Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Д  даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1956 онд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайны жолооч, хөрөө рамчин, суурь машинист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн ……… сумын …………… дугаар багт оршин суух Ш  овогт Н-ийн Э  /...................../-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч155/2016/0503/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Н.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1972 оны 7-р анги төгсөөд 1972 оны 6 сард Тариалан сумын Сангийн аж ахуйд илгээлтээр гарч, туслах малчнаар томилодон 1973 оны 9 сарын 10 хүртэл ажиллаж байгаад 1973 оны 9 сард Тариалан сумын Сангийн аж ахуйн захиргааны томилолтоор Төв аймгийн Ар хустын трактор комбайны жолооч мэргэжил олгох 1 жилийн курст суралцаж төгсч ирсэн. 1974-1976 онуудад Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд таркторын жолоочоор ажиллаж байгаад 1976 оны 7 сараас 1979 оны 6 сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Би цэргийн алба хааж ирээд 1979 оны 7 сараас Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрт нормчноор 1989 оны 7 сараас 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Ой мод Мандал хувьцаат компанид рамчнаар тус тус ажиллаж байсан. Би өндөр настны тэтгэвэр тогтоолгох баримт бүрдүүлсэн боловч баримт бичиг хангалтгүй, шүүхээр тогтоолго гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн.

Иймд Н-ийн Э  намайг 1972.06.15-ны өдрөөс 1973.09.10-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тариалангийн Сангийн аж ахуйд малчнаар, 1973.09.10-ны өдрөөс 1974.04.09-ний өдрийг хүртэл Тариалангийн Сангийн аж ахуйн захиргааны томилолтоор Төв аймгийн Ар хустын трактор комбайны жолоочийн курст суралцаж төгсөөд 1974.04.29-ний өдрөөс 1976.07.16-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тариалангийн Сангийн аж ахуйд тракторч комбайнчаар 1979.07.15-ны өдрөөс 1989.06.30-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрт нормчноор, 1989.07.01-ний өдрөөс 1989.12.31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ой модны Мандал хувьцаат компанид рамчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Э  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Н.Э  нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1972 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл туслах малчнаар, Төв аймгийн Ар хустын трактор комбайны жолоочийн курст 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл суралцаж, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1974 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тракторч, комбайнчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нормчноор, Хөвсгөл ймгийн Тариалан сумын Ой модны Мандал хувьцаат компанид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл рамчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1974 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаартай Сурагчдыг үйлдвэрлэлийн дадлага, хийлгэх тухай тушаалын хуулбар, 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 161 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 137 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрээс 1980 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Н-ийн Э ын нэрээр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Тариалангийн сангийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан Н.Э ын цалин хөлсний түүвэр, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 000001227 дугаартай архивын лавлагаа, Н.Э ын Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Н.Э т Мод боловсруулах үйлдвэрээс 1986 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон 03 дугаартай суурь машинчийн 2-р зэргийн үнэмлэхний хуулбар, 1985 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаар тушаалаар олгосон мужааны 3-р зэргийн үнэмлэхний хуулбар, Ой модны аж үйлдвэрийн яамнаас 1984 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар тушаалаар олгосон рамчны үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн захиргааны 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар олгосон рамчны 3-р зэргийн үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн захиргаанаас 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Баярын бичиг, гэрч Р.Ч ийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ...Би 1985 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд томилогдон очиж 1990 оныг хүртэл мастераар ажиллаж байгаад Хатгалын мод боловсруулах үйлдвэр рүү шилжин ажилласан юм. Н.Э  намайг томилогдож очиход Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрт рамчнаар ажиллаж байсан ба 1994 оныг дуустал ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Д.Д гийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...Намайг 1986 оны 7 дугаар сард сургууль төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехэд мастераар очиход Н.Э  хөрөө рамчнаар ажилладаг байсан ба намайг 1990 онд Хатгалын мод боловсруулах цех рүү томилогдож явах хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Г.Д-ийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ...Н.Э  1972 оны 6 дугаар сард 7 дугаар анги төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд туслах малчнаар гарч ажиллаж байгаад 1973 оны 9 дүгээр сард Архустын трактор комбайны курст явж ирээд 1974 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд нормчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/363 дугаартай Тус аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн даргын 1972, 1973 оны тушаал шүүж үзэхэд Н.Э ыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/257 дугаартай Тус сумын Тавантолгой багийн иргэн Найнаа овогтой Э ын Тариалан суманд 1979-1989 онуудад Мод боловсруулах үйлдвэр Мандал ХХК-нд ажиллаж байсан үеийн цалингийн материал, ажлаас чөлөөлсөн тушаал болон холбогдох баримт бичиг манай архивд байхгүй нь үнэн болно. гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагч Н.Э ын Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1972 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл туслах малчнаар, Төв аймгийн Ар хустын трактор комбайны жолоочийн курст 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл суралцаж, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1974 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тракторч, комбайнчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нормчноор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ой модны Мандал хувьцаат компанид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл рамчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш  овогт Н-ийн Э  /...................../-ын Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1972 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл туслах малчнаар, Төв аймгийн Ар хустын трактор комбайны жолоочийн курст 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл суралцаж, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1974 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тракторч, комбайнчаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах үйлдвэрт 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нормчноор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ой модны Мандал хувьцаат компанид 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл рамчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ