| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00684/И |
| Дугаар | 155/ШШ2016/00677 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00677
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух А овогт Б-ийн Б /................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух Ч овогт Х-ийн О /........................./-д холбогдох,
Зээл, зээлийн хүү, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/0684/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.О-тай зээлийн гэрээ байгуулан 1.800.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Гэтэл зээлийн гэрээнээс хойш бүтэн 2 жил 2 сарын хугацаа өнгөрч Х.О-аас мөнгөө авъя гэхэд өгөх боломжгүй гэсээр өдийг хүргэсэн.
Иймд миний зээлдүүлсэн 1.800.000 төгрөг, зээлийн хүү 3.240.000 төгрөгийн хамт нийт 5.000.000 төгрөгийг Х.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Оюунбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгөөс 1.300.000 төгрөгийг 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын 25-ны дотор 3 хувааж төлж дуусгахаар харилцан тохиролцлоо гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч О-аас 5 сая төгрөг нэхэмжилсэн боловч 1.300.000 төгрөгийг 2016 оны 7, 8, 9 сарын 26-ны дотор хувааж авахаар харилцан тохиролцож эвлэрлээ. 3.700.000 төгрөгөөсөө татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х.О-д холбогдох зээл, зээлийн хүү, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Х.Оюунбат 2016 оны 7, 8, 9 сарын 25-ны дотор 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 3.725 /гурван мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Х.О-аас 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийн тал хувь 17.875 /арван долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.О-д холбогдох, зээл, зээлийн хүү, нийт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 1.300.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар 3.725 /гурван мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч Х.О-аас 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийн тал хувь 17.875 /арван долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ