Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 104/ШШ2024/00696

 

2024 12 17 104/ШШ2024/00696

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, ******* байрлах, ******* ХК /РД:*******/, 

Хариуцагч: Улаанбаатар хот, , *******,******* тоотод оршин суух, овогт ын /РД:/

Хариуцагч: Улаанбаатар хот, , *******,******* тоотод оршин суух, овогт ийн /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.927.703 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Хариуцагч: М., Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 4.927.703 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч ХК болон хариуцагч Д., М. нар нь дараах байдлаар эвлэрэхээо харилцан тохиролцов. Үүнд: Нэхэмжлэгч нь хариуцагчийн эрүүл мэндийн шалтгаан болон нийгмийн байдлыг харгалзан үзэж хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн шаардлага болох 4.159.081 төгрөгөөс 2.079.515 төгрөгөөс татгалзаж үндсэн зээлийн төлбөр 712.671 төгрөг, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.079.515 төгрөг, нотариатын зардалд 56.000 төгрөг, нийт 2.848.187 төгрөг болгон бууруулж байна. Хариуцагч нар нь дээрх нэхэмжлэлийн үнийн дүнг 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч М., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 4.871.703 төгрөг, нотариатын зардал 56.000 төгрөг, нийт 4.927.703 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд зохигчид эвлэрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 4.159.031 төгрөгөөс 2.079.515 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн төлбөр 712.671 төгрөг, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.079.515 төгрөг, нотариатын зардал 56.000 төгрөг, нийт 2.848.187 төгрөгийг хариуцагч нар 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М., Д. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.871.703 төгрөг, нотариатын зардал 56.000 төгрөг, нийт 4.927.703 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 4.159.031 төгрөгөөс 2.079.515 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээлийн төлбөр 712.671 төгрөг, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.079.515 төгрөг, нотариатын зардал 56.000 төгрөг, нийт 2.848.187 төгрөгийг хариуцагч нар 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 93.793 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М., Д. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   З.ГАНЧИМЭГ