Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00676

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дүгээр гудамжны ..... тоотод байрлах Б хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ........ дугаар багт оршин суух Б  овогт М-ын М/.................../-т холбогдох,

1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/0680/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М  нь 2013.12.24-нд манай байгууллагаас 8.500.000 төгрөгийн бараа зээлээр аваад 7.000.000 төгрөг өгөөд 1.500.000 төгрөгийг өгөлгүй 2 жил 5 сар боллоо.

Иймд 1.500.000 төгрөгийг М аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.М  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М  нь Б хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 1.500.000 төгрөгийн бараа зээлээр авсан. Энэ мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.М т холбогдох, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийн шаардлага 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч М.М аас, улсын орлогоос 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч М.М т холбогдох, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч М.М аас, улсын орлогоос 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ