| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0094/и |
| Дугаар | 155/ШШ2016/00139 |
| Огноо | 2016-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00139
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: А.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Г-д холбогдох,
Зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2016/0094/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Г-тай харилцан тохиролцож 2014 оны 12 сарын 12-нд 5.000.000 /таван сая/ төгрөгийг 5%-ийн хүүтэй зээлсэн ч мөнгөний хүүгээ цаг тухайд нь огт өгөөгүй, дэлгүүрээсээ бараа материал өгдөг байсан. 2015 оны 6 сараас эхлэн зээлсэн мөнгөө буцааж өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл өнөөдөр маргааш, энэ долоо хоногт, энэ сар гэсээр зээлсэн мөнгөө өгөхгүй, мөн 9, 10, 11, 12 сарын хүүгээ огт өгөөгүй болно. Иймд миний зээлдүүлсэн 5.000.000 /таван сая/, зээлийн хүү 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хамт нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг О.Г-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Г- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г О-ээс 5 сая төгрөгийг зээл авсан. Энэ хугацаанд 2015 оны 9 сар хүртэл тогтмол 250.000 төгрөгөөр хүү төлж байсан. Иймд би зээл болон хүү нийт 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг 2016 оны 3 сарын 01-ний дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч А.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Би хариуцагч О.Г-гаас 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд О.Г- нь 5.250.000 төгрөгийг 2016.03.01-ний дотор төлөх тайлбар гаргасан байх ба миний зүгээс татгалзах зүйлгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О- нь хариуцагч О.Г-д холбогдуулан зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч О.Г- 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх ба бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.О-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 55.475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Г-гаас 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 98.950 /ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 49.475 /дөчин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Г-д холбогдох, зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 55.475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Г-гаас 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 98.950 /ерэн найман мянга есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 49.475 /дөчин есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ