийн нэхэмжилсэн 250.000 төгрөгийг дансанд нь хийж эвлэрсэн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.А нь хариуцагч А.Б д холбогдох 435.000 /дөрвөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 250.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Б төлж барагдуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.А гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.700 /арван гурван мянга долоон зуу/ төгрөгийн тал хувь болох 6.850 /зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Б оос 6.850 /зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б д холбогдох, 435.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч төлсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.700 /арван гурван мянга долоон зуу/ төгрөгийн тал хувь болох 6.850 /зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Б оос 6.850 /зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ