Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00681

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны ..... тоотод оршин суух А овогт Б-ын Т /.................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ........ дугаар багт оршин суух Д овогт Д-ын Ж /......................./-т холбогдох

900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/0440 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Ж т 2014 оны 1 дүгээр сард банкны бичиг баримтлан 1.200.000 төгрөгийн барааг сарын хугацаанд төлбөрөө хийхээр тохиролцон өгсөн боловч одоог хүртэл тооцоо хийхгүй чирэгдүүлж байна.

Иймд 1.200.000 төгрөгийн барааны үнээс буцаасан 300.000 төгрөгийг хасч 900.000 төгрөгийг Д.Ж оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ж  шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 900.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг төлөхөөр Б.Т тай тохиролцож төлж барагдуулсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Т  шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа 300.000 төгрөгөөр багасгаж 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Д.Ж  төлж барагдуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч Д.Ж т холбогдуулан 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 600.000 /зургаан зуун мянгатөгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Ж  төлж барагдуулсан тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Т ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Ж оос 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ж т холбогдох, 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч төлсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 4 дүгээр сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 /хорин зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Ж оос 13.075 /арван гурван мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ