Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 119/ШШ2024/0040

 

                                                       Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                     

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Болормаа би гомдол гаргагч Б.Э-ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагч **д холбогдох “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0079531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлын шаардлага бүхий захиргааны хэрэгт гомдол гаргагч Б.Э-ын гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад  

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Б.Э Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагч **д холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0079531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан.    

            2. Гомдол гаргагч Б.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Б.Э Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагч **д холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0079531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” нэхэмжлэл гаргасан.

            Энэхүү нэхэмжлэлээсээ би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар татаглзаж байна. Нэхэмжлэлээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг ойлгож байгаа болно. Иймээс миний нэхэмжлэлээсээ татагалзсан татгалзлыг баталж өгөхийг хүсье.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Гомдол гаргагч Б.Э нь “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0079531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Гомдол гаргагч Б.Э Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагч **д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанаас өмнө хүсэлтээ ирүүлжээ.   

            Ийнхүү гомдол гаргагч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан гомдол гаргагч Б.Э Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагч **д холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0079531 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан гомдол гаргагч Б.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА