| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00586/И |
| Дугаар | 155/ШШ2016/00683 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00683
| 2016 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2016/00683 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн .................. сумын ......дүгээр багийн нутаг ........гэх газар оршин суух Д овогт Г-ийн Х /...................../-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Г.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Төмөрбулаг сумын 8 дугаар ангийг 1982 онд эчнээгээр төгсөөд илгээлтээр 1982 оны 6 дугаар сараас эхлэн 1989 оныг дуустал буюу нэгдэл тартал тасралтгүй саальчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Г.Х нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/78 дугаартай ....тус сумын 4-р багийн иргэн Гунгаан Х тус сумын Давшилт нэгдэлд малчин, саальчнаар 1982 оны 6 сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ныг өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан ба.... гэх тодорхойлолт,
Гэрч Ц.Л-ийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ....Г.Х нь 1982 оны хавраас Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд саальчин малчнаар 1989 оныг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Н.Х-ийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: ....Г.Х нь 1982 оноос 1989 он хүртэл Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/78 дугаартай ....тэр үеийн авч байсан цалин хөлсийг 70-р дансанд бичилт хийгдээгүй байх тул лавлагаа олгох боломжгүй байна.... гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 10/396 дугаартай ....тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Г.Х д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагджээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Г-ийн Х /...................../-ыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ