| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00994/и |
| Дугаар | 155/ШШ2016/01116 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/01116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *********оршин суух, ********дугаар регистртэй, эрэгтэй, Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын *** дугаар багт оршин суух, ****** дугаар регистртэй, эмэгтэй, М.О холбогдох
Зээлээр худалдсан автомашины үлдэгдэл үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00994/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А нь миний эхнэр М.Лхамжавын төрсөн ах Т.Жаргалсайхантай Монгод улсын Их сургуулийг хамт төгссөн ангийн найз гэж анх танилцсан. Тэгээд 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 1998 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Раум маркын Б.А улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг надаас 5.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж бэлнээр 1.500.000 төгрөгийг өгч, үлдсэн 4.000.000 төгрөгөнд нь 4*6 харьцаатай дүнзэн торхыг бэлтгэж, 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор өгөхөөр тохирч гэрээгээ нотариатаар батлуулсан юм. Ингээд Б.А нь машинаа аваад явсан. Харин Б.А гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй, удаа дараа худлаа ярьж сүүлдээ утсаа ч авахгүй зугатаах болсон. Манайх зуслангийн байшинтай болсон. Одоо надад байшингийн дүнзэн торх хэрэггүй болсон тул Б.А гаас гэрээнд заасан мөнгөний үлдэгдэл 4.000.000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.А нь анх Б.А тай тохиролцон Тоёота Раум маркын Б.А улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг зээлээр худалдах, худалдан авах гэрэ байгуулан худалдаж, бэлнээр 1.500.000 төгрөгийг хүлээн аваад, үлдэгдэл 4.000.000 төгрөгөнд нь 4*6 харьцаатай торх авахаар болж, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Гэтэл гэрээнд заасан хугацаандаа торхыг өгөөгүй бөгөөд Б.А нь хот руу торх оруулж чадахаа байлаа гэж хэлсэн. Одоо Б.Мөнгөнтулгад торхны хэрэгцээ шаардлага байхгүй болсон тул торх авахгүй, машины үлдэгдэл үнэ 4.000.000 төгрөгийг бэлнээр авна гэж байгаа тул Б.А гаас тус мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.Мөнгөнтулгатай автомашины худалдаа хийсэн нь үнэн болно. Тухайн үеийн ханшаар /өндөр/ байшин оролцуулан өгч, авалцахаар тохирч гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2015 оны 05 сарын 09-ний дотор нийлүүлэх байсан. Хугацаа хэтрээд жил гаруй болж байна. Манай суманд 2015 оны эхнээс иргэнд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй болж заавал аж ахуйн нэгжийн нэр дээр олгогддог болсноос бид хүссэн хугацаандаа модыг гадагш тээвэрлэх боломжгүй болсон. 2016 оноос иргэдэд гоожин /сонгуультай холбоотой/ чөлөөтэй олгож, мод бэлтгэж 4*6 торхоо бэлтгэсэн. Гарал үүслийн бичиг хүссэн өргөдлөө өгөөд 2 жил болж байна. Сонгуулийн өмнө өгнө гэж амлачихаад өнөөдрийг хүртэл шийдсэнгүй. Торхоо л өгнө. Эдийн засгийн хямралтай үед мөнгө өгөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.А д холбогдуулан зээлээр худалдсан автомашины үлдэгдэл үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар шаардах эрхтэй.
Зохигч автомашиныг 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр зээлээр худалдсан, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд Б.А нь зээлээр худалдсан машины үлдэгдэл үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж авна, хариуцагч Б.А нь 4*6 харьцаатай дүнзэн торх өгөхөөр тохирсон тул түүнийг өгнө, бэлэн мөнгө өгөх боломжгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ,
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.
Б.Мөнгөнтулга, Б.А нарын хооронд 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Тоёота Раум маркын Б.А улсын дугаартай суудлын автомашиныг 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг бэлнээр, үлдэх 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөнд 4*6 харьцаатай дүнзэн торхыг тооцуулан 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор бэлтгэж өгөхөөр харилцан тохиролцон зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.А нь Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд заасан хугацаанд Б.Мөнгөнтулгад зээлээр худалдан авсан барааны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч зөвхөн 4*6 харьцаатай торх өгнө, харин нэхэмжлэгч торх авахгүй, бэлэн мөнгө авна гэж мэтгэлзэж байх бөгөөд гэрээний гол нөхцөлд ...төлбөрт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг бэлнээр, үлдэх 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөнд 4*6 харьцаатай дүнзэн торхыг тооцуулан бэлтгэж өгөхөөр... харилцан тохиролцжээ. Хэдийгээр зохигч 4*6 харьцаатай дүнзэн торх өгч авахаар тохиролцсон боловч тухайн торхыг үнэлсэн үнэлгээ заавал байх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл хариуцагч тохиролцсон торхоо өгч чадахгүй тохиолдолд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар торхны үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан авч болно. Иймд хариуцагч Б.А гаас 4*6 харьцаатай дүнзэн торх буюу түүний үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнгөнтулгад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар тэдний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Б.А гаас зээлээр худалдсан автомашины үлдэгдэл үнэ 4*6 харьцаатай дүнзэн торх буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнгөнтулгад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А гаас улсын тэмдэгтийн хураамж 80.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА